Истанбул шоппинг

Истанбул-Памуккалэ аялал Ази, Европ тивийн дундуур урсах Босфорын хоолойгоор 2 хуваагдан хоёр тивийг тэгнэн байрладаг Евроазийн гүүр Турк орноор аялаж гайхамшигтай байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн үлдэгдлүүд, зочломтгой ёс заншилтай танилцан, боломжийн үнээр чанартай нэхий, гутал, хувцас, алт мөнгөн эдлэл худалдан авч дэлхийн долоон гайхамшгийн нэг байсан Памуккалэгээр аялан, эмчилгээний, анагаах увидастайгаараа алдаршсан халуун рашаанд орж, Ази ба Европ тивийг холбосон алдарт Богаз гүүрэн доогуур усан онгоцоор аялах аялалдаа та бүхнийг урьж байна.

  • Өдөр : 1 Өдөр 1. Улаанбаатар – Станбул

    Өглөөний 08:35 онгоцны буудал дээр цуглараад 11:40 минут-д онгоцоор Улаанбаатараас Станбул хот руу ниснэ. Стамбул хотын Ата Турк олон улсын нисэх буудалд тухайн өдрийн 17:00-т бууж, зочид буудал руугаа явна. Буудалдаа байрласны дараа оройн хоолоо идээд буудалдаа амрана. /оройн хоол/

  • Өдөр : 2 Өдөр 2. Станбул хотын аялал

    Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Туркт төдийгүй дэлхийд алдартай уран барилгуудын нэг, Христийн болон лалын шашны хосгүй үнэт бүтээл, дэлхийн 8 дахь гайхамшигаар шалгарч байсан “Аяа Софяа” сүмээр зочилно. Дараа нь “Мини Турк” парк руу явна. Энэхүү паркт Турк улс дахь түүх соёлын дурсгалт газруудын жижигрүүлсэн загваруудыг үзэж дурсгалын зургаа авахуулах ба бэлэг дурсгалын дэлгүүрээр явна. Өдрийн хоолоо идээд Ази ба Европ тивийг холбосон алдарт Босфорусын хоолойгоор Богаз гүүрэн доогуур усан онгоцоор аялана. Усан онгоцон дээрээс Киз Күлэ буюу Үзэсгэлэнт гүнжийн сүм болон далайн эрэг дээрх маш үзэсгэлэнтэй эртний уран барилгуудыг үзнэ. Памуккалэ рүү явна оройн хоолоо идээд буудалдаа очиод амрана. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

  • Өдөр : 3 Өдөр 3. Памуккалэ

    09:00 Өглөөний цайгаа уусныхаа дараа бид дэлхийн долоон гайхамшгийн нэг байсан Памуккалэ руу явцгаана. Байгалийн өвөрмөц тогтоцтой үлгэрийн юм шиг энэ сайхан газар хүн бүхний сэтгэлийг яахын аргагүй татдаг. Памуккале цав цагаан өнгөтэй учраас холоос маш тод харагдана. Уул өөд шат мэт дараалласан мөөгөн тосгуур хэлбэртэй, ус тогтсон олон цагирагуудын дээд хэсэгт буюу уулынхаа орой дээрх тэгш газарт эртний Хераполис хотын үлдэгдэл, түүх дурсгалын олдворууд олноороо бий. Эртний хот байх тэр үеэсээ өнөөг хүртэл эмчилгээний, анагаах увидастайгаараа алдаршсан Памуккалед эртний Ромын үеэс үлдсэн 15 хамаам /Турк ванн/ байдаг байна. Эдгээр нь эртнээс үлдсэн, түүх дурсгалын онцлогтой ч өдрөөр ирсэн хүмүүст үүнд заавал нэг ороод гардаг байна. Энэ бүс нутагт халуун нь 35 – 100 хэмийн хооронд хэлбэлзэх 17 халуун рашаан байдаг та энэ бүхнийг үзэж сонирхоно. Энэ өдөр Туркийн Эгэ нутгийн алдарт нэрийн хоолыг зооглоно. Оройн хоолоо идээд буудалдаа амрана. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

  • Өдөр : 4 Өдөр 4. Чөлөөт өдөр

    Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Станбул руу буцана. Станбулд ирээд буудалдаа буугаад чөлөөт цаг бөгөөд та өөрийн төлөвлөсөн зүйлийг хийх боломжтой ба унаа, хоолоор үйлчлэхгүй, хөтчөөс зөвлөгөө авч, хөтчийн үйлчилгээ авах боломжтой. Та бүхэн хүссэнээрээ арьс шир болон алт мөнгөн эдлэлийн бөөний төв дээр очих, хувцасны бөөний дэлгүүрүүдээр худалдаа хийх хийх боломжтой. /өглөөний цай, хөтөч орсон /

  • Өдөр : 5 Өдөр 5. Истанбул-шоппинг

    Өглөөний цайгаа буудалдаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 15-р зууны үед II-р Мехметийн үндэслэн байгуулсан “Grand Bazaar” захаар явж худалдаа хийнэ. Дараа нь Истанбул худалдааны төв орно. Энэхүү төв нь Истанбулд баригдсан хамгийн том их дэлгүүрүүдийн нэг бөгөөд дэлхийн бүх алдартай брэнд хувцаснуудыг 40-70 % хямдралтайгаар худалдан авах боломтой. 16:00 Онгоцны буудал руу явцгаана 19:10 –Истанбул – Улаанбаатрын чиглэлд ниснэ. 22:10 Чингис Хаан ОУНБ-д бууснаар манай аялал өндөрлөнө. /өглөөний цай/

Аяллын үнэнд багтсан зүйлс       

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  •  

Аялалын үнэнд дараах зүйлс багтаагүй болно. Үүнд:

  • Хувь хүний хэрэглээний зардал
  • Өөрийн хүсэлтээр сонгож буй үзвэр, үйлчилгээ
  • Чөлөөт өдрийн хоол

Аяллын зөвлөмж:

 

Паспорт:

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

 

  • Онгоц, галт тэрэгний буудал болон зочид буудалд өөрөө өөртөө үйлчилдэг. Бид танд ачаа тээшээ хялбар авч явахын тулд дугуйтай цүнх, чемодан авч явахыг санал болгож байна.
  • Ачаа тээш нь 30 кг-аас илүүгүй байвал зохимжтой бөгөөд илүү гарсан тохиолдолд тээшний мөнгө төлөхийг анхаарна уу.
  • Хил гаалиар хориотой бараа болох тамхи хүний 1, архи хүний 2-оос илүү байж болохгүйг анхаарах. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.
  • Олон улсын нисэхийн хориотой зүйлс болох 100 мл шингэн зүйл, хутга болон иртэй зүйлсийг гар цүнхэнд хийхгүй байх.
  • MM 27E маягт нь Турк улсын хилээр орох болон гарах мэдээллийг агуулсан Хил, гаалийн хамгаалалтын албаны бүртгэлийн бичиг баримт бөгөөд танд үлдээсэн талыг хаяж, үрэгдүүлж болохгүй;
  • Ачаандаа power bank, шүдэнз, асаагуур хийж болохгүй.

Хилээр нэвтрэх:

-Турк улсын хилээр нэвтрэх үедээ эм авч явахгүй байх нь тохиромжтой. Хэрвээ та зайлшгүй эм авч явах шаардлагатай тохиолдолд эмийн заавар/англи эсвэл Орос хэл дээр/ заавал авч яваарай.

Шаардлагатай мэдээлэл: Истанбул хотод байрлах зочид буудал

Цаг агаар:

Турк Улсад 10 сарын 11-17 ны хооронд 16-22 хэмийн дулаантай зарим өдөр бороотой үрэглжилэх тул Аяллын сүүлийн өдрүүдэд өмсөх дулаахан цамц нимгэн куртик авч явна уу.

Цагийн зөрүү: Туркийн Истанбул хот нь Улаанбаатар хотоос 5 цагийн зөрүүтэй,

Мөнгөн тэмдэгт:

Турк Улсын 1 ам доллар 6.00 лира, 1 лира -430 төгрөгтэй тэнцэнэ.Аялалд авч явах мөнгөө /USD / доллар солиулан авч явах нь зүйтэй.

Худалдаа хийх: Турк-д алт, монетэн эдлэл, арьсан гутал, савхи, мөн туркийн өөрийн брендийн давуун хувцас, чавга, цай, спортын хувцас хямд байдаг ба та алтны захаар худалдаа хийх үедээ заавал үнээ тохиролцоорой. Учир нь эхний үнэ нь хэзээ ч бодит үнэ байдаггүй.

 

Хоол: Турк улсад ихэвчлэн Турк маягийн хоол иднэ. Турк үндэсний хоол нь карри, амтат ногооны нухаш масло, гамбир зэрэг хоол байдаг. Ер нь олон төрлийн ногоо ихтэй хоолуудтай.

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, сандаал углааш
  •  Биед эвтэйхэн өмд, пудволк, Шорт, плаж, Усны хувцас, зузаан цамц, нимгэн куртик.

Сүм хийдээр зочлохдоо ихэвчлэн битүү хувцастай орох, жишээ нь мөр, цээж ил гарсан эсвэл өвдөгнөөс дээш хувцас өмсөж орохыг хориглодог тул сүм хийдийн аялалтай өдөр хөтөчтэйгээ зөвлөлдөж хувцсаа тохируулан өмсөнө үү.

Заавал анхаарах зүйл:  Мөн та олон нийтийн газар архи тамхи хэрэглэх, шүлсээ хаях, бохь хаяхыг хориглоно.

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс. /Бөөрөнхий энгийн залгууртай/

Аяллын  аюулгүй байдал:

  • Аяллын явцад аяллын компаниас өгсөн заавар зөвлөмжийг хатуу мөрдөнө
  • Та аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.
  • Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хаах. Үнэ бүхий эд зүйлсээ буудлын сейфэнд хадгалах.
  • Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах. Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.
  • Чөлөөт өдөр ганцаараа хол явахаас зайлсхийх. Буудлаас гадагш гарахдаа буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах
  • Уулзахаар тогтсон газартаа цагаасаа хоцрохгүй цугларах
  • Та байрлаж байгаа зочид буудлын болон усан онгоцны, өрөөний түлхүүр (roomcard)хаяж үрэгдүүлэхээс болгоомжилох, хэрэв алга болгосон тохиолдолд торгууль төлхийг анхаарна уу

 

Аялагчийн гэрээний үүрэг:

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийзийг үрэгдүүлэх, онгоцноос хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь нислэг болон усан онгоцны тасалбар нь хатуу нөхцөлтэйг хатуу анхаарах, солих өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.

 

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Истанбул шоппинг
  • АЯЛАХ ӨДӨР: 2023-11-04
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 7 өдөр 6 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2024-01-03 захиалгаар
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2024-01-05 8,990,000 төгрөг
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-01-12 8,990,000₮
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-16 6,490,000₮
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-21 6,690,000
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-22 6,990,000₮
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2024-01-23 захиалгаар
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-01-26 4,990,000₮
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-01-31 захиалгаар
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-31 захиалгаар
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2024-01-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2023-09-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2023-10-26 4,990,000 ₮
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2023-10-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2023-11-03 захиалгаар
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2023-11-04 3,490,000
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-04 4,090,000
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2023-11-04 5,190,000₮
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-10 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2023-11-15 захиалгаар
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 2023-11-28 890,000₮
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2023-11-30 1,100,000₮
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2023-11-30 3,950,000₮-5,150,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2023-12-01 захиалгаар
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2023-12-22 захиалгаар
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2023-12-24 6.690,000₮
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2023-12-26 4,990,000
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2023-12-29 5,190,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-15 захиалгаар
Хонгконг Бали арал 7-6 2024-02-17 захиалгаар
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2024-02-18 6.490.000
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2024-02-24
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2024-02-28 захиалгаар
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-28
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-03-04 4,990,000₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-03-13
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2024-03-23 4.990.000₮
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2024-03-24 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-03-31 6,390,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2024-04-05 захиалгаар
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2024-04-28 5,590,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2024-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2024-05-31 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2024-05-31
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2024-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2024-06-02 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-06-04 захиалгаар
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2024-06-07 5,490,000
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2024-06-24 4,990,000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved