Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/

МАНЖУУР ХОТЫН АЯЛАЛ Та бүхнийг Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн зааг дээр орших, гайхамшигт “Үлгэрийн хот” нэрээрээ алдартай Манжуур хотоор аялан дэлхийн Геннисийн номд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том талбай болох Матрушкаг үзэж, Аварга том арслан зааны хөшөө бүхий Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр аялан, чанар чансаагаараа хэзээнээсээ алдартай сонголт ихтэй, үнэ хямд Манжуур хотын дэлгүүр, захуудаар орж булган шуба, малгай, орос хийцтэй гутлууд болон хүссэн бараануудаа худалдан авч, орос маягийн халуун саунд суун алжаалаа тайлан, орос,хятад охидын бүжгийн шоу үзүүлбэр, илбийн гайхамшиг, хийлийн ая, агаарын цирк үзэн баясах гайхалтай аялалд урьж байна. Мөн та бүхэн Хайлаар болон Харбин хотоор аялах болон Манжуур луу хямд үнээр жуулчны тав тухтай автобусаар аялах боломжтой.

  • Өдөр : 1 1 дэх өдөр: Улаанбаатар – Хайлаар

    12:10 цагт Чингис хаан ОУНБуудалд дээр цугларч аяллын хөтөч болон аяллын менежерт бүртгүүлнэ. 14:10 цагт Хайлаар хот руу ниснэ. 17:50 цагт Хайлаар хотод бууна. Хайлаарын үслэг эдлэлийн дэлгүүр савхин эдлэлийн дэлгүүрээр шоппинг хийнэ. Оройн хоолоо идээд Манжуур хот руу автобусаар явна. Манжуур хотод ирж, 4 одтой буудалд бууж амрана. / Оройн хоол/

  • Өдөр : 2 2 дахь өдөр: Манжуур

    07:30-09:00 цагийн хооронд буудлынхаа 2 давхарын ресторанд өглөөний цайгаа ууна. (буфетээр) Манжуур хоттой танилцах аялалдаа гарна Матрёшка талбай, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, музей, гандан, хуримын ордон (гадна талаас нь), цайны ёслол үзэж аялана. Өдрийн хоол идээд Чөлөөт цаг: Та хүсвэл дэлгүүр, захаар явж булган шуба, арьсан цүнх, арьсан гутал, алтан эдлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, өөрийн сонирхолоор чөлөөтэй өнгөрүүлэх . Оройн нь буудалдаа улаан вино, ногоон цай, улаан сарнай, сүүний гэх мэт 9 төрлийн халуун рашаан, душ, саун, бассейнд орж биеийнхээ алжаал ядаргааг тайлан амарна. /Өглөө, Өдөр, Оройн хоол/

  • Өдөр : 3 3 дахь өдөр:Манжуур

    07:30-09:00 цагийн хооронд буудлынхаа 2 давхарын ресторанд өглөөний цайгаа ууна. (буфетээр) Чөлөөт цаг: Та хүсвэл дэлгүүр, захаар явж булган шуба, арьсан цүнх, арьсан гутал, алтан эдлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, өөрийн сонирхолоор чөлөөтэй өнгөрүүлэх. Оройн хоолоо шоу үзүүлбэртэй “Максим” ресторан клубд орос, хятад охидын бүжиг, илбийн гайхамшиг, хийлийн гоцлол, морин хуурын тоглолт үзэнгээ, амтат хоол идэн алжаалаа тайлна. / зөвхөн хоолны үнэ орсон ба пиво, вино уух юмны үнийг нэмэлтээр төлнө/ /Өглөөний цай, Оройн хоолтой / /өдрийн хоол, унаагаар үйлчлэхгүй/

  • Өдөр : 4 4 дэх өдөр: Манжуур-Улаанбаатар

    07:30 буудлынхаа 2 давхарын ресторанд өглөөний цайгаа ууна. (буфетээр) 08:30 буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Хайлаар хот руу явна. Өдрийн хоолоо идээд онгоцны буудал явна. Хайлаар хотын нисэх буудалд бүртгэл хийлгэн УБ хот руу ниснэ. Улаанбаатар хотод ирснээс та бүхэн дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. /өглөө, өдрийн хоол/

Аяллын үнэнд багтсан зүйлс                                                                                                       

  • УБ- Хайлаар  нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал  
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  • Аяллын  даатгал

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

ХАЙЛААР -МАНЖУУР АЯЛЛЫН ЗӨВЛӨМЖ

Нислэгийн цаг: 15:10 нисэх ба 17:10 Хайлаарт бууна. /40 минутын өмнө бүртгэл хаана, паспортоо мартахаас сэргийлж шалгах /

Хувцас: Та Манжуур  руу явахдаа  биедээ эвтэйхэн  хувцас авч яваарай. Улаанбаатартай ижил  оройдоо салхитай хүйтэн бороотой байгаа тул хавар намрын куртка авч яваарай. 

Цаг агаар:

 Хоол: Хятад болон Орос хоол  иднэ. Идэхэд тохиромжтой хоол байгаа.

Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.

Аяллын дэс дараа , хувь хүний эрх ашгийг хүндэтгэж аялалын явцад цагийг баримталж байх.

Худалдаа хийх: Манжуурын булга чанар чансаагаараа хэзээнээсээ алдартай, сонголт ихтэй, үнэ хямд ба жийнсэн өмд, цамц, гуталны чанарыг нь бас сайн гэдэг.

Цаг агаар нь маш хүйтэн тул өвөл бүх хүн булга өмөсдөг ба хүйтэн байдаг тул булга бусад газрын булгыг бодвол илүү чанартай, дулаан байдаг ба байнгын хэрэглээ тул үнэ бас хямд байдаг. 

Хилээр нэвтрэх: Хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Мөн буудалд тавчик байдаггүй мөн хилээр мах махан бүтээгдэхүүн хиам зэргийг гаргадаггүй шууд хурааж авдаг тул авч явах хэрэггүйг анхаараарай.

Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100 мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.

Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт  гар тээштэйгээ нийлээд 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Бэлдэх зүйлс

  1. Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  2. Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  3. Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  4. Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  5. Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх. 

Хилээр гарахдаа Дикларац дээр бөглөх буудлын хаяг утас: Manzhouli  International Hotel

 

Аялагчийн үүрэг:

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоц болон галт тэрэг билет үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоц болон галт тэрэг билет нь хатуу нөхцөлтэйг хатуу анхаарах, солих өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/
  • АЯЛАХ ӨДӨР: 2024-08-30
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 4 өдөр 3 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2024-05-18 4,990,000 ₮
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2024-05-23 4.990.000₮
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2024-05-28 5,590,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2024-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2024-05-31 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2024-05-31
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2024-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2024-06-02 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-06-04 захиалгаар
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2024-06-07 5,490,000
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-06-13 3,490,000
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2024-06-24 4,990,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2024-07-03 захиалгаар
ПАРИСЫН ЗУНЫ ОЛИМП 13 өдөр 12 шөнө 2024-07-19 15,990,000
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2024-07-26 4,990,000
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2024-07-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2024-08-03 захиалгаар
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-08-04 4,990,000₮
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-08-15 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2024-08-15 захиалгаар
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2024-08-22 6,990,000₮
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2024-08-24 захиалгаар
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2024-08-28 захиалгаар
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2024-08-30 1,100,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-09-01 4,990,000₮
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2024-09-05 захиалгаар
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2024-09-05 8,990,000 төгрөг
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2024-09-10 захиалгаар
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2024-09-24 ЗАХИАЛГААР
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2024-09-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2024-10-01 ЗАХИАЛГААР
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-10-12 ЗАХИАЛГААР
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-10-15 захиалгаар
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2024-10-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2024-11-01 захиалгаар
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2024-11-04 4,090,000
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2024-11-04 5,190,000₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-11-13
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2024-11-21 6,690,000
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2024-11-30 3,950,000₮-5,150,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2024-12-01 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-12-15 6,390,000₮
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2024-12-16 ЗАХИАЛГААР
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2024-12-22 захиалгаар
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2024-12-24 6.690,000₮
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-12-28 захиалгаар
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2024-12-29 5,190,000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2024-12-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2025-01-23 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2025-02-17 захиалгаар
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2025-02-18 6.490.000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved