Манила-Броакай

  • Өдөр : 1 Өдөр 1: УЛААНБААТАР – СӨҮЛ - МАНИЛА

    06:40 Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд дээр цугларана. 08:40 Улаанбаатараас нисч 12:50 Инчён олон улсын нисэх онгоцны буудалд газардана. 19:05 Филиппин улсын нийслэл Манила хотыг зорин ниснэ. 22:15 Манилын олон улсын нисэх буудалд газардана. Дараа нь зочид буудалдаа хүргүүлж амарна.

  • Өдөр : 2 Өдөр 2 МАНИЛА - КАТИКЛАН – БОРАКАЙ

    Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/ Өглөөний цайгаа уусны дараа хотын аялалдаа гарна. Манила хотын төвөөр зугаалж, Испанчуудын колончлолын үед баригдсан Форт Сантиаго түүхэн цогцолборыг үзэж зурагаа татуулан, Манила хотын үндэсний түүхийн музейгээр зочилно. Өдрийн хоолны дараа нисэх онгоцны буудал хүргүүлэн онгоцонд сууж 1 цаг нисээд Катиклан газардана. Дараа нь Боракай арал руу хүргэдэг завьнуудын зогсоол явж завиндаа суун, Борокай арал дээр ирж буудалдаа бууна. Оройн хоолоо идээд буудалдаа амрана.

  • Өдөр : 3 Өдөр 3 БОРАКАЙ АРАЛ. /Чөлөөт өдөр/

    Чөлөөт өдөр. Та бүхэн энэ өдөр зөөлөн цагаан элстэй далайн эрэгт бие шаран амрах болон өөрийн хүссэн усан спортоороо наадан өдрийг зугаатай өнгөрүүлэнэ. /өглөөний цай, /

  • Өдөр : 4 Өдөр 4 БОРАКАЙ- МАНИЛА

    Өглөөний цай, Өдрийн хоол / Өглөөний цайны дараа чөлөөт цаг. 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд өдрийн хоолоо идээд Манила хот руу буцана. Манила хотод ирээд зочид буудалдаа бууна. Дараа нь шоппинг хийх чөлөөт цаг.

  • Өдөр : 5 Өдөр 5: Манила-Сөүл-Улаанбаатар

    /Өглөөний цай / Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгчихөөд 09:00 нисэх онгоцны буудал явна. 12:20 нисч 17:20 Сөүл хотын Инчён олон улсын онгоцны буудалд буугаад 19:05 Улаанбаатар хот руу нисэж 21:45 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний гайхалтай аялал өндөрлөнө.

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

Паспорт:            

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

             Анхаарах зүйлс

  • Цаг агаар:  +30 + 32 хэм дулаан байна.
  • Хоол: Филиппин Улсад  Азийн орнуудын хоол зооглох ба Япон, Солонгос ,Хятад үндэсний хоол болон буфет хоол  иднэ. Идэхэд тохиромжтой хоол байгаа.
  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.

 

  • Худалдаа хийх: Филипин Улсын Манила хотын  томхон худалдааны төвүүдээр нь худалдан авалт хийхэд хамгийн тохиротжтой.
  • Хилээр нэвтрэх: Филипин улс руу хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.
  • Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Бэлдэх зүйлс

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,
  •  Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,
  • Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.

 

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  • Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.  

 

                                                                    Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийз үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоцны билет нь захиалгат нислэг тул хатуу нөхцөлтэйг  хатуу анхаарах, хугацааг өөрчлөх, цуцлах боломжгүй ба  үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Манила-Броакай
  • АЯЛАХ ӨДӨР: 2024-12-28
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: /5 ӨДӨР 4 ШӨНӨ/

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2024-05-18 4,990,000 ₮
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2024-05-23 4.990.000₮
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2024-05-28 5,590,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2024-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2024-05-31 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2024-05-31
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2024-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2024-06-02 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-06-04 захиалгаар
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2024-06-07 5,490,000
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-06-13 3,490,000
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2024-06-24 4,990,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2024-07-03 захиалгаар
ПАРИСЫН ЗУНЫ ОЛИМП 13 өдөр 12 шөнө 2024-07-19 15,990,000
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2024-07-26 4,990,000
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2024-07-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2024-08-03 захиалгаар
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-08-04 4,990,000₮
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-08-15 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2024-08-15 захиалгаар
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2024-08-22 6,990,000₮
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2024-08-24 захиалгаар
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2024-08-28 захиалгаар
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2024-08-30 1,100,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-09-01 4,990,000₮
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2024-09-05 захиалгаар
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2024-09-05 8,990,000 төгрөг
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2024-09-10 захиалгаар
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2024-09-24 ЗАХИАЛГААР
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2024-09-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2024-10-01 ЗАХИАЛГААР
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-10-12 ЗАХИАЛГААР
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-10-15 захиалгаар
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2024-10-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2024-11-01 захиалгаар
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2024-11-04 4,090,000
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2024-11-04 5,190,000₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-11-13
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2024-11-21 6,690,000
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2024-11-30 3,950,000₮-5,150,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2024-12-01 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-12-15 6,390,000₮
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2024-12-16 ЗАХИАЛГААР
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2024-12-22 захиалгаар
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2024-12-24 6.690,000₮
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-12-28 захиалгаар
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2024-12-29 5,190,000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2024-12-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2025-01-23 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2025-02-17 захиалгаар
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2025-02-18 6.490.000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved