Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

  • Өдөр : 1 Өдөр 1.УБ – Сөүл

    21:55 Онгоцны буудал дээр цугларна. Чингис Хаан нисэх онгоцны буудлаас 23:15 цагт нисэн 03:25 цагт Сөүл хотын олон улсын Инчон нисэх онгоцны буудалд бууна. Та энд дараагийн нислэг хүлээх зуур нислэгийн компианаас оруулах үнэгүй буудалд бууж амрана.

  • Өдөр : 2 Өдөр 2.Сөүл – Лос Анжелес Хоол: / Өдрийн хоол /

    15:00 д АНУ-ын Лос Анжелес хот руу нисээд 10:10 цагт Лос Анжелес олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Таныг нутгийн хөтөч угтан авч тав тухтай аяллын унаагаар зочид буудалд хүргэнэ. Өдрийн хоолоо идээд аян замын алжаалаа тайлан буудалдаа амрана.

  • Өдөр : 3 Өдөр 3. Лос Анжелес-Универсал студи Хоол: /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна. Та энэ өдөр өөрийгөө кинон дотор орж кино жүжигчин болсон мэтээр төсөөлөх болно.Учир нь бидний мэдэх дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцаж, киноны баатрууд болон тэдний гэр орон, хувцас хэрэглэлүүдийг харж кино урлагийн ертөнцийг мэдрэх болно.Universal City Walk Hollywood аялал зугаалгын цогцолбороор зугаалж мөн Алдарт Beverly Hills, “Nokia Theatre”, “Staples Center” барилгуудтай танилцана. Оройн хоолоо идээд буудалдаа амрана. Орой нь та бүхэн Лос Анжелесийн алдарт Wilshire Boulevard-ын шөнийн амьдралтай танилцах боломжтой.

  • Өдөр : 4 Өдөр 4. Лос Анжелес- Калико сүнстэй хот-Лас Вегас Хоол: /Өглөөний цай, Өдрийн хоол /

    Өглөөний цайгаа эртлэн уугаад алдарт зугаа цэнгэлийн хот болох Лас Вегас хот руу аялалаа үргэлжилүүлнэ. Замдаа Калико сүнстэй хот буюу уул уурхайн хотоор зочилно. Тус хот нь 1881 онд Калифорни мужид олдсон Мөнгө металийн хамгийн том олборлолт ихтэй газар байсан ба 1896 онд хүртэл мөнгөний олборлолт дуусаж тус хотод амьдарч байсан иргэд нүүсэн гэдэг бөгөөд тэр үед баригдаж байсан барилга байгууламжууд гэх одоо хүртэл хадгалагдаж түүх өгүүлсэн жуулчдын сонирхолыг татсан үзвэрүүдийн нэг болжээ. Дараа нь Лас Вегас хотод ирээд зочид буудалдаа орж амрана. Орой нь та бүхэн хүсвэл сонгодог Bellagio буудлын усан оргилуурыг хөгжмийн эгшигт хэрхэн бүжихийг харж, Mirage цогцолборын The Volcano галт шоуг үзэж газар хөдөлж буй мэт чичирхийллийг мэдрэх гэх мэт сонирхолтой шөнийн үзүүлбэрүүдийг үзэх боломжтой.

  • Өдөр : 5 Өдөр 5. Аризона – Аварга Хавцал Хоол: /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Өглөө цайны дараа дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюуАваргаХавцалыг үзэхээр аялалаа үргэлжлүүлнэ. Бүтэн өдрийн турш дэлхийн долоон байгалийн гайхамшгуудын нэгийг үзэж та энэхүү байгалийн гайхамшигт бүтээл Аварга Хавцал болон Лас Вегас хотыг тэнгэр дээрээс харах боломжтой. Өдрийн хоолоо хавцал дээр идээд Хүсвэл та нэмэлт төлбөр төлөөд хувийн нисдэг тэргээр аялах боломжтой. Дараа нь оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амрана.

  • Өдөр : 6 Өдөр 6.Лас Вегас-Шөнийн аялал Хоол: /Өглөөний цай /

    Энэ өдөр та өдрийн цагаар чөлөөт цагаа өнгөрүүлж, Лас Вегас хотын нэг доороос худалдан авалт хийх боломжтой брендийн дэлгүүр буюу “Premium Outlets” болон бусад дэлгүүр хэсэж өнгөрүүлэх боломжтой. Орой нь буудлын доор хөтөчтэй тогтсон цагтаа уулзаж Зугаа цэнгэлийн шөнийн Лас вегас хотоор аялана. /өдөр, оройн хоол, өдрийн цагаар унаа, хөтчөөр үйлчилэхгүй/

  • Өдөр : 7 Өдөр 7. Палм-Спрингс /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Өглөөний цайгаа уугаад зугаа цэнгэлийн хот Лас Вегас хотыг орхин нүд булаам Палм-Спрингс цогцолборт газар очиж Сан Жакинто оргилд гаран байгалийн үзэсгэлэнг бишэрч хамгийн сонирхолтой үзвэр болох Aerial Tramway гэх дэлхий дээрх хамгийн том эргэх агаарын трамвайгаар оргил руу өгсөнө. Сан Жакинто оргилт гарч Палм-Спрингс цогцолборыг тэр чигээр нь тольдон кофе уугаад алхангаа зугаалах боломжтой. Дараа нь оройн хоолоо идээд уулын хормойд байрлах алдарт Palm mountain баазад байрлан амрана

  • Өдөр : 8 Өдөр 8. Сан франциско-Yosemite үндэсний парк /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Өглөөний цайны дараа Yosemite хэмээх үзэсгэлэнт байгалийн цогоцолбор үндэсний паркийн зүг жолоо зална. Энэ үндэсний парк нь америкийн олон үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд олон мянган жуулчид болон америкчуудын ирэх дуртай газар ба Америк пикнек, усан цутгалан, онгон зэрлэг байгаль, ан амьтан, сүрлэг хадан цохио гээд гайхалтай олон зүйлийг үзэх болно. Дараа нь Сан франциско хот руу явж буудалдаа амрана.

  • Өдөр : 9 Өдөр 9. Сан франциско/Өглөөний цай, Оройн хоол/

    Энэ өглөө хотын аяллаар загасчдын усан зогсоол Fisherman wharf зугаалж Twin peak хэмээх үзэсгэлэнт уулсын оройгоос Сан франциско хотыг тольдон харах алтан агшин таньд олдох болно. Мөн Алдарт алтан улаан гүүр болон “Golden gate”-алтан хаалгаар зочилно. Үдээс хойш та худалдааны гудамжаар зочлон далайн гаралтай хоолны рестран, шокладны шоп гэх мэт хэд хэдэн Сан Францискогийн брэнд бүтээгдэхүүний дэлгүүр, Union square хотын төв талбайд байрлах MACY’s, “Saks fit avenue” зэрэг SAKS худалдааны төвүүдээр орж худалдаа хийнэ. 19:00 цагт оройн хоолоо идээд 21:00 онгоцны буудал хүргүүлж 00:50 цагт Сөүл хот руу ниснэ.

  • Өдөр : 10 Өдөр 10.– Сөүл

    05:50 Сөүл хотын Инчон олон улсын онгоцны буудалд буугаад 13:00 цагт Улаанбаатар хот руу нисэж 15:50 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний гайхалтай АНУ-ын Лос Анжелс-Лас Вегас- Сан франциско хотуудын аялал өндөрлөнө.

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • АНУ-ын Визний хураамж /160$/
  • Чөлөөт өдрүүдийн хоолны мөнгө, унааны мөнгө,
  • Хувийн хэрэгцээнд зарцуулагдах мөнгө
  • Зочид буудлын бусад хэрэглээний төлбөр

 

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

Паспорт:

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

             Анхаарах зүйлс

  • Цаг агаар:  хэм дулаан байна.
  • Хоол: Америкад үхрийн мах, хонины мах, тахиа, гахайны мах гэх мэт маш олон төрлийн сонголттой. Ямар ч төрлийн хоол нь монголчуудад тохирсон амттай байдаг. Мөн түргэн хоолны сүлжээ ресторанууд хаа сайгүй байдаг.

 

  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.

 

Мөнгөн тэмдэгт: Америкийн мөнгөн тэмдэгт нь Америк доллар /USD/ ба 1 доллар= 2400 төгрөг

Хилээр нэвтрэх: Америкийн хилээр нэвтрэх үедээ та Америкад ирэх болсон зорилгоосоо өөр зүйлийг огт хэлж болохгүй. Жишээлбэл, аялалын визтэй мөртлөө Америкад ажиллах, амьдрах сонирхолтой гэж хэлж болохгүй. Шаардлагатай тохиолдолд та аялалын хөтөлбөрөө байцаагчид үзүүлэх хэрэгтэй. Аялалын хөтөлбөр дээр Америкад тосч авах монгол хөтөчийн утасны дугаар байгаа тул та ойлгомжгүй зүйл гарвал хөтөч рүүгээ залгуулан ярьж болно. Мөн хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.

  • Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Бэлдэх зүйлс

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,
  •  Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,
  • Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.

 

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  • Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.  

 

                                                                    Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийз үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоцны билет нь захиалгат нислэг тул хатуу нөхцөлтэйг  хатуу анхаарах, хугацааг өөрчлөх, цуцлах боломжгүй ба  үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско
  • АЯЛАХ ӨДӨР: 2024-11-13
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: /10 өдөр 9 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2024-05-18 4,990,000 ₮
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2024-05-23 4.990.000₮
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2024-05-28 5,590,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2024-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2024-05-31 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2024-05-31
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2024-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2024-06-02 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-06-04 захиалгаар
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2024-06-07 5,490,000
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-06-13 3,490,000
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2024-06-24 4,990,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2024-07-03 захиалгаар
ПАРИСЫН ЗУНЫ ОЛИМП 13 өдөр 12 шөнө 2024-07-19 15,990,000
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2024-07-26 4,990,000
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2024-07-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2024-08-03 захиалгаар
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-08-04 4,990,000₮
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-08-15 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2024-08-15 захиалгаар
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2024-08-22 6,990,000₮
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2024-08-24 захиалгаар
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2024-08-28 захиалгаар
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2024-08-30 1,100,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-09-01 4,990,000₮
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2024-09-05 захиалгаар
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2024-09-05 8,990,000 төгрөг
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2024-09-10 захиалгаар
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2024-09-24 ЗАХИАЛГААР
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2024-09-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2024-10-01 ЗАХИАЛГААР
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-10-12 ЗАХИАЛГААР
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-10-15 захиалгаар
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2024-10-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2024-11-01 захиалгаар
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2024-11-04 4,090,000
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2024-11-04 5,190,000₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-11-13
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2024-11-21 6,690,000
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2024-11-30 3,950,000₮-5,150,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2024-12-01 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-12-15 6,390,000₮
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2024-12-16 ЗАХИАЛГААР
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2024-12-22 захиалгаар
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2024-12-24 6.690,000₮
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-12-28 захиалгаар
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2024-12-29 5,190,000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2024-12-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2025-01-23 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2025-02-17 захиалгаар
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2025-02-18 6.490.000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved