Дубай аялал /Шууд нислэгтэй аялал /

Дубай аялал Та бүхнийг дэлхийн хаана ч байхгүй цор ганц гэгдэх олон гайхамшгийг өөртөө шингээсэн дээд зиндааны амьдралаараа дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн Арабын Дубай хотод зочилж ирсэн хүн бүрийн заaвал очих ёстой газар болох “Gold Souk“ буюу ” Алтны зах орж, гахайлтай Сафари аяллаар элсэн манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэн, жимсний амтат шиша тамхийг нь татан, анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлж, Дубайн нэрийн хуудас болох далбаат завьны хэлбэр бүхий 7 одтой “Бурж Аль Араб ” зочид буудал, уран барилгын гайхамшиг “Жумейра” лалын сүмтэй танилцан, далайн эргээр зугаалж, наран шаралгын газарт биеэ шаран амрах гайхалтай аялан өнгөрүүлхийг урьж байна.

  • Өдөр : 1 Өдөр 1. УБ -Дубай

    06:00 цагт шинэ нисэх онгоцны буудал дээр цугларах 09:00 Дубай руу Бишкэкээр дамжиж ниснэ. 14:50 АНЭУ-ын ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана. Өдрийн хоолоо зооглоод Эзэн Хааны ордонг гаднаас үзээд Орчин үеийн лалын шашны алдарт уран барилга болох “Жумейра” (Grand Mosque, Jumeirah) лалын сүмийг үзнэ. Энэхүү сүм нь Арабын Нэгдсэн Эмират улсын мөнгөн тэмдэгт “dirham”-ын 500-тын дэвсгэрт дээр байдаг болно. Palm beach island буюу хиймэл арал дээрхи Атлантис зочид буудлын эргээр очиж танилцаад зургаа татуулна. Мөн далайн эргээс 280 м зайд орших хиймэл арал дээр баригдсан Дубайн нэрийн хуудас болох далбаат завины хэлбэр бүхий 7 одтой “Бурж Аль Араб ”(Burj Al Arab) буудалыг гаднаас нь хараад Жумейра далайн эргээр зугаална. Оройн хоолоо шинэ хуучин Дубайг холбосон Дубайн голоор усан онгоцоор аялан зооглоод буудлдаа ирж амарна

  • Өдөр : 2 Өдөр 2. Дубай-Сафари аялал Хоол:(Өглөө, өдөр, оройнхоол)

    Өглөөний цайны дараа 11 цаг хүртэл чөлөөт цаг ба та буудлын бассейнд амарч чөлөөт цагаа өнгөрүүлээрэй. Дараа нь өдрийн хоолоо идээд Эмиратийн аяллын хамгийн сэтгэл хөдөлгөсөн, мартагдашгүй дурсамжийг үлдээх аялалд гарна. Шаргалтан харагдах элсэн манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөж зургаа авхуулж, жимсний амтат шиша тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор оройн хоол зооглоод нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлнэ.

  • Өдөр : 3 Өдөр 3. Дубай-АбуДаби Хоол:(Өглөө, өдөр, оройн хоол)

    Өглөөний цайгаа эртлэн уусны дараа автобусаар Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотыг зорино. Абу Дабид ирээд дэлхийн лалын хамгийн том 6 сүмийн нэг бөгөөд уран барилгын гайхамшиг болох Шейх Зайдагийн сүмийг үзнэ. Энэхүү сүмд 40 мянган хүн нэгэн зэрэг мөргөл үйлдэх боломжтой бөгөөд мөргөлийн гол танхим нь 9 мянган хүний багтаамжтай байна. Үүний дараа Yas waterworld усан парк руу очиж оройн хоол хүртэл хүссэнээрээ хөгжилдөж өдрийг өнгөрүүлнэ. Дубайд буцаж ирсний дараа Дубайн Ангилчуудад зориулж барьсан хороололд очиж шөнийн Дубай хотыг харна.Оройн хоолны дараа буудалдаа амрах

  • Өдөр : 4 Өдөр 4. Дубай хотын аялал Хоол:(Өглөө, өдөр, оройн хоол)

    Өглөөний цайгаа уугаад Дубайд ирсэн хүн бүрийн заaвал очих ёстой газар болох “Gold Souk“ буюу ” Алтны зах”, Персийн булангийн салшгүй нэгэн хэсэгт тооцогдох Spice Souk буюу Халуун ногоо, жимсгэнийн захаар орж алт, үнэт эдлэл, гоёлын зүйлс мөн жимс жимсгэнийг хямд үнээр худалдан авах боломжтой/ .Дараа нь Дэлийн хамгийн өндөр Бурж-Халифа цамхаг, Дэлхийн хамгийн том Дубай Их дэлгүүр, алдарт хөгжимт усан оргилуурын шоу зэргийг үзэн сонирхоно. Аяллын дараагаар зочид буудалдаа тухлан амарна.

  • Өдөр : 5 Өдөр 5 . Дубай шоппинг фестивал чөлөөт өдөр Хоол /Өглөөний цай/

    Өглөөний цайгаа уугаад та бүхэн энэ өдөр чөлөөт цагаа өнгөрүүлж худалдан авалт хийж хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Далайн эргээр зугаалах, нэмэлт төлбөр төлж Wild Wadi усан парк – усан паркт хүссэнээрээ хөгжилдөх боломжтой.

  • Өдөр : 6 Өдөр 6 . Дубай-УБ Хоол /Өглөөний цай/

    Өглөөний цайны дараа чөлөөт цаг 12:00 Өдрийн хоолонд орсны дараа Дубайн онгоцны буудал руу явна. 14:00 Бүртгэл хийлгэнэ. 17:00 УБ руу ниссэнээр аялал өндөрлөнө.

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • 4*-5* зэрэглэлтэй зочид буудал, твин өрөөнд байрлах
  • Аяллын хөтөлбөрийн дагуу 53 хүний суудалтай аяллын автобус
  • Англи хэлтэй хөтөч, Монгол хэлтэй зохицуулагч
  • Өглөөний цай 5, Өдрийн хоол 4, Оройн хоол 4
  • Дессерт Сафари ВИП аялал
  • Yas waterworld park
  • Бүрж Халифа
  • Бусад хөтөлбөрт багтсан үзвэр
  • Нэг өдрийн 2 цэвэр ус
  • Гарын бэлэг

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Өрөөнд ганцаар байрлах 4 өдөр 300 USD
  • Санал болгох нэмэлт хөтөлбөрүүд
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө зэрэг

 

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

Паспорт:

  • Гадаад паспорт 2013 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

             Анхаарах зүйлс

Цаг агаар:

 

АНЭУлсын Дубай хотод 1 сарын 6-11 ний хооронд өдөр 22-26 хэм, шөнөдөө 15-20 хэмийн дулаантай өдрүүдэд үргэлжлүүлэх болно

Турк Улсын Истанбул хотод 1 сарын 6-13 ны хооронд 8-10 хэмийн дулаантай бороотой өдөрүүд үрэглжилэх тул Аяллын сүүлийн өдрүүдэд өмсөх дулаахан цамц нимгэн куртик авч явна уу.

Цагийн зөрүү: Туркийн Истанбул хот нь Улаанбаатар хотоос 5 цагийн зөрүүтэй, АНЭУ-ын Дубай хот нь 4 цагийн зөрүүтэй байна.

Мөнгөн тэмдэгт:

АНЭУ-ын албан ёсны тэмдэгт нь Дирхам юм. 1 Дирхам= 3.671 доллартай тэнцүү. Аялалд авч явах мөнгөө /USD / доллар солиулан авч явах нь зүйтэй.

Худалдаа хийх: Араб-д алт хямд байдаг ба та алтны захаар худалдаа хийх үедээ заавал үнээ тохиролцоорой. Учир нь эхний үнэ нь хэзээ ч бодит үнэ байдаггүй.

 

Хоол: Дубайд ихэвлэн араб маягийн хоол иднэ. Араб үндэсний хоол нь карри, амтат ногооны нухаш масло, гамбир зэрэг хоол байдаг. Ер нь олон төрлийн ногоо ихтэй хоолуудтай. Мөн буффет хоол өгөх тул цагаан хоолтой хүмүүс хоолоо өөрсдөө сонгон идэх боломжтой.

Заавал анхаарах зүйл: Араб-д муслам эмэгтэй хүний зургийг авах хориотой ба та төрийн байгууллага болон цэргийн байгууллагын зургийг авч болохгүй. Муслам эрэгтэй хүний зургийг авч болох боловч заавал эхлээд асууж зөвшөөрөл авах шаардлагатай. Мөн та олон нийтийн газар архи тамхи хэрэглэх, юм идэхийг хориглоно.

Мөнгөн тэмдэгт: Эмиратын мөнгөн тэмдэгтийг дирхам гэх бөгөөд 1ам.доллар 3.67дирхамтай тэнцэнэ. Монгол төгрөгөөр 1 дихрам- 670 төгрөг

Турк Улсын 1 ам доллар 3.81 лира, 1 лира -640 төгрөгтэй тэнцэнэ.Та аялалд явахдаа ам.доллар авч явна уу.

 Согтууруулах ундаа: Зөвхөн зочид буудал, зочид буудлын баар ресторанд согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрнө.

Хилээр нэвтрэх:

-Арабын хилээр нэвтрэх үедээ эм авч явахгүй байх нь тохиромжтой. Хэрвээ та зайлшгүй эм авч явах шаардлагатай тохиолдолд эмийн заавар/англи эсвэл Орос хэл дээр/ заавал авч яваарай.

-Дубайн онгоцны буудал дээр буугаад эхлээд нүдний шалган буюу EYE CONTROL гэсэн хэсгээр цаасан визээ үзүүлэн нүдний зургаа шалгуулна. Дараа нь хилийн шалган буюу IMMIGRATION- р орж цаасан визэн дээрээ болон гадаад паспорт дээрээ тамга даруулна. Цаасан визээ буцахн хүртлээ хадгална уу

 

  • Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Ачаа тээш нь 40 кг-аас илүүгүй байвал зохимжтой бөгөөд илүү гарсан тохиолдолд тээшний мөнгө төлөхийг анхаарна уу. Ачаа нь 1 чемодан болно.
  • Хил гаалиар хориотой бараа болох тамхи хүний 1, архи хүний 2-оос илүү байж болохгүйг анхаарах. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх. Повер банк, асаагуур зэрэг зүйлсийг ачаандаа хийж болохгүй
  • MM 27E маягт нь Турк улс болон Арабын нэгдсэн Эмират улсын хилээр орох болон гарах мэдээллийг агуулсан Хил, гаалийн хамгаалалтын албаны бүртгэлийн бичиг баримт бөгөөд танд үлдээсэн талыг хаяж, үрэгдүүлж болохгүй;

Бэлдэх зүйлс

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,
  •  Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,
  • Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.
  • Сүм хийдээр зочлохдоо ихэвчлэн битүү хувцастай орох, жишээ нь мөр, цээж ил гарсан эсвэл өвдөгнөөс дээш хувцас өмсөж орохыг хориглодог тул сүм хийдийн аялалтай өдөр хөтөчтэйгээ зөвлөлдөж хувцсаа тохируулан өмсөнө үү. Дубай-д аялах үедээ хэт ил задгай хувцас өмсөх тохиромжгүй. Ер нь бие далдалсан хувцас өмсөх нь тохиромтой.

 

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  • Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.  

 

                                                                    Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийз үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоцны билет нь захиалгат нислэг тул хатуу нөхцөлтэйг  хатуу анхаарах, хугацааг өөрчлөх, цуцлах боломжгүй ба  үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Дубай аялал /Шууд нислэгтэй аялал /
  • АЯЛАХ ӨДӨР: 2023-12-24
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 7 ӨДӨР 6 ШӨНӨ

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2024-01-03 захиалгаар
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2024-01-05 8,990,000 төгрөг
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-01-12 8,990,000₮
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-16 6,490,000₮
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-21 6,690,000
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-22 6,990,000₮
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2024-01-23 захиалгаар
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-01-26 4,990,000₮
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-01-31 захиалгаар
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-31 захиалгаар
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2024-01-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2023-09-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2023-10-26 4,990,000 ₮
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2023-10-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2023-11-03 захиалгаар
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2023-11-04 3,490,000
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-04 4,090,000
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2023-11-04 5,190,000₮
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-10 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2023-11-15 захиалгаар
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 2023-11-28 890,000₮
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2023-11-30 1,100,000₮
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2023-11-30 3,950,000₮-5,150,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2023-12-01 захиалгаар
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2023-12-22 захиалгаар
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2023-12-24 6.690,000₮
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2023-12-26 4,990,000
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2023-12-29 5,190,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-15 захиалгаар
Хонгконг Бали арал 7-6 2024-02-17 захиалгаар
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2024-02-18 6.490.000
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2024-02-24
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2024-02-28 захиалгаар
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-28
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-03-04 4,990,000₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-03-13
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2024-03-23 4.990.000₮
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2024-03-24 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-03-31 6,390,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2024-04-05 захиалгаар
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2024-04-28 5,590,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2024-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2024-05-31 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2024-05-31
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2024-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2024-06-02 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-06-04 захиалгаар
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2024-06-07 5,490,000
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2024-06-24 4,990,000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved