Филипин-Сэбү-Манила

Себү хот Себү хот нь Себү арал дээр байрладаг ба нийслэл Манилагийн дараа ордог 2 дахь томоохон хот юм. Түүнчлэн Себү хот нь Филиппин улсын боловсрол, аялал жуулчлал, худалдааны төв цэг юм. Тиймдээ ч аюулгүй байдлаараа бусад хотуудыг бодвол илүү амьдрахад тохиромжтой газарт тооцогддог. Нийт 900,000 гаруй хүн амтай. Сэбү хотын онгоцны буудал нь Сэбү хоттой залгаа байрлах Мактан арал дээр байрладаг. Түүнчлэн Мактан арал нь олон тооны дэлхийн хэмжээний амралт зугаалгын цогцолбор газар, зочид буудлууд байдгаараа алдартай. Филиппин

  • Өдөр : 1 Өдөр 1 -УЛААНБААТАР – СӨҮЛ - МАНИЛА

    06:40 Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд дээр цугларана. 08:40 Улаанбаатараас нисч 12:50 Инчён олон улсын нисэх онгоцны буудалд газардана. 19:05 Филиппин улсын нийслэл Манила хотыг зорин ниснэ. 22:15 Манилын олон улсын нисэх буудалд газардана. Дараа нь зочид буудалдаа хүргүүлж амарна.

  • Өдөр : 2 Өдөр 2 МАНИЛА – С

    ЭБҮ- МАКТАН /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/ Өглөөний цайгаа уусны дараа хотын аялалдаа гарна. Манила хотын төвөөр зугаалж, Испанчуудын колончлолын үед баригдсан Форт Сантиаго түүхэн цогцолборыг үзэж зурагаа татуулан, Манила хотын үндэсний түүхийн музейгээр зочилно. Өдрийн хоолны дараа нисэх онгоцны буудал хүргүүлэн онгоцонд сууж 2 цаг нисээд Сэбү хотод газардана. Дараа нь Мактан хот руу хүргэдэг завьнуудын зогсоол явж завиндаа суун, Мактан хотод ирж буудалдаа бууна. Оройн хоолоо идээд буудалдаа амрана.

  • Өдөр : 3 Өдөр 3 Ихэр хотын аялал Сэбү-Мактан /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Өглөөний цайгаа уугаад өнөөдөрийн сонирхолтой аялалдаа гарна. Сэбу хотоос түүхэн Бохел гэх тосгон руу очиж геологийн өвөрмөц тогтоц бүхий Шоколадны толгод гэх толгодуудыг үзнэ. Лобок голоор завиар аялангаа өдрийн хоолоо зооглоно. Дараа нь дэлхийн цөөн тоонд бүртгэгдсэн том нүдэт сарьсан бавгайхай болон дэлхийг хамгийн том Проны могойн жижиг парк зочилж зураг хөөргөө татуулна. Дараа нь голын 2 эрэгийг холбосон 40 м урттай хулсан модоор хийсэн гүүрээр гол гатлаад үзэж зургаа татуулна. Үүий дараа Сэбү хотод ирээд Испанийн колончлолын эсрэг эрэлхэгээр тулалдаж байсан үндэсний баатар Лапү лапүгийн дурсгалын хөшөө мөн 1997 онд баригдаж эхэлсэн Себугийн дурсгалт газар нь соёлын түүхтэй холбоотой үйл явдлууд, бүтцийг харуулсан бетон, хүрэл, хүрэл, ган хийцтэй барималууд, Мактан Санто Нино “Mactan Santo Nino” /Их түймэрийн үеэр сүмийн бүх юм шатаж үгүй болсон ч бяцхан Есүсийн хөшөө ганцаараа үлдэж байсан түүхтэй ариун дагшин газар гэдгээрээ алдартай сүмүүдийг тус тус үзэх болно. Дараа нь өдрийн хоолоо зооглоод Далайн түвшинээс дээш 300 м 1972 онд баригдсан Тоуист сүмийг үзэж сонирхоно. Испаний колончлолын үеийг харуулсан гудамжаар зугаалж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа ирж амрана.

  • Өдөр : 4 Өдөр 4. Ослав арал-Тумалаг хүрхэрээ /Өглөөний цай, Өдрийн хоол /

    Өглөө 05:40 цагт буудлаас далайн халим харах аялалдаа гарна. Ослов арал руу ойролцоогоор 10 км завиар явж далайн халимыг харах болно. Үүний дараа 15-20 минут явж үзэгслэнт Тумалаг хүрхрээд ирж усанд шумбан өдрийн мартагдашгүй зугаатай өнгөрүүлэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа ирээд өдрийн хоол идсэний дараа чөлөөт цаг ба шүхрээр татан усан мотцикл унаж наранд бие шаран далайн эрэгт алжаалаа тайлан амрах боломжтой. Дараа нь Манила хот руу буцана. Манила хотод ирээд зочид буудалдаа бууна. Дараа нь шоппинг хийх чөлөөт цаг.

  • Өдөр : 5 Өдөр 5: Манила-Сөүл-Улаанбаатар /Өглөөний цай /

    Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгчихөөд 06:00 нисэх онгоцны буудал явна. 12:20 нисч 17:20 Сөүл хотын Инчён олон улсын онгоцны буудалд буугаад 19:05 Улаанбаатар хот руу нисэж 21:45 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний гайхалтай аялал өндөрлөнө.

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

Паспорт:

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

             Анхаарах зүйлс

  • Цаг агаар:  +30 + 32 хэм дулаан байна.
  • Хоол: Филиппин Улсад  Азийн орнуудын хоол зооглох ба Япон, Солонгос ,Хятад үндэсний хоол болон буфет хоол  иднэ. Идэхэд тохиромжтой хоол байгаа.
  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.

 

  • Худалдаа хийх: Филипин Улсын Манила хотын  томхон худалдааны төвүүдээр нь худалдан авалт хийхэд хамгийн тохиротжтой.
  • Хилээр нэвтрэх: Филипин улс руу хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.
  • Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Бэлдэх зүйлс

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,
  •  Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,
  • Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.

 

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  • Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.  

 

                                                                    Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийз үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоцны билет нь захиалгат нислэг тул хатуу нөхцөлтэйг  хатуу анхаарах, хугацааг өөрчлөх, цуцлах боломжгүй ба  үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

 

Нийслэл:                                         Манила

Нутаг дэвсгэр:                               300.000км2

Хүн ам:                                             98сая (2009),

Хүн амын жилийн өсөлт :          2.2%.

Дундаж наслалт:                          Эрэгтэй 65,  Эмэгтэй 68,

15 хүртэлх насныхан:                38.5%

Угсаатны бүрэлдэхүүн:             Бисай 43%, тагал 22%, илпки 11%, бикол 7%,

                                                            пампанган 3%, пангасинан 3%, моро 5%

                                                            уулынхан 3%, аэта, хятад... гэх мэт 90 орчим угсаатан

                                                            байдаг.

Шүтлэг:                                             Хүн амын 83% каталок, филиппины бие даасан сүмийхэн (аглпаянчууд) 8%,

                                                            лал 5%, Протестант4 % эзэлдэг.

Бичиг үсэгтэн:                               95% (1995)

Хэл:                                                   Англи, филиппин(тагальчуудад тулгуурласан). Мөн бисай, илокан, биколь зэрэг нутгийн аялга

                                                            бий.

 

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Филипин-Сэбү-Манила
  • АЯЛАХ ӨДӨР: 2024-03-31
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: /5 өдөр 4 шөнө/

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2024-01-03 захиалгаар
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2024-01-05 8,990,000 төгрөг
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-01-12 8,990,000₮
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-16 6,490,000₮
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-21 6,690,000
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-22 6,990,000₮
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2024-01-23 захиалгаар
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-01-26 4,990,000₮
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-01-31 захиалгаар
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-31 захиалгаар
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2024-01-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2023-09-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2023-10-26 4,990,000 ₮
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2023-10-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2023-11-03 захиалгаар
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2023-11-04 3,490,000
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-04 4,090,000
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2023-11-04 5,190,000₮
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-10 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2023-11-15 захиалгаар
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 2023-11-28 890,000₮
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2023-11-30 1,100,000₮
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2023-11-30 3,950,000₮-5,150,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2023-12-01 захиалгаар
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2023-12-22 захиалгаар
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2023-12-24 6.690,000₮
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2023-12-26 4,990,000
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2023-12-29 5,190,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-15 захиалгаар
Хонгконг Бали арал 7-6 2024-02-17 захиалгаар
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2024-02-18 6.490.000
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2024-02-24
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2024-02-28 захиалгаар
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-28
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-03-04 4,990,000₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-03-13
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2024-03-23 4.990.000₮
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2024-03-24 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-03-31 6,390,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2024-04-05 захиалгаар
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2024-04-28 5,590,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2024-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2024-05-31 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2024-05-31
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2024-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2024-06-02 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-06-04 захиалгаар
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2024-06-07 5,490,000
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2024-06-24 4,990,000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved