Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал

  • Өдөр : 1 ӨДӨР 1: ИСТАНБУЛ- ИЗМИР-ПАМУККАЛЕ

    Энэ өдөр Истанбул хотод 13:30 цагт ирэх ба орон нутгийн нислэгээр Измир хотруу 17:00 цагт дамжин нисч 18:00 цагт газардана. Аяллын багтай онгоцны буудалд уулзаж Памуккалегийн зүг аялалдаа гарна. Замдаа бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж, оройн хоолыг буудалдаа идэж замын алжаалаа тайлна. PAMUKKALE LYCUS HOTEL 5одтой зочид буудал (өглөөний цай, оройн хоол)

  • Өдөр : 2 ӨДӨР 2: ПАМУККАЛЕ Хоол/Өдрийн хоол/

    (Хэрвээ та хүсвэл нэмэлт төлбөр төлөөд дараах аялалд оролцох боломжтой АГААРЫН БӨМБӨЛӨГ 170 USD, ШҮХЭРТЭЙ НИСЛЭГ 85 USD) Өглөөний цайны дараа бид бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, соёлын талаар танилцуулна. Чидун жимсний тос, дарсны салонд зочилсны дараа бид дэлхийн 7 гайхамшгийн нэг болох Травертен буюу Хөвөн цайз хэмээн алдаршсан дэлхийн хамгийн том кальцийн орд газар дээгүүр алхах болно. Мөн Хиераполис эртний хотын туурьтай танилцана. Дараа нь зочид буудалд оройн хоол зооглоно. Аялагчид маань халуун рашаантай усан санд алжаалаа тайлах боломжтой. PAMUKKALE LYCUS HOTEL 5одтой зочид буудал (өглөөний цай, өдөр, оройн хоол).

  • Өдөр : 3 ӨДӨР 3: ПАМУККАЛЕ- АНТАЛЬЯ

    Өглөөний цайны дараа, Анталяагийн зүг аялалдаа гарна. Анталя хотын далайн эрэг дээрх зочид буудалдаа тухлан өдрийн хоолоо идээд үлдсэн цагийг чөлөөтэй амарч өнгөрүүлнэ. Оройн хоол мөн зочид буудалд. ANTALYA CLUB HOTEL SERA 5 одтой зочид буудал (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

  • Өдөр : 4 ӨДӨР 4: АНТАЛЬЯ

    Өглөөний цайны дараа Дүдэн хүрхрээгээр зочилж, хотын гайхалтай панорама харууцыг сонирхоно. Түүний дараа бүс нутгийн хамгийн алдартай арьс ширний дэлгүүрт зочилж, эрхэм зочид та бүхэндээ зориулсан загварын шоу болно. Бид үдээс хойш наран шарлагын газар, Анталяагийн үзэсгэлэнт далайн эрэг дээр зугаалахаар зочид буудалдаа буцаж очно. Өдөр, оройн хоол зочид буудалд. ANTALYA CLUB HOTEL SERA 5 одтой зочид буудал (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол).

  • Өдөр : 5 ӨДӨР 5: АНТАЛЬЯ - ИСТАНБУЛ

    Өглөөний цайгаа уусны дараа Истанбул хотыг зорихын тулд нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Истанбулд хүрэлцэн ирээд Mall Of Istanbul худалдааны төвөөр зочилно, чөлөөт цаг гарна. Бид 20:00 цагт дахин уулзаж зочид буудал руугаа явна. İSTANBUL GORRİON HOTEL (өглөөний цай)

  • Өдөр : 6 ӨДӨР 6: ИСТАНБУЛ

    Өглөөний цайны дараа бид Хагиа София, Цэнхэр сүмээр зочилно. Дараа нь бид төрөл бүрийн амтлагч, олон төрлийн цайны Шах Базар худалдааны төвөөр хэснэ. Тэгээд өдрийн хоолны дараа Olivium худалдааны төвд худалдан авалт хийх боломжтой. 19:00 цаг хүртэл чөлөөт цагтай. İSTANBUL GORRİON HOTEL (өглөөний цай)

  • Өдөр : 7 ӨДӨР 7: ИСТАНБУЛ

    Өглөөний цайны дараа бид 09:00 цагт Ешилкой дахь дээд зэрэглэлийн зах руу явна. Та маш олон төрлийн бараа таваарыг хамгийн хямд үнээр авах боломжтой. Бид 14:00 цагт дахин уулзаж, нисэх онгоцны буудал руу явна. буцаад гэр лүүгээ.

 

АЯЛЛЫН ҮНЭ: 4,590,000 төгрөг

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:

  • 5 одтой зочид буудалд 6 шөнө байрлана
  • Хөтөлбөрт багтсан бүх тээвэр 
  • Монгол мэргэжлийн хөтөч
  • Аялалд багтсан аяллын тасалбар
  • Олон улсын шууд нислэг Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар              (TURKISH AIRLINES)
  • Дотоодын нислэг Истанбул-с Имир, Атанля-с Истанбул               (TURKISH AIRLINES)
  • Аяллын даатгал 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС

  • Нэмэлт хөтөлбөрийн төлбөр 
  • Дурдагдаагүй зарим өдөр, оройн хоол багтаагүй 
  • Хувийн хэрэгцээний зүйлс.

 

 Аяллын зөвлөмж:

 

Паспорт:

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

 

  • Онгоц, галт тэрэгний буудал болон зочид буудалд өөрөө өөртөө үйлчилдэг. Бид танд ачаа тээшээ хялбар авч явахын тулд дугуйтай цүнх, чемодан авч явахыг санал болгож байна.
  • Ачаа тээш нь 30 кг-аас илүүгүй байвал зохимжтой бөгөөд илүү гарсан тохиолдолд тээшний мөнгө төлөхийг анхаарна уу.
  • Хил гаалиар хориотой бараа болох тамхи хүний 1, архи хүний 2-оос илүү байж болохгүйг анхаарах. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.
  • Олон улсын нисэхийн хориотой зүйлс болох 100 мл шингэн зүйл, хутга болон иртэй зүйлсийг гар цүнхэнд хийхгүй байх.
  • MM 27E маягт нь Турк улсын хилээр орох болон гарах мэдээллийг агуулсан Хил, гаалийн хамгаалалтын албаны бүртгэлийн бичиг баримт бөгөөд танд үлдээсэн талыг хаяж, үрэгдүүлж болохгүй;
  • Ачаандаа power bank, шүдэнз, асаагуур хийж болохгүй.

Хилээр нэвтрэх:

-Турк улсын хилээр нэвтрэх үедээ эм авч явахгүй байх нь тохиромжтой. Хэрвээ та зайлшгүй эм авч явах шаардлагатай тохиолдолд эмийн заавар/англи эсвэл Орос хэл дээр/ заавал авч яваарай.

Шаардлагатай мэдээлэл: Истанбул хотод байрлах зочид буудал

Цаг агаар:

Турк Улсад 10 сарын 22-30 ны хооронд 16-22 хэмийн дулаантай зарим өдөр бороотой үрэглжилэх тул Аяллын сүүлийн өдрүүдэд өмсөх дулаахан цамц нимгэн куртик авч явна уу.

Цагийн зөрүү: Туркийн Истанбул хот нь Улаанбаатар хотоос 5 цагийн зөрүүтэй,

Мөнгөн тэмдэгт:

Турк Улсын 1 ам доллар 6.00 лира, 1 лира -430 төгрөгтэй тэнцэнэ.Аялалд авч явах мөнгөө /USD / доллар солиулан авч явах нь зүйтэй.

Худалдаа хийх: Турк-д алт, монетэн эдлэл, арьсан гутал, савхи, мөн туркийн өөрийн брендийн давуун хувцас, чавга, цай, спортын хувцас хямд байдаг ба та алтны захаар худалдаа хийх үедээ заавал үнээ тохиролцоорой. Учир нь эхний үнэ нь хэзээ ч бодит үнэ байдаггүй.

 

Хоол: Турк улсад ихэвчлэн Турк маягийн хоол иднэ. Турк үндэсний хоол нь карри, амтат ногооны нухаш масло, гамбир зэрэг хоол байдаг. Ер нь олон төрлийн ногоо ихтэй хоолуудтай.

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, сандаал углааш
  •  Биед эвтэйхэн өмд, пудволк, Шорт, плаж, Усны хувцас, зузаан цамц, нимгэн куртик.

Сүм хийдээр зочлохдоо ихэвчлэн битүү хувцастай орох, жишээ нь мөр, цээж ил гарсан эсвэл өвдөгнөөс дээш хувцас өмсөж орохыг хориглодог тул сүм хийдийн аялалтай өдөр хөтөчтэйгээ зөвлөлдөж хувцсаа тохируулан өмсөнө үү.

Заавал анхаарах зүйл:  Мөн та олон нийтийн газар архи тамхи хэрэглэх, шүлсээ хаях, бохь хаяхыг хориглоно.

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс. /Бөөрөнхий энгийн залгууртай/

Аяллын  аюулгүй байдал:

  • Аяллын явцад аяллын компаниас өгсөн заавар зөвлөмжийг хатуу мөрдөнө
  • Та аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.
  • Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хаах. Үнэ бүхий эд зүйлсээ буудлын сейфэнд хадгалах.
  • Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах. Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.
  • Чөлөөт өдөр ганцаараа хол явахаас зайлсхийх. Буудлаас гадагш гарахдаа буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах
  • Уулзахаар тогтсон газартаа цагаасаа хоцрохгүй цугларах
  • Та байрлаж байгаа зочид буудлын болон усан онгоцны, өрөөний түлхүүр (roomcard)хаяж үрэгдүүлэхээс болгоомжилох, хэрэв алга болгосон тохиолдолд торгууль төлхийг анхаарна уу

Аялагчийн гэрээний үүрэг:

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийзийг үрэгдүүлэх, онгоцноос хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь нислэг болон усан онгоцны тасалбар нь хатуу нөхцөлтэйг хатуу анхаарах, солих өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал
  • АЯЛАХ ӨДӨР: 2024-05-18
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 7 өдөр 6 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2024-05-18 4,990,000 ₮
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2024-05-23 4.990.000₮
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2024-05-28 5,590,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2024-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2024-05-31 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2024-05-31
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2024-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2024-06-02 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-06-04 захиалгаар
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2024-06-07 5,490,000
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-06-13 3,490,000
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2024-06-24 4,990,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2024-07-03 захиалгаар
ПАРИСЫН ЗУНЫ ОЛИМП 13 өдөр 12 шөнө 2024-07-19 15,990,000
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2024-07-26 4,990,000
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2024-07-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2024-08-03 захиалгаар
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-08-04 4,990,000₮
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-08-15 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2024-08-15 захиалгаар
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2024-08-22 6,990,000₮
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2024-08-24 захиалгаар
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2024-08-28 захиалгаар
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2024-08-30 1,100,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-09-01 4,990,000₮
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2024-09-05 захиалгаар
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2024-09-05 8,990,000 төгрөг
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2024-09-10 захиалгаар
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2024-09-24 ЗАХИАЛГААР
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2024-09-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2024-10-01 ЗАХИАЛГААР
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-10-12 ЗАХИАЛГААР
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-10-15 захиалгаар
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2024-10-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2024-11-01 захиалгаар
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2024-11-04 4,090,000
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2024-11-04 5,190,000₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-11-13
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2024-11-21 6,690,000
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2024-11-30 3,950,000₮-5,150,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2024-12-01 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-12-15 6,390,000₮
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2024-12-16 ЗАХИАЛГААР
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2024-12-22 захиалгаар
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2024-12-24 6.690,000₮
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-12-28 захиалгаар
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2024-12-29 5,190,000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2024-12-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2025-01-23 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2025-02-17 захиалгаар
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2025-02-18 6.490.000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved