Хөх Хот –Ордос аялал

  • Өдөр : 1 Өдөр 1 Улаанбаатар-Замын-Үүд

    Аялагчид өдрийн 16 цагт Улаанбаатарын төмөр замын өртөөнд /вокзал/ цугларч, 17:20–ийн Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр Замын Үүд рүү явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

  • Өдөр : 2 Өдөр 2 Замын-Үүд-Эрээн-Хөх хот

    Өглөө 08-н цагийн үед Замын-Үүдэд ирнэ. Өдрийн хоол идээд Эрээн хотыг зорин автобусаар хөдөлнө. Хоёр улсын хил нэвтрэн 11 цагийн үед Эрээн өртөөнд ирж, Хөх хот руу автобусаар 6-7 цаг явна. Оройн 20 цагт Хөх хотод ирж оройн хоолоо зооглоод, 21 цагаас зочид буудалдаа байрлан амарна. /Өдөр, оройн хоол/

  • Өдөр : 3 Өдөр 3 Хөх хот- Ордос /Чингисийн онгон/

    Өглөө цайны дараа 7:40-с хөдлөн Хөх хотоос Чингисийн онгоны цогцолбор руу 300км (4-5 цаг) аялж очино.Өдрийн хоолны дараа 14 цагаас аяллын гол цэг болох Их эзэн Чингис хааны “Бунх” цогцолборт зочлохдоо онгон шүтээн бүхий 3 залгаа гэр хэлбэртэй ордонд бараалхаж идээ будаагаа өргөн, тахилгын овоог тойрч, эрчүүд хийморь лундаагаа сэргээн хар сүлдэнд мөргөнө /а.х 2-3 цаг/. Мөн 2 дахь хэсэг болох Чингис хааны цогцолбор музейгээр аялна. Энд морины туурайн хэлбэртэй гантиг чулуун талбайд дэлхий дээрх хамгийн том Монголын эзэнт гүрний газрын зургийг харна. Түүнчлэн Монгол бичгээр “Хаган” гэсэн хэлбэртэй байшинд байрлах Монгол үндэстний түүх соёлын музейг сонирхохын сацуу хөндий дүүрэн, айсуй яваа их нүүдэлтэй таарч, ордос маягийн гэрт зочлон, эр 2 загал бүхий төв талбайд дурсгалын зургаа татуулна /а.х 3 цаг/. 20 цагаас хөдлөн Чингисийн онгоноос 70-аад км зайтай орших Ордосын төв Дүншин хотод 21 цагийн үед ирж зочид буудалдаа амарна. /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

  • Өдөр : 4 Өдөр 4 Ордос -Хөх хот

    Ордос нь Хятадад төдийгүй дэлхийд ноолуураараа алдартай. Өглөөны цайны дараа Дүншин хотын ноолууран хувцасны дэлгүүрээр худалдаа хийх боломжтой /а.х 1 цаг/. Өдрийн хоолны дараа 13 цагаас Хөх хотыг зорин хурдны замаар 5-6 цаг аялах бөгөөд замдаа “Хатан гол” буюу алдарт Шар мөрөнг харна. Орой хоолны дараа зочид буудалдаа амарна. /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

  • Өдөр : 5 Өдөр 5 Хөх хот-Эрээн

    Өглөө цайны дараа Өвөрмонголын Одон телевизийн өмнө байрлах Хөх хотын төв талбайд зочилж дурсгалын зураг авхуулана. Өдрийн хоолоо идээд Эрээн хот руу автобусаар хөдлөнө. Эрээнд ирж зах зээлээр орох, хувийн ажлаа амжуулах чөлөөт цаг . Орой буудалдаа амрана. / Өглөөний цай, Өдрийн хоол/

  • Өдөр : 6 Өдөр 6 Эрээн-Замын Үүд-Улаанбаатар

    Өдөр 12 цаг хүртэл зах дэлгүүрээр худалдаа наймаа хийж, дараа нь Замын-Үүдийг зорин автобусаар хөдөлнө. Замын-Үүдээс 17:35-ийн галт тэрэгээр Улаанбаатар хотыг зорино. Энэ шөнө галт тэргэндээ хононо. /хоол ороогүй/

  • Өдөр : 7 Өдөр 7 Улаанбаатар

    ӨМӨЗО-ны Хөх Хотоор хийсэн үр бүтээл дүүрэн аялалынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн өглөө 08:55-д Улаанбаатарын төмөр замын төв буудалд буун аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Аялалын үнэд багтсан зүйлс:

  • 2 одны зэрэглэлтэй цэвэр тохьтой зочид буудал
  • УБ-Замын-Үд-УБ галт тэрэгний 2 талын энгийн купэний билет
  • Эрээн-Хөх хот орох автобусны билет
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Ирж очих замын хүнсээ бэлдэх
  • Чөлөөт өдрийн өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Аяллын зөвлөмж:

 Бичиг баримт:  

  • Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш         6 сараас  (183 хоногоос) доошгүй байна./
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Цахим үнэмлэх

 

Цаг агаар:

Хөх хот Ордос хотуудад 12 сарын 06-12 хооронд -10 -12хэмийн хүйтэн байна. Эрээн хотод -17 хэмийн хүйтэн

 

Үндсэн хэл: Хятад хэл,

Мөнгөн тэмтэгт Хятадын валют Юань/CNY/ 1CNY= 372 төгрөг

Такси 10 юанаас эхлэнэ. 3 км дотор 10 юань өгдөш бөгөөд түүнээс дээш бол 3 юань нэмэгддэг

 

Хилээр нэвтрэх: БНХАУ-аар хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой.

Галт тэрэг, Автобуснд суухад анхаарах зүйлс: гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Хөтөчийн заасан суудалд билетийн дугаарын дагуу суух, аюулгүйн бүсээ байнгын зүүж явах. Хөтөч жолоочийн зааврын дагуу тогтмол нэг газарт зогсох. Замдаа идэх хоол хүнсээ өөрсдөө бэлдэж явах.

Галт тэрэг, Автобусанд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 50 кг ачаа тээвэрлэх эрхтэй. Аялагч аялалд гарахаас өмнө өөрийн биеийн байдал, эрүүл мэндийг заавал эмчид хандан магадлуулсан байх. Галт тэрэгнд суухдаа 40 минуутын өмнө ирсэн байх ёстой

 

Худалдаа хийх: Хөх хот, Эрээн хотуудад төвлөрсөн гудамж захуудаар  худалдаа хийх боломжтой

 Хувийн хэрэгцээний зардал:

  • Хувийн хэрэгцээнд зориулан доод тал нь 1000 орчим  юань. /худалдаа хийх бол мөнгөө тооцон бэлдэж явах/  
  • Замд буюу галт тэргэнд  хэрэглэх  монгол мөнгө ойролцоогоор  20,000 төгрөг
  • Замын-Үүдийг хөгжүүлэх сангийн хандивын хураамж 1000 төгрөг
  • БНХАУ-ын хил нэвтрэх хураамж 5 юань

 

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, галт тэрэг дотор өмсөх тавчик, дулаахан цамц, биед эвтэйхэн бэлтгэлийн өмд цамц г

   Аяны хэрэгсэл:

  • Цоожилдог  цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Тооны машин /худалдаа хийхэд хэрэглэнэ/
  • Сэрүүлэгтэй цаг
  • Камер,  аппарат ба  түүний дагалдах хэрэгсэл
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Халуунаа барьдаг усны сав /аян замд автобусанд халуун ус уухад хэрэглэнэ/
  • Халбага, сэрээ /савх хэрэглэж сураагүй хүмүүс/
  • Цай, кофе, ойр зуурын идэх зүйлс /аяллын зарим өдөрт өглөөний цай багтаагүй/
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл

 

   Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас галт тэрэг, автобусны билет үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь галт тэрэг, автобусны билет нь хатуу нөхцөлтэйг хатуу анхаарах, солих өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Хөх Хот –Ордос аялал
  • АЯЛАХ ӨДӨР: 2023-11-28
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 7 өдөр 6 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2024-01-03 захиалгаар
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2024-01-05 8,990,000 төгрөг
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-01-12 8,990,000₮
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-16 6,490,000₮
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-21 6,690,000
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-22 6,990,000₮
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2024-01-23 захиалгаар
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-01-26 4,990,000₮
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-01-31 захиалгаар
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-31 захиалгаар
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2024-01-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2023-09-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2023-10-26 4,990,000 ₮
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2023-10-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2023-11-03 захиалгаар
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2023-11-04 3,490,000
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-04 4,090,000
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2023-11-04 5,190,000₮
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-10 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2023-11-15 захиалгаар
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 2023-11-28 890,000₮
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2023-11-30 1,100,000₮
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2023-11-30 3,950,000₮-5,150,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2023-12-01 захиалгаар
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2023-12-22 захиалгаар
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2023-12-24 6.690,000₮
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2023-12-26 4,990,000
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2023-12-29 5,190,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-15 захиалгаар
Хонгконг Бали арал 7-6 2024-02-17 захиалгаар
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2024-02-18 6.490.000
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2024-02-24
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2024-02-28 захиалгаар
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-28
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-03-04 4,990,000₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-03-13
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2024-03-23 4.990.000₮
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2024-03-24 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-03-31 6,390,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2024-04-05 захиалгаар
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2024-04-28 5,590,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2024-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2024-05-31 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2024-05-31
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2024-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2024-06-02 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-06-04 захиалгаар
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2024-06-07 5,490,000
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2024-06-24 4,990,000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved