Пүкет арлын аялал

Тайланд улсын алтан шаргал элс, тунгалаг усаараа алдартай Пүкет аялал Шууд нислэг+Тав тухтай 5 одтой зочид буудал+Хамгийн сонирхолтой үзвэр

  • Өдөр : 1 Өдөр1: Улаанбаатар-Пүкет Хоол /оройн хоол/

    Өглөөний 08:00 онгоцны буудал дээр цугларч бүртгэлээ хийлгээд Миат авиа компанийн шууд нислэгээр нислэгээр 10:50 Пүкет арлыг зорино. Пүкетийн олон улсын нисэх онгоцны буудалд 16:55 цагт газардаж хилээр нэвтэрнэ. Онгоцны буудлаас зочид буудал явах замдаа оройн хоол идээд буудалдаа ирж амарна

  • Өдөр : 2 Өдөр 2 Пүкет Заантай аялал Хоол: /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол /

    Өглөөний цайны дараа бид заан унах аялалд явна. Бид заан уналгын зориулалтын төвд очих ба хос хосоороо заан унаж үзнэ. Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангиллын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч болно. Их Будда (Big Budda) руу явна. Их Будда нь Чалонгын ойролцоох Наккерд толгодын дээр сүндэрлэдэг. Мөн Пукетын хамгийн их хүн очидог уран барилга болох Ват Чалонг сүм орно. Дараа нь Пукет хотын заавал очиж үзэх газарын нэг болох Хуучин Пукет хотоор аялана. Хятад -Португалын хэв маягаар баригдсан Дараа нь Тайландын хамгийн алдартай Lady boy шоу-г үзээд хамт зургаа авхуулах боломжтой.Тоглолт дууссаны дараа оройн хоолоо идээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

  • Өдөр : 3 Өдөр 3: Пүкет Чөлөөт өдөр Хоол: /Өглөөний цай/

    Өнөөдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүссэн тааваараа далайн эрэгт амарч, мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach) очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно.

  • Өдөр : 4 Өдөр 5.Пүкет-Алдарт Жэймс Бонд арал Хоол: /Өглөөний цай, Өдрийн хоол/

    Өглөөний цайны дараа хөтөчтэйгээ уулзаж Симилан арал руу усан завиар явна. Koh miang, Koh similan, koh pabu гэх үзэсгэлэнт газрууд үзэхийн хажуугаар зугаалж өдрийн хоолоо зооглон Арлаас арал руу очиж үзэх Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Энд усанд шумбан хэсэг зугаалсны дараа өдрийн хоолоо идээд зочид буудалд ирээд амарна.

  • Өдөр : 5 Өдөр 5: Пукет Andamanda усан парк аялал Хоол: /Өглөөний цай, өдрийн хоол, /

    Өглөөний цайгаа уугаад өнөөдөр бид өдөржин усан парк дээр 50 гаруй төрлийн түглоом бассейнтай дээрээс эгц шидэгддэг гулсуур, хийлдэг завиар зөөлөн урсах голоор зугаалж өдрийг хөгжилтэй өнгөрүүлэн , нэмэлт төлбөр төлж коктейль шимэн, наранд биеэ шаран амрах болно. Замдаа Central Mall дэлгүүрээр орох боломжтой. Дараа нь зочид буудалд ирээд амарна.

  • Өдөр : 6 Өдөр 6. Пүкет-Пи пи арал Хоол: /Өглөөний цай, Өдрийн хоол/

    Өглөөний цайны дараа Пи Пи арлын аялалд гарна. Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна.

  • Өдөр : 7 Өдөр 7. Пүкет Чөлөөт өдөр Хоол: /Өглөөний цай/

    Өнөөдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүссэн газраа тааваараа далайн эрэгт амарч, мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach) очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно.

  • Өдөр : 8 Өдөр 8: Пүкет-Улаанбаатар Хоол /өглөөний цай /

    Өглөөний цайгаа уугаад хэсэг амраад 12:00 цагт ачаа тээшээ баглан өрөөгөө хүлээлгэж өгөөд 15:00 цаг хүртэл чөлөөт цаг. 14:30 онгоцны буудал руу явж бүртгэл хийлгэн 17:55 цагт Улаанбаатар хот руу ниснэ. Шөнө 01:45 цагт Улаанбаатар хотод бууснаар бидний аялал өндөрлөнө.

 

Зочид буудал: Пүкет Andaman Embrace 5* Hotel  https://www.andamanembrace.com/

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС  

  • УБ -Пукет -УБ 2 талын нислэгийн тийз 
  • Пукет -д байрлах 5 одтой зочид буудал 
  • Хөтөлбөрт заасан өглөөний цай-7, өдрийн хоол-4, оройн хоол-2  
  • Аяллын хөтөч /Англи болон Монгол хэлтэй/ 
  • Үдэж тосох унаа 
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ 
  • Аяллын гэнэтийн ослын даатгал 

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ  

  • Хувийн хэрэглээний зардлууд 
  • Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад үзвэр үйлчилгээ  
  • Хөтөлбөрт заагаагүй хоолнууд  
  • Хөтөч жолоочийн гарын мөнгө

 

Аяллын зөвлөмж

Паспорт:

  • Гадаад паспорт 2013 оны 08 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

             Анхаарах зүйлс

  • Хувцас: Та Тайланд руу явахдаа зуны хувцас, нүдний шил, малгай /биедээ эвтэйхэн зун өмсдөг хувцас/ авч яваарай. / Усны хувцас байгаа бол заавал авч явах хэрэгтэй.
  • Цаг агаар:  +30 + 32 хэм дулаан байна.
  • Хоол: Тайландад  ихэвчлэн буфет хоол болон хятад хоол, тайланд хоол  иднэ. Идэхэд тохиромжтой хоол байгаа.
  • Зочид буудалд нэг удаагийн тавчик, оо, шампунь байдаггүй тул та бүхэн өөрсдийн хэрэглэдэг зүйлсээ авч яваарай.
  • Тайландад бүтэн биеийн массажыг орой аяллын дараа хийлгэх нь тохиромжтой ба  Бангкок болон Патаяад  буудлын ойролцоо маш олон массажны газрууд байгаа ба 250-300 батт байдаг.
  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
  • Аяллын дэс дараа , хувь хүний эрх ашгийг хүндэтгэж аялалын явцад цагийг баримталж байх.
  • Заавал анхаарах зүйл: ”Хааны Алтан ордон” үзэхдээ хэт задгай хувцастай орохыг хориглодог тул тохируулж өмсөөрэй. Мөн та олон нийтийн газар архи тамхи хэрэглэх, юм идэхийг хориглоно.
  • Худалдаа хийх: Тайландын  Матар, Могойн арьсан түрийвч, цүнх гадаадад их нэр хүндтэй байдаг бөгөөд манай аялалын хөтөлбөрт  орсон улсын үйлдвэрийн дэлгүүрийн үнэ танд харьцангуй үнэтэй мэт санагдах боловч бараа бүтээгдэхүүний хувьд хуурамч гэсэн зүйл байхгүй болно.  Мөн брэнд биш ч дотоодын үйлдвэрийн цэвэр Матар, Могойн арьсан түрийвч, цүнх эндэхээс хямд худалдан авах боломжтой.
  • Мөнгөний нэгж нь“Батт”. Доллар авч яваад онгоцны буудал, валют солих цэг дээр солиулах боломжтой.
  •  Хилээр нэвтрэх: Тайланд улс руу хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой.
  • Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 30 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Бэлдэх зүйлс

  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Пүкет арлын аялал
  • АЯЛАХ ӨДӨР: 2023-12-29
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: /8 өдөр 7 шөнө/

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2024-01-03 захиалгаар
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2024-01-05 8,990,000 төгрөг
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-01-12 8,990,000₮
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-16 6,490,000₮
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-21 6,690,000
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-22 6,990,000₮
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2024-01-23 захиалгаар
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-01-26 4,990,000₮
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-01-31 захиалгаар
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-31 захиалгаар
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2024-01-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2023-09-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2023-10-26 4,990,000 ₮
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2023-10-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2023-11-03 захиалгаар
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2023-11-04 3,490,000
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-04 4,090,000
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2023-11-04 5,190,000₮
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-10 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2023-11-15 захиалгаар
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 2023-11-28 890,000₮
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2023-11-30 1,100,000₮
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2023-11-30 3,950,000₮-5,150,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2023-12-01 захиалгаар
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2023-12-22 захиалгаар
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2023-12-24 6.690,000₮
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2023-12-26 4,990,000
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2023-12-29 5,190,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-15 захиалгаар
Хонгконг Бали арал 7-6 2024-02-17 захиалгаар
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2024-02-18 6.490.000
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2024-02-24
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2024-02-28 захиалгаар
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-28
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-03-04 4,990,000₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-03-13
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2024-03-23 4.990.000₮
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2024-03-24 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-03-31 6,390,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2024-04-05 захиалгаар
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2024-04-28 5,590,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2024-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2024-05-31 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2024-05-31
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2024-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2024-06-02 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-06-04 захиалгаар
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2024-06-07 5,490,000
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2024-06-24 4,990,000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved