Та бүхнийг азийн бар Арслант хот Сингапур улсыг зорин Санхүүгийн төв хотын алдарт барилгууд, Сингапурын билиг тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөө, амтат хоол, өргөн сонголттой дэлгүүр худалдааны төвүүд, хөл хөдөлгөөн тасрахгүй шөнийн амьдралтай танилцан, алдарт зугаа цэнгэлийн” Сентоза” арлаар аялан “Universal Studios” сэдэвчилсэн парк, дэлхийн хамгийн том Далайн паркаар зугаалан, “Далайн аялгуу” хэмээх хөгжимт усан оргилуурын тоглолт үзэж хөрш Малайзаар аялан эртний түүхэн хот Малакко болон нийслэл Куала-Лампур хотуудад зочилон ихэр цамхаг буюу Питронас, Малайз төдийгүй Азийн байгалийн гайхамшиг болсон Харанхуй агуйг үзэж, далайн төвшинөөс 1750 м өндөрт буй 3,4 км урт агаарын дүүжингээр зугаа цэнгэлийн хот уул Гентин Хайланд руу очих гэх мэтчилэн барагдашгүй гайхалтай үзвэрүүдийг үзэж аялангаа хүссэнээрээ дэлгүүр хэсэх гайхалтай аялалд урьж байна.
08:00 Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд цугларч бүртгэлээ хийлгээд “МИАТ” компанийн нислэгээр 10:35 цагт Сингапур улс руу ниснэ. 18:00 цагт Сингапур улсын Changi олон улсын нисэх онгоцны буудалд газардана. Аяллын хөтөч, аяллын унаа нисэх онгоцны буудлаас тосож аван оройн хоолоо замдаа идээд зочид буудалдаа байрлаж амарна
Өглөөний цайгаа уугаад зочид буудалдаа 11:30 цаг хүртэл алжаалаа тайлан амарна. Дараа нь 12:00 цагт зочид буудлаас хөдлөөд өдрийн хоолоо зооглоод, хотын аялалд гарна. Сингапурын Парламентын ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв хотын алдарт барилгуудыг Singapore Flyer буюу дэлхийн хамгийн өндөр алсыг харагчийг гаднаас нь үзнэ. /Автобусаар өнгөрнө./ Сингапурын билиг тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөөг үзнэ.Үүний дараа Хятад хотхон болон Энэтхэг гудамжаар орно.Үүний дараа шууд зочид буудал руу бучах боложтой ба та хүсвэл хөтөчтэй хамт алхаад Marina Bay Sands аялангаа Дэлхийн хамгийн үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгийн нэг Цахирмаа цэцгийн диваажин буюу Гарден Бай Бэйт хүрээлэнгээр зугаалах болно. Орой нь тус цэцэрлэгийн хамгийн үзэсгэлэнтэй хэсэг буюу орой дээрээ эрчим хүч гаргах чадвартай нарны зай суурилуулсан 18 асар том хиймэл модны дүрс бүхий эдгээр аварга байгууламжуудын гэрлийн гайхамшигт шоу буюу Rhapsody Laser show үзэх боломжтой. Дараа нь буудалдаа ирж амарна.
Өглөөний цайны дараа Сентоза арлын аялалдаа гарна. Сентоза арал дээр баригдсан Сингапурын дэлхийд алдартай “Resorts World Sentosa” цогцолборт ирж “Universal Studios”-ийн цэнгэлдэх хүрээлэн, дэлхийн хамгийн том “Marine Life Park” далайн аквариумаар зугаална. “Universal Studios” парк нь Холливууд, Нью Йорк, Мадагаскар, Эртний Египт, Алдагдсан ертөнц зэрэг 7-н хэсгээс бүрдэх бөгөөд та бүхэл өдрийг хөгжилдөн өнгөрөөнө. Сингапурын Далайн аквариум нь дэлхийн хамгийн том далайн аквариум ба энэхүү далайн музейд 800 гаруй төрөл зүйлийн 100,000 орчим далай тэнгисийн амьтдыг харж болно. Оройн хоолны дараа Wings time Fountain show буюу Далайн аялгуут хөгжимт усан оргилуурын шоу тоглолт үзнэ. Далайн аялгуут хөгжимт усан оргилуур” нь хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн 40м өндөр усан багана бүхий өнгө өнгийн лазерын гэрлэд харагдах ер бусын гайхамшигт усан оргилуур дээр үлгэрийн баатрууд хэрхэн амилахыг харан зугаацаарай. Дараа нь буудалдаа ирж амарна.
Өглөөний цайгаа уусны дараа 10:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд автобусанд суугаад Малайз улсын нийслэл Куала лампур хот руу хөдөлнө. Замдаа өдрийн хоол иднэ. Ойролцоогоор 6 цаг орчим яваад Куала Лампур хотод ирээд зочид буудалд ирээд өрөөгөө хүлээн авч амарна. Мөн та бүхэн өөрсдөө гараад шөнийн Куала Лампур хотын хоолны гудамж ороод Малайз улсын нутгийн хоолнууд амтлах боломжтой.
Өглөөний цайгаа уугаад аялалд гарна. Малайз төдийгүй Азийн байгалийн гайхамшигт үзэмж, Их хөлөгний бурхан шашны голомт болсон Харанхуй агуйг сонирхоно. Дараа нь алдартай Genting амралт цогцолбор бүс рүү аялна. ДТДээш 1750 м өндөрт буй 3.4 км урт агаарын дүүжингээр Гентин Хайланд орох замдаа халуун орны ширэнгэн ойг харангаа та хүсвэл нэмэлт төлбөр төлж Skyworld паркаар төрөл бүрийн тоглоомоор зугаацах боломжтой. Жишээлбэл: галзуу хулгана, өндрөөс унах, алсыг харагч, жингүйдэн нисэх гэх мэт. Мөн Зүүн өмнөд Азийн хамгийн том казиногийн цогцолборт орж азаа үзэх эсвэл худалдааны гудамжаар зугаалах боломжтой. Skyworld парк орох тасалбар: Том хүн-38 $, хүүхэд 35$ /110 см-с дээш өндөртэй хүүхэд том хүнд тооцогдоно
Өглөөний цайгаа уугаад хэсэг амарсны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Өдрийн хоолоо идээд Куала Лампур хотын хотын аялал хийнэ, Хотын төв хэсгээр явж ихэр цамхаг буюу Питронас ихэр цамхгийн гадна очиж зураг авхуулна. Мөн хааны ордон болон Куала лампур хотын алдарт шоколадны дэлгүүрээр орно. Дараа нь чөлөөт цаг ба зочид буудлаа ирээд амарна.
Өглөөний цайгаа уугаад энэ өдрийг өөрийн хүссэнээр чөлөөт цагаа өнгөрүүлж дэлгүүр хэсэх боломжтой.
Өглөөний цайгаа эрт уугаад 08:00 Буудлыг өрөөгөө хүлээлгэж өгөн Аяллын автобусаар гараад Сингапур Чанги нисэх онгоцны буудал руу явж Улаанбаатар хот нисэх онгоцондоо бүртгэл хийлгээд 19:25 цагт Улаанбаатар хот руу нисээд шөнийн 02:55 цаг бууснаар бидний баялаг дурсамжит аялал өндөрлөх болно
Зочид буудал Сингапур: Hotel Faber Park Singapore - Handwritten Collection 4* https://all.accor.com/hotel/C266/index.en.shtml
Зочид буудал Малайз: Meila Kuala Lampur 4*
https: https://www.melia.com/en/hotels/malaysia/kuala-lumpur/melia-kuala-lumpur
Аяллын үнэнд багтсан зүйлс:
УБ -Сингапур-УБ чиглэлийн нислэгийн тийз, онгоцны буудлын такс
Хөтөлбөрт заагдсан зочид буудал /**** 1 өрөөнд 2 хүн байрлана/
Хөтөлбөрт заагдсан хоол
Хөтөлбөрийн турш үйлчлэх Монгол -Англи хэлтэй хөтөч
Хөтөлбөрт заагдсан унаа
Хөтөлбөрийн үзвэр үйлчилгээний тасалбар
Гадаадад зорчигчдын аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэнд багтсан зүйлс:
Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал, Хувийн хэрэглээний зардал, Хөтөч жолоочийн гарын мөнгө
Аяллын зөвлөмж
Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.
Паспорт:
Анхаарах зүйлс
Бэлдэх зүйлс:
Хувцас:
Бусад зүйлс:
Аялагчийн үүрэг
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал | 7 өдөр 6 шөнө | 2025-11-02 | 4,290,000 ₮ |
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско | /10 өдөр 9 шөнө | 2026-11-13 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Европын 3 орны аялал | 9 өдөр 8 шөнө | 2025-12-09 | захиалгаар |
Вьетнам Аялал -Фу Куок арлын шууд нислэгтэй чөлөөт аялал | 7 өдөр 7 шөнө | 2025-12-15 | 3,990,000₮-5,750,000₮ |
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан | 8 өдөр 7 шөнө | 2025-12-22 | 4,990,000 |
Сингапур-Малайз аялал | 8 өдөр 7 шөнө | 2025-12-30 | 6,290,000₮ |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Бали арал-Ловина аялал | /9 өдөр 8 шөнө/ | 2026-01-04 | 2,990.000+тийз |
Эртний Египет аялал | 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ | 2026-01-12 | ЗАХИАЛГААР |
Филипин-Сэбү-Манила | /5 өдөр 4 шөнө/ | 2026-01-15 | 6,390,000₮ |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Сингапур-Малайз аялал | 7 өдөр 6 шөнө | 2026-02-17 | 7,390,000 |
Токио-Фүжи-Сумо үзэх аялал | 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ | 2026-02-17 | 5,590,000 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Сөүл хотын аялал | 5 өдөр 4 шөнө | 2026-03-01 | 4,990,000₮ |
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ | 6 өдөр 5 шөнө | 2026-03-15 | захиалгаар |
Жан Жиа Жэ /газраар/ | 9 өдөр 8 шөнө | 2026-03-28 | захиалгаар |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Тайвань-Хонгконг аялал | /5 өдөр 4 шөнө/ | 2026-04-03 | захиалгаар |
Бусан-Улсан хотын аялал | 5 өдөр 4 шөнө | 2026-04-04 | 4,990,000₮ |
Бээжин аялал /онгоцоор/ | 6 өдөр 5 шөнө | 2026-04-13 | 3,490,000 |
Хонгконг Макао-аялал | /5 өдөр 4шөнө/ | 2026-04-28 | захиалгаар |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Вьетнам-Ханой-Халонг-Катба | 4-5 | 2026-05-23 | захиалгаар |
Хойд Туйлын аялал | 8 өдөр 7 шөнө | 2026-05-31 | захиалгаар |
Бээжин-Далиан аялал | 6 өдөр 5 шөнө | 2026-05-31 | захиалгаар |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Австрали аялал | /9 өдөр 8 шөнө/ | 2026-06-04 | захиалгаар |
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / | 6 өдөр 5шөнө | 2026-06-24 | 4,990,000 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Нью Йорк-Вашингтон аялал | 8 өдөр 7 шөнө | 2026-09-24 | ЗАХИАЛГААР |
Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved