ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.
21:55 Онгоцны буудал дээр цугларна. Чингис Хаан нисэх онгоцны буудлаас 23:15 цагт нисэн 03:25 цагт Сөүл хотын олон улсын Инчон нисэх онгоцны буудалд бууна. Та энд дараагийн нислэг хүлээх зуур нислэгийн компианаас оруулах үнэгүй буудалд бууж амрана.
15:00 д АНУ-ын Лос Анжелес хот руу нисээд 10:10 цагт Лос Анжелес олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Таныг нутгийн хөтөч угтан авч тав тухтай аяллын унаагаар зочид буудалд хүргэнэ. Өдрийн хоолоо идээд аян замын алжаалаа тайлан буудалдаа амрана.
Өглөөний цайгаа уугаад аялалдаа гарна. Та энэ өдөр өөрийгөө кинон дотор орж кино жүжигчин болсон мэтээр төсөөлөх болно.Учир нь бидний мэдэх дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцаж, киноны баатрууд болон тэдний гэр орон, хувцас хэрэглэлүүдийг харж кино урлагийн ертөнцийг мэдрэх болно.Universal City Walk Hollywood аялал зугаалгын цогцолбороор зугаалж мөн Алдарт Beverly Hills, “Nokia Theatre”, “Staples Center” барилгуудтай танилцана. Оройн хоолоо идээд буудалдаа амрана. Орой нь та бүхэн Лос Анжелесийн алдарт Wilshire Boulevard-ын шөнийн амьдралтай танилцах боломжтой.
Өглөөний цайгаа эртлэн уугаад алдарт зугаа цэнгэлийн хот болох Лас Вегас хот руу аялалаа үргэлжилүүлнэ. Замдаа Калико сүнстэй хот буюу уул уурхайн хотоор зочилно. Тус хот нь 1881 онд Калифорни мужид олдсон Мөнгө металийн хамгийн том олборлолт ихтэй газар байсан ба 1896 онд хүртэл мөнгөний олборлолт дуусаж тус хотод амьдарч байсан иргэд нүүсэн гэдэг бөгөөд тэр үед баригдаж байсан барилга байгууламжууд гэх одоо хүртэл хадгалагдаж түүх өгүүлсэн жуулчдын сонирхолыг татсан үзвэрүүдийн нэг болжээ. Дараа нь Лас Вегас хотод ирээд зочид буудалдаа орж амрана. Орой нь та бүхэн хүсвэл өөрсдийн зардлаар сонгодог Bellagio буудлын усан оргилуурыг хөгжмийн эгшигт хэрхэн бүжихийг харж, Mirage цогцолборын The Volcano галт шоуг үзэж газар хөдөлж буй мэт чичирхийллийг мэдрэх гэх мэт сонирхолтой шөнийн үзүүлбэрүүдийг үзэх боломжтой.
Өглөө цайны дараа дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюуАваргаХавцалыг үзэхээр аялалаа үргэлжлүүлнэ. Бүтэн өдрийн турш дэлхийн долоон байгалийн гайхамшгуудын нэгийг үзнэ. Өдрийн хоолоо хавцал дээр идээд Хүсвэл та нэмэлт төлбөр төлөөд хувийн нисдэг тэргээр аялан энэхүү байгалийн гайхамшигт бүтээл Аварга Хавцал болон Лас Вегас хотыг тэнгэр дээрээс харах боломжтой. Дараа нь оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амрана.
Энэ өдөр та өдрийн цагаар чөлөөт цагаа өнгөрүүлж, Лас Вегас хотын нэг доороос худалдан авалт хийх боломжтой брендийн дэлгүүр буюу “Premium Outlets” болон бусад дэлгүүр хэсэж өнгөрүүлэх боломжтой. Орой нь буудлын доор хөтөчтэй тогтсон цагтаа уулзаж Зугаа цэнгэлийн шөнийн Лас вегас хотоор аялана. /Өглөөний цай, өдөр, оройн хоол, өдрийн цагаар хөтөч жолооч үйлчилэхгүй/
Өглөөний цайгаа уугаад зугаа цэнгэлийн хот Лас Вегас хотыг орхин нүд булаам Palm springs цогцолборт газар очиж San Jacinto оргилт гаран байгалийн үзэсгэлэнг бишэрч хамгийн сонирхолтой үзвэр болох Aerial Tramway гэх дэлхий дээрх хамгийн том эргэх агаарын трамвайгаар оргил руу өгсөнө. San Jacinto оргилт гарч Palm springs цогцолборыг тэр чигээр нь тольдон кофе уугаад алхангаа зугаалах боломжтой. Дараа нь оройн хоолоо идээд буудалдаа амрана.
Өглөөний цайны дараа Лос Анжелес хот руу хөдлөнө. Замдаа аялал жуулчлалын төв Санта Моника хотоор дайран шоппинг хийнэ. Дараа нь Лос Анжелес хотод ирээд чөлөөт цагаа өнгөрүүлэн дэлгүүр хэсэх боломжтой. 18:00 цагт уулзаад оройн хоолоо идээд 20:00 онгоцны буудал хүргүүлж 23:30 цагт Сөүл хот руу ниснэ.
05:50 Сөүл хотын Инчон олон улсын онгоцны буудалд буугаад 13:00 цагт Улаанбаатар хот руу нисэж 15:50 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний гайхалтай АНУ-ын Лос Анжелс-Лас Вегас хотуудын аялал өндөрлөнө.
Аяллын үнэнд багтсан зүйлс:
Аяллын үнэнд багтаагүй зүйлс:
Аяллын зөвлөмж
Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.
Паспорт:
Анхаарах зүйлс
Мөнгөн тэмдэгт: Америкийн мөнгөн тэмдэгт нь Америк доллар /USD/ ба 1 доллар= 2400 төгрөг
Хилээр нэвтрэх: Америкийн хилээр нэвтрэх үедээ та Америкад ирэх болсон зорилгоосоо өөр зүйлийг огт хэлж болохгүй. Жишээлбэл, аялалын визтэй мөртлөө Америкад ажиллах, амьдрах сонирхолтой гэж хэлж болохгүй. Шаардлагатай тохиолдолд та аялалын хөтөлбөрөө байцаагчид үзүүлэх хэрэгтэй. Аялалын хөтөлбөр дээр Америкад тосч авах монгол хөтөчийн утасны дугаар байгаа тул та ойлгомжгүй зүйл гарвал хөтөч рүүгээ залгуулан ярьж болно. Мөн хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.
Бэлдэх зүйлс:
Хувцас:
Бусад зүйлс:
Аялагчийн үүрэг
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал | 7 өдөр 6 шөнө | 2024-05-18 | 4,990,000 ₮ |
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал | /8ӨДӨР 7 ШӨНӨ/ | 2024-05-23 | 4.990.000₮ |
Токио-Фүжи-Сумо үзэх аялал | 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ | 2024-05-28 | 5,590,000 |
Бээжин-Далиан аялал | 6 өдөр 5 шөнө | 2024-05-31 | захиалгаар |
Хойд Туйлын аялал | 8 өдөр 7 шөнө | 2024-05-31 | захиалгаар |
Хавай аялал-Хонолулу | /6 өдөр 5шөнө/ | 2024-05-31 | |
Хавайн-Оаху арал аялал | /7 өдөр 6 шөнө/ | 2024-05-31 | |
Лос Анжелес-Лас вегас аялал | /9 өдөр 8 шөнө/ | 2024-05-31 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Хонгконг аялал | /4 өдөр 3 шөнө/ | 2024-06-02 | захиалгаар |
Австрали аялал | /9 өдөр 8 шөнө/ | 2024-06-04 | захиалгаар |
Токио-Фүжи аялал | 5өдөр 4 шөнө | 2024-06-07 | 5,490,000 |
Бээжин аялал /онгоцоор/ | 6 өдөр 5 шөнө | 2024-06-13 | 3,490,000 |
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / | 6 өдөр 5шөнө | 2024-06-24 | 4,990,000 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Бээжин аялал /газраар/ | 7 өдөр 6 шөнө | 2024-07-03 | захиалгаар |
ПАРИСЫН ЗУНЫ ОЛИМП | 13 өдөр 12 шөнө | 2024-07-19 | 15,990,000 |
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан | 8 өдөр 7 шөнө | 2024-07-26 | 4,990,000 |
Хонгконг Макао-аялал | /5 өдөр 4шөнө/ | 2024-07-28 | захиалгаар |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Тайвань-Хонгконг аялал | /5 өдөр 4 шөнө/ | 2024-08-03 | захиалгаар |
Бусан-Улсан хотын аялал | 5 өдөр 4 шөнө | 2024-08-04 | 4,990,000₮ |
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ | 6 өдөр 5 шөнө | 2024-08-15 | захиалгаар |
Манжуур хотын аялал /газраар/ | 6 өдөр 5шөнө | 2024-08-15 | захиалгаар |
Сингапур-Малайз аялал | 8 өдөр 7 шөнө | 2024-08-22 | 6,990,000₮ |
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал | 7 шөнө 8 өдөр | 2024-08-24 | захиалгаар |
Жан Жиа Жэ /газраар/ | 9 өдөр 8 шөнө | 2024-08-28 | захиалгаар |
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ | 4 өдөр 3 шөнө | 2024-08-30 | 1,100,000₮ |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Сөүл хотын аялал | 5 өдөр 4 шөнө | 2024-09-01 | 4,990,000₮ |
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал | 8 өдөр | 2024-09-05 | захиалгаар |
КУБА УЛСЫН АЯЛАЛ | 8 өдөр 7 шөнө | 2024-09-05 | 8,990,000 төгрөг |
Аватар аялал -Бээжин шоппинг | 7 өдөр 6 шөнө | 2024-09-10 | захиалгаар |
Нью Йорк-Вашингтон аялал | 8 өдөр 7 шөнө | 2024-09-24 | ЗАХИАЛГААР |
Бээжин-Шанхай аялал /газраар/ | 9 өдөр, 8 шөнө | 2024-09-28 | захиалгаар |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал | 9 өдөр 8 шөнө | 2024-10-01 | ЗАХИАЛГААР |
Эртний Египет аялал | 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ | 2024-10-12 | ЗАХИАЛГААР |
Европын 3 орны аялал | 9 өдөр 8 шөнө | 2024-10-15 | захиалгаар |
Манжуур хотын аялал/ онгоцоор/ | 4 өдөр 3 шөнө | 2024-10-31 | захиалгаар |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Сингапур –Бинтан арлын аялал | 7 өдөр 6 шөнө | 2024-11-01 | захиалгаар |
Истанбул шоппинг | 7 өдөр 6 шөнө | 2024-11-04 | 4,090,000 |
Тайланд-Бангкок-Паттаяа | 8 өдөр 7 шөнө | 2024-11-04 | 5,190,000₮ |
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско | /10 өдөр 9 шөнө | 2024-11-13 | |
Сингапур-Малайз аялал | 7 өдөр 6 шөнө | 2024-11-21 | 6,690,000 |
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал | 8 өдөр 7 шөнө | 2024-11-30 | 3,950,000₮-5,150,000₮ |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Вьетнам Лоас Тайланд аялал | 7-8 | 2024-12-01 | захиалгаар |
Филипин-Сэбү-Манила | /5 өдөр 4 шөнө/ | 2024-12-15 | 6,390,000₮ |
Бали арал Вьетнам Ханой хот аялал | 8 өдөр 7 шөнө | 2024-12-16 | ЗАХИАЛГААР |
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват | 11 | 2024-12-22 | захиалгаар |
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / | 7 ӨДӨР 6 ШӨНӨ | 2024-12-24 | 6.690,000₮ |
Манила-Броакай | /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ | 2024-12-28 | захиалгаар |
Пүкет арлын аялал | /8 өдөр 7 шөнө/ | 2024-12-29 | 5,190,000 |
Манила-Тагатай | 6 ӨДӨР 5 ШӨНӨ | 2024-12-31 | захиалгаар |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Вьетнам-Ханой-Халонг-Катба | 4-5 | 2025-01-23 | захиалгаар |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Хонгконг Бали арал | 7-6 | 2025-02-17 | захиалгаар |
Бали арал-Хонгонг шоппинг | /8 өдөр 7 шөнө/ | 2025-02-18 | 6.490.000 |
Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved