Даатгал

ДААТГАЛ

Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалын нөхцөл

1. ДААТГАЛЫН ЗҮЙЛ

1.1  Гадаадад зорчигч иргэдийн амь нас, эрүүл мэнд.

2. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

2.1 Гэнэтийн ослын.

2.2 Гэнэтийн өвчний.

3. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ

3.1 Даатгуулагч зорчин явах үедээ гэнэтийн өвчлөл болон гэнэтийн осолд орж эмчлүүлэхэд гарсан нийт зардлыг нөхөн төлөх даатгалын үнэлгээний дээд хэмжээ 50 000 ам доллар байна.

3.2 Даатгалын хураамжийг  бүс нутгаар хувааж,  зорчих хугацаанаас хамааруулан  байдлаар тогтооно.

3.3 Бүтэн жилийн даатгалд хамрагдсан тохиолдолд жилийн туршид гадаадад   байх хугацаа нь 180 хоногоос хэтрэхгүй ба нэг удаагийн аялалын хугацаа нь 30 хоногоос хэтрэхгүй байна.

1-р бүс: Америк, Канад, Япон, Англи, Авсрали, Шинэ Зеланд;

2-р бүс: Дэлхийн бусад орнууд

3.4 Бүтэн жилийн даатгалд хамрагдсан тохиолдолд 1-р бүс нь 2-р бүсэд үйлчлэх ба 2-р бүс нь 1-р бүсэд үйлчлэхгүй.

4. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР

4.1 Даатгуулагч зорчин явах үедээ гэнэт өвдсөн болон гэнэтийн осолд орж эмчлүүлэхэд гарсан нийт зардлыг нөхөн төлбөрийн дээд хэмжээ болох 50 000 ам долларт багтаан дараах байдлаар нөхөн төлнө. Үүнд:

4.1.1 Эмчилгээний зардал /эмнэлгийн болон амбулаторийн үйлчилгээ, түргэн тусламж, эмнэлгийн ор хоногийн, эм бэлдмэл тариа боолт/ 50, 000 ам доллар хүртэл;

4.1.2 Эмнэлгийн байгууллагын хяналтад нүүлгэн шилжүүлсэний зардалд 20,000 ам доллар хүртэл;

4.1.3 Даатгуулагч нас барсан тохиолдолд шарилыг өөрийн оронд нь хүргэх тээврийн зардалд 20,000 ам доллар хүртэл;

4.1.4 Гэнэтийн ослын улмаас гарах зардалд /нас барах, 2 нүд хараагүй болох, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах зэрэгт даатгалын үнэлгээг 100%, бусад тохиолдолд эмнэлэг, эмчилгээний зардлаар төлөх/ 50,000 ам доллар хүртэл;

4.1.5 Орчуулагчийн хөлсөнд /эмнэлэгт хэвтэх хугацаандаа орчуулагч хөлсөлсөн зардалд 1 хоног тутамд 100 ам доллар хүртэл тооцож/ 1000 ам доллар хүртэл;

4.1.6 Буцалтгүй тусламж /эмчилгээний зардалд даатгалын үнэлгээ бүрэн зарцуулагдсаны дараа даатгуулагч нас барсан тохиолдолд гэр бүл, үр хүүхдэд нь тэтгэмж болгон үнэлгээнээс гадна олгоно/ болгож 1000 ам доллар.

4.2 Даатгуулагч иж бүрэн даатгалд хамрагдсан тохиолдолд 4.1.1-4.1.6 –д заасан зардлаас гадна дараахи зардлыг нөхөн төлнө. Үүнд:

4.2.1 Нислэг 10 цагаас дээш хугацаагаар хойшлогдоход 24 цаг тутамд 100 ам, доллар;

4.2.2 Ачаа тээш 10 цагаас дээш хугацаагаар хойшлоход 60 ам. доллар, нэг удаа;

4.2.3 Бичиг баримт хулгайд алдах, хаяж үрэгдүүлэхэд 100 ам.доллар хүртэл;

4.2.4 Ачаа тээш болон хувийн эд зүйлс алдахад 500 ам.доллар хүртэл;

4.2.5 Хувийн хариуцлагын даатгалд 1200 ам.доллар хүртэл;

4.2.6 Даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгуулагчтай хамт аялаж байсан насанд хүрээгүй хүүхдийг эх оронд нь буцаахад гарах нэмэлт зардалд 1000 ам.доллар хүртэл;

4.2.7 Даатгалын тохиолдол болсноос хойш 72 цагийн дотор хохирол гарсан тухай даатгагчид мэдэгдэх.

4.3 Даатгалын тохиолдол бий болсон үед гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгагчид бүрэн гүйцэд хууль зүйн дагуу бүрдүүлэн, даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоногийн дотор хүлээлгэн өгөх.

4.4 Дараах тохиолдолд нөхөн төлбөр төлөхгүй. Үүнд:

4.4.1 Даатгуулагч бүтэн жилийн даатгалд хамрагдсан тохиолдолд нэг удаагийн аялал нь 30 хоногоос хэтрэхгүй байх ба хэтэрсэн тохиолдолд 31 дэх хоногоос хойш гарсан хохирлыг нөхөн төлөхгүй мөн нийт гадаадад байх хугацаа нь 180 хоногоос хэтрэхгүй ба хэтэрсэн тохиолдолд 181 дэх хоногоос хойш гарсан хохирлыг нөхөн төлөхгүй.

4.4.2 Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнө байсан архаг хууч өвчин болон өмнө болсон ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;

4.4.3 Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл ташаа болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;

4.4.4 Даатгуулагч нь согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэснээс осолд орсон бол;

4.4.5 Даатгуулагч нь гэмт хэрэг үйлдэх үедээ гэнэтийн осолд орсон бол;

4.4.6 Даатгуулагч нь амиа хорлосон буюу амиа хорлохоор завдсан бол;

4.4.7 ДОХ болон бэлгийн замаар халдварлах өвчнүүд, тэдгээрээс гарах хүндрэлүүд;

4.4.8 Жирэмслэлт, төрөлт болон тэдгээрээс гарах хүндрэлүүд;

4.4.9 Нүдний үзлэг, хараа шалгуулах, ойрын холын харааг засах эмчилгээ, нүдний шил, линз, контактны линз тохируулах зэрэг ажиллагаа;

4.4.10 Сонсгол шалгуулах, сонсголын аппарат тавиулах, чих цоолуулах зэрэг;

4.4.11 Гэнэтийн ослын улмаас эрүүл шүд гэмтсэн үед хийлгэсэн эмчилгээнээс бусад шүдний эмчилгээ;

4.4.12 Гоо сайханы бүх төрлийн мэс засал;

4.4.13 Эрхтэн шилжүүлэх мэс засал;

4.4.14 Cэтгэл санааны, эсвэл сэтгэл мэдрэлийн, эсвэл сэтгэцийн өвчин;

4.4.15 Мэргэжлийн эмчийн зааваргүйгээр эм, тариа хэрэглэсэн, эмчилгээ хийлгэсэн түүний үр дагавар;

4.4.16 Жолоодох тусгай эрхийн үнэмлэхгүйгээр бүх төрлийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл /агаарын, усан замын, хуурай замын/ жолоодсон;

4.4.17 Мэргэжлийн болон бүх төрлийн спорт, уралдаан тэмцээнд оролцох, түүний үр дагавар;

4.4.18 Хуулийн дагуу зохих сан, байгууллагаас нөхөн олгогдох зардлууд;

4.4.19 Гэрээнд заасан нутаг дэвсгэрийн гадна учирсан хохирол;

4.4.20 Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;

4.4.21 Учирсан хохирлын үр дагавраас үүсэх аливаа хохирол;

4.4.22 Нотолгоогүй гарз хохирол;

4.4.23 Дайн байлдаан, үймээн самуун, бослого, террорист үйл ажиллагаа;

4.4.24 Даатгалын тохиолдлын талаар 72 цагийн дотор Даатгагчид мэдэгдээгүй хохирол. Энэ нь урьдчилан холбогдох боломжгүй эсвэл үйлчилгээг хүлээн авах боломжгүй алслагдсан болон хөгжил буурай газар нутгаас эмнэлгийн түргэн тусламжийн зөөн тээвэрлэлт хийх үйлчилгээнд хамаарахгүй;

4.4.25 Даатгуулагчийн өөрийн буруугаас үүссэн нислэг хойшлогдсоны зардал

4.4.26 Тээврийн байгууллагаар баталгаажаагүй ачаа тээш хойшилсоны зардал;

4.4.27 Эд хөрөнгөө хулгайд алдсан тохиолдолд энэ тухай 24 цагийн дотор  зочид буудлын захиргаа, тээвэрлэгч зэрэг холбогдох байгууллагад мэдэгдэж тодорхойлолт авчраагүй тохиолдол;

4.4.28 Даатгалын нэг тохиолдлоор учирсан хохиролд 2 удаа нөхөн төлбөр олгохгүй;

4.4.29 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 180 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;

5. ДААТГУУЛАГЧИЙН ТУСГАЙ ҮҮРЭГ

5.1.1 Даатгуулагч гэнэтийн осолд орсон болон гэнэт өвдсөн тохиолдолд Даатгагчил заавал мэдэгдэх;

 5.1.2 Даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгагчид ямар нэгэн байдлаар 72 цагийн дотор мэдэгдэх;

5.1.3 Даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд авсан эмчилгээ үйлчилгээний талаар шаардлага хангахуйц баримт бүрдүүлсэн байх;

 

Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2024-01-03 захиалгаар
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2024-01-05 8,990,000 төгрөг
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-01-12 8,990,000₮
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-16 6,490,000₮
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-21 6,690,000
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-22 6,990,000₮
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2024-01-23 захиалгаар
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-01-26 4,990,000₮
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-01-31 захиалгаар
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-31 захиалгаар
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2024-01-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2023-09-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2023-10-26 4,990,000 ₮
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2023-10-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2023-11-03 захиалгаар
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2023-11-04 3,490,000
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-04 4,090,000
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2023-11-04 5,190,000₮
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-10 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2023-11-15 захиалгаар
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 2023-11-28 890,000₮
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2023-11-30 1,100,000₮
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2023-11-30 3,950,000₮-5,150,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2023-12-01 захиалгаар
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2023-12-22 захиалгаар
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2023-12-24 6.690,000₮
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2023-12-26 4,990,000
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2023-12-29 5,190,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-15 захиалгаар
Хонгконг Бали арал 7-6 2024-02-17 захиалгаар
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2024-02-18 6.490.000
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2024-02-24
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2024-02-28 захиалгаар
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-28
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-03-04 4,990,000₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-03-13
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2024-03-23 4.990.000₮
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2024-03-24 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-03-31 6,390,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2024-04-05 захиалгаар
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2024-04-28 5,590,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2024-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2024-05-31 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2024-05-31
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2024-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2024-06-02 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-06-04 захиалгаар
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2024-06-07 5,490,000
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2024-06-24 4,990,000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved