Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан

  • Өдөр : 1 1 өдөр: Улаанбаатар хот – Ханой

    Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд 4 сарын 27-оос 28 нд шилжих шөнө 01:30 цагт ирсэн байна. Бүртгэлээ хийлгэн онгоцондоо сууж 04:25 цагт Вьетнам улсын нийслэл Ханой хотын зүг ниснэ. Ханой хотын Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд 08:25 цагт бууна. Нисэх онгоцны буудлаас Вьетнам хөтөч тосон авч зочид буудалд хүргэнэ. Зочид буудал хотын төвд байрлалтай тул аялагчид та бүхэн буудлынхаа ойр орчимд байрлах түүх дурсгалын газартай танилцах мөн шоппинг хийх боломжтой. Ханой хотын зүрхэнд орших үзэсгэлэнт Хоан Кием нуурлуу зочид буудлаасаа 10 минут алхалт хийгээд л очих боломжтой. Ханой хотын зочид буудалдаа амарна.

  • Өдөр : 2 2 өдөр: Ханой – Халонг булан /круиз аялал/

    Өглөөний 08:30 цагт Халонг арлын Улаан мөрний хөвөө рүү хөдөлнө. (3 цаг явна). Тариалангийн талбай болоод тариаланчдын өдөр тутмын амьдралтай танилцана. 11:30 - 12:00 цагт Туан Чау боомтод ирнэ. 12:00-12:30 цагт криуз аялал буюу усан онгоцны аялал эхэлнэ. Хөлөг онгоцны ахмад болон багийнхантай уулзаж, аяллын аюулгүй байдлын удирдамж, журамтай товч танилцана. 13:30 цагт байгалийн маш өвөрмөц тогтоц бүхий өндөр өндөр хадан цохиотой Халонг булангийн аялал эхэлж энэхүү өвөрмөц чулуун тогтоцыг үзэх болно. Өдрийн хоол Вьетнамын далайн хоол болон цагаан хоолноос сонголтоор зооглох боломжтой. 15:45 цагт Ба Трай Дао уруу явна. Аялагчид та бүхэн энэ хугацаанд усан онгоцны усан санд амрах эсвэд жижиг завиар (kayaking) зугаалж далайн эрэгтэй танилцан зургаа татуулах боломжтой. 17.00 цагт La Casta Cruise-д эргэн ирж нар жаргах үеийн үдэшлэгт оролцон жимс, зууш, ундаа зэрэг амттанг зооглох болно. 19:00-д Вьетнам оройн хоол зооглоно. (онгоцны зочдын тоо 30 хүртэлх байвал буфет оройн хоолоор үйлчилнэ) 21:00-д Оройн хөгжөөнт үйл ажиллагаа: хөзөр, шатар болон усан онгоц дээр байрлах тоглоомоор тоглох, усан онгоцны лоунж-д хүссэн зүйлээ худалдан авч цагийг зугаатай өнгөрөөгөөрэй. Халонг буланд усан онгоцондоо амарна.

  • Өдөр : 3 3 өдөр: Криуз аялал - Ханой

    6:30 цагт Өглөө эрт усан онгоцноосоо нар мандахыг харна 7:00-7:45 цагийн хооронд Халонг арлын өглөөний үзэсгэлэнт байгалийг харангаа өглөөний цайгаа уух болно. 8:15 цагт Халонг арлын үзэмж болон шохойн чулуун арлууд, Гавлан арлыг сонирхох боломжтой ба энэхүү Гавлан арал дээр 2017 онд Холливудын “Кинг Конг” киноны зураг авалт хийгдэж байсан алдартай газар юм. Мөн аялагчид та бүхэн өглөөний энэ цагт Халонг буланд жижиг завиар (kayaking) зугаалж, сэлэх боломжтой 9:00 цагт усан онгоцны өрөөндөө ирж ачаа тээшээ бэлдэнэ. 9:30 цагт өрөөгөө хүлээлгэн өгч криуз дээрх сүүлийн арга хэмжээ нь өдрийн зоог барих. 11:30 цагт Круиз Туан Чау боомтод очиж, далайн ахмад болон ажилчдад талархснаа илэрхийлэн криуз аяллаа өндөрлүүлнэ. Ханой хотод буцаж ирснээр зочид буудалдаа амарна. /Өглөөний цай, өдөр, оройн хоолтой/

  • Өдөр : 4 4 өдөр: Ханой хотын аялал

    Өглөөний цайны дараагаар 08:30 цагт Ханой хотын түүхэн аяллаа эхлүүлнэ. Үүнд бид Вьетнамын үндэсний баатар Хо Ши Мины бунхан түүний амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдар ч байсан байшин, Ерөнхийлөгчийн ордон, Хо Ши Мины төв талбай зэргээр зочилно. Мөн Вьетнамын анхны буюу 1000 жилийн түүхтэй их сургуулийн Номын сүмд зочилж тус улсын боловсрол соёл шинжлэх ухааны эртний түүхтэй танилцана. Өдрийн хоолны дараа Ханой хотын зүрхэнд орших Хоан Кием нуурын арлаар алхалт хийнэ. Оройн хоол идсэний дараагаар Ной Бай олон улсын нисэх онгоцны буудлаас Дананг хот руу 19:55 цагт ниснэ. Дананг хотод 21:20 цагт бууж. Зочид буудалдаа хүргүүлэн амарна. /Өглөөний цай, өдөр, оройн хоолтой/

  • Өдөр : 5 5 өдөр: Дананг- Алтан гүүр & Ба На Хиллс

    Өглөөний цайны дараа 08:00 цагт Ба На Хиллс рүү хөдөлнө. Далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрлөгт орших Ба На толгод нь байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газар билээ. Энэхүү уулруу та дэлхийн хамгийн уртад тооцогдох кабель машинд суун уулын оройд гарч хүрээлэн буй уулсыг болон Вьетнамын зүүн далай үзэсгэлэнт төрхийг тольдох болно. Үүнээс гадна ган болон шилэн хийцтэй тэнгэрт тэмүүлэх мутарт өргөгдсөн Алтан гүүрээр аялна. Та бүгдийг эхний кабель машин Ба На ууланд авчирсан бол хоёр дахь кабель машин дараагийн толгод буюу Франц тосгонд авчирна. Франц тосгонд Alpine Coaster буюу галзуу хулганад сууна. Мөн буфет өдрийн хоол зооглоно. Бидний дараагийн очих газар бол Fantasy Park буюу хүүхдийн паркд зочилно. 15:00 цагт зочид буудалруугаа буцна. Дананг зочид буудалдаа хононо. Өглөөний цай, өдөр, оройн хоолтой/

  • Өдөр : 6 6 өдөр: Хой Ан эртний хотод зочилно. Хагас өдөр чөлөөт өдөр

    Өглөөний цайгаа буудалдаа уугаад үдээс өмнө чөлөөт цаг. 17:30 цагт зочид буудлаас Хой Ан эртний хот руу хөдөлнө. Энэхүү аяллаар бид Хой Аны хуучин хоттой танилцана. Аялагчид энд 400 жилийн настай Японы гүүр, Фук Киений чуулганы танхим болоод худалдааны төвөөр явган аяллаа эхлүүлэх болно. Нарийн зам дагуу байрлах Хятад, Япон, Франц болон Европын архитектур шийдэл бүхий барилга байгууламжтай танилцан зургаа татуулна. Энэхүү явган аяллын дараа та бүхэн шоппинг буюу худалдан авалт хийх боломжтой. Оройн хоолыг орон нутгийн ресторанд. Дананг зочид буудалдаа байрлана. /Өглөөний цай, оройн хоол/

  • Өдөр : 7 7 өдөр: Дананг – Чөлөөт өдөр

    Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Дананг хотдоо шоппинг хийж далайн эрэгт хүссэнээрээ амрах боломжтой. Зочид буудалдаа хононо. /Энэ өдөр бүхэлдээ чөлөөт өдөр бөгөөд аялагчид өдөр, оройн хоолоо өөрсдөө /

  • Өдөр : 8 8 өдөр: Дананг – Ханой – Улаанбаатар хот /Буцах өдөр/

    Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгсний дараа Дананг хотоос 07:15 цагт Ханой хот руу нисч 08:35 цагт газардана. Олон улсын нислэг Ханой хотоос 14:45 цагт УБ хотын зүгт хөөрч 20:25 цагт Улаанбаатар хотод ирснээр бидний гайхалтай аялал өндөрлөх болно.

Аяллын үнэ:

Том хүн: 4,990,000 төгрөг  

Хүүхэд: 4,390,000 төгрөг

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ – Ханой – УБ чиглэлийн 2 талын олон улсын нислэгийн зардал
  • Ханой – Да Нанг – Ханой чиглэлийн 2 талын дотоодын нислэг
  • Аяллын даатгал
  • Вьетнамын визны хураамж
  • Халонг буланд амрах криуз аяллын зардал
  • 4 одны зэрэглэлтэй зочид буудалд өрөөндөө хоёр эсвэл гурваараа орох зардал (Хэрвээ буудлын өрөөнд ганцаараа орох бол нэмэлт төлбөр 150USD төлөх )
  • Хөтөлбөрт заагсан үзвэр үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Тээврийн үйлчилгээ
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал
  • ПСР шинжилгээний зардал
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөч жолоочийн гарын мөнгө

*Санамж тухайн улсын үндэсний баяр, амралтын өдөр зэргээс хамаараад аяллын хөтөлбөрт бага зэргийн өөрчлөлт орох магадлалтай.

   АЯЛЛЫН ЗӨВЛӨМЖ

Заавал авч явах бичиг баримт:

  • Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Аяллын даатгал
  • Виз

Санамж:

  • Таны гадаад пасспортны бүрэн бүтэн байдал алдагдаагүй байх. Жишээ нь: урсан, норгосон, гэмтсэн гэх мэт
  • Хувь хүн хилийн хориггүй байх
  • Гоо сайхны мэс засалд орсон бол мэс засалд орсныг батлах эмнэлгийн баримт бичиг гаалиар гарахад шаардах магадлалтай
  • Хүүхэд эцэг эхтэйгээ аялах тохиолдолд хүүхдийн төрсний гэрчилгээ гаалиар нэвтрэхэд шаардахгүй. Зөвхөн ээжтэйгээ аялах тохиолдолд төрсний гэрчилгээгээ биедээ авах шаардлагатай.

Хүүхэд эцэг эхээс өөр хүнтэй аялалд явах тохиолдолд итгэмжлэх заавал хийлгэнэ.

Аяллын үеэр:

  • Аялагч нар нь аяллын үеэр халдвар хамгааллаа сайтар сахих үүрэгтэй. Үүнд:
    • Хүн хоорондын зай барих
    • Гараа бохирдох бүрд савандаж угаах
    • Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
    • Амны хаалтаа чийгтэй болох бүрд сольж хогийн саванд хая
    • Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
    • Бусадтай хувийн эд зүйлсээ дамжуулахгүй байх
    • Аль болох картаар тооцоо хийх
    • Найтаах,
  • Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай аяллын ахлагчид мэдэгдэх үүрэгтэй
    • Халуурах, найтаах
    • Амьсгалахад хүндрэлтэй болох Цээжээр өвдөх
    • Хэл яриа, хөдөлгөөний идэвх буурах
    • Амтны мэдрэмж муудах

Байрлах буудлын хаяг:

Ханой хот- Golden Lotus Luxury hotel

Халонг хот - Muong Thanh Grand Halong Hotel

Дананг -  Grand Gold Hotel

 

  Анхаарах зүйлс

  • Цаг агаар:  2022 оны  10 сараас 12 сарын хооронд тус хотуудад 18-30 градус бага зэргийн бороотой байх урьдчилсан мэдээтэй байна. Аяллын зарим өдөр бороо орох магадлалтай ялангуяа Дананг хотод байх өдрүүдэд бороотой гэсэн урьдчилсан мэдээтэй байна. 
  • Хоол: Ихэвчлэн буфет Вьетнам үндэстний хоол иднэ.
  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
  • Мөнгөний нэгж нь“Донг” /VND/. 1 төгрөг= 7 донгтой /VND/ тэнцэх ба Доллар авч яваад валют солих цэг дээр солиулах боломжтой.
  •  Хилээр нэвтрэх: хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Асаагуур, хутга зэрэг  гал гарах хэрэгсэл зэрэг хориотой зүйл авч авч явж болохгүй.  Повер банкыг ачаанд хийж болохгүй гар тээшээндээ авч явах.

Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.

  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: гар тээш 5 кг,  ачаа 20 кг.  Дотоодын нислэг ачаа 20 кг.

Бэлдэх зүйлсХувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,
  •  Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,
  • Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах үед халуун хүйтний харшил болохоос сэргийлж мөн дамжин нислэгийн үед онгоцны буудал сэрүүхэн байдаг тул дулаан цамц авч явах хэрэгтэй.
  • Зарим тохиолдолд Зочид буудалд нэг удаагийн тавчик, оо, шампунь байдаггүй тул та бүхэн өөрсдийн хэрэглэдэг зүйлсээ авч яваарай.
  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.
  • Хүүхэдтэй явж буй тохиолдолд ээжтэйгаа хамт явж байгаа бол  төрсний гэрчилгээг авч явах, аав ээж нь яваагүй тохиолдолд заавал итгэжлэл хийлгэж авч явна.
  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аяллын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  • Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.

Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийз үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоцны билет нь хатуу нөхцөлтэйг хатуу анхаарах, солих өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

 

 

 

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан
  • АЯЛАХ ӨДӨР: 2023-12-26
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 8 өдөр 7 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2024-01-03 захиалгаар
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2024-01-05 8,990,000 төгрөг
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-01-12 8,990,000₮
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-16 6,490,000₮
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-21 6,690,000
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-22 6,990,000₮
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2024-01-23 захиалгаар
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-01-26 4,990,000₮
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-01-31 захиалгаар
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-31 захиалгаар
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2024-01-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2023-09-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2023-10-26 4,990,000 ₮
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2023-10-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2023-11-03 захиалгаар
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2023-11-04 3,490,000
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-04 4,090,000
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2023-11-04 5,190,000₮
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-10 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2023-11-15 захиалгаар
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 2023-11-28 890,000₮
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2023-11-30 1,100,000₮
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2023-11-30 3,950,000₮-5,150,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2023-12-01 захиалгаар
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2023-12-22 захиалгаар
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2023-12-24 6.690,000₮
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2023-12-26 4,990,000
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2023-12-29 5,190,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-15 захиалгаар
Хонгконг Бали арал 7-6 2024-02-17 захиалгаар
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2024-02-18 6.490.000
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2024-02-24
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2024-02-28 захиалгаар
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-28
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-03-04 4,990,000₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-03-13
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2024-03-23 4.990.000₮
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2024-03-24 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-03-31 6,390,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2024-04-05 захиалгаар
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2024-04-28 5,590,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2024-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2024-05-31 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2024-05-31
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2024-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2024-06-02 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-06-04 захиалгаар
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2024-06-07 5,490,000
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2024-06-24 4,990,000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved