“ШЕНГЕНИЙ ВИЗ”-ИЙН ТУХАЙ

“ШЕНГЕНИЙ ВИЗ”-ИЙН ТУХАЙ

Шенгений бүс нутаг гэдэг нь Европын 26 орон болох Австри, Бельги, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португаль, Словак, Словени, Испани, Швед зэрэг Европын Холбооны гишүүн улс болон Исланд, Норвег, Швейцарь, Лихтенштейн зэрэг улсууд байх бөгөөд дээрх бүс нутгийн иргэд харилцан визийн шаардлагаас чөлөөлөгддөг, чөлөөтэй зорчих боломжтой бүс нутаг юм.

Гуравдагч орны иргэн нь тус бүс нутагт аялах тохиолдолд Шенгений виз авах шаардлагатай ба эдгээр улсуудад визгүй зорчих боломж бүрдэх юм.

2. “Шенгений виз”-ийг хэрхэн мэдүүлэх вэ?
Шенгений визээр Шенгений бүсийн бүх улсад зорчих эрхтэй боловч виз мэдүүлэгч нь аль улсыг зорьж буйгаас хамаарч “ХААНА, АЛЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ЭСВЭЛ КОНСУЛЫН ГАЗАР”-т хандах талаар нарийвчилсан зохицуулалттай байдаг.

- Виз мэдүүлэгч нь Шенгений зөвхөн нэг улс руу зорчих тохиолдолд тухайн улсын Элчин сайдын яам эсвэл Консулын газарт хандана.
- Виз мэдүүлэгч нь Шенгений хоёр болон түүнээс дээш улс руу зорчих, аялах тохиолдолд аль улсад нь хамгийн олон хоног байх буюу аяллын үндсэн зорилго болох улсын Элчин сайдын яам эсвэл Консулын газарт виз мэдүүлэх шаардлагатай.
- Хэрэв аяллын үндсэн зорилго болох улс нь тодорхойгүй, мөн түүнчлэн Шенгений хэд хэдэн улсаар дамжин зорчих тохиолдолд Шенгений бүсээр хамгийн эхэнд нэвтрэх улсын Элчин сайдын яам эсвэл Консулын газарт виз мэдүүлэх шаардлагатай.

- Шенгений улс орнууд богино хугацааны буюу 90 хүртэлх хоногийн визийг олгох харилцан тохиролцоотой байдаг бөгөөд зорчих улсаасаа хамаарч Монгол Улсад суугаа дараах Элчин сайдын яаманд хандан виз мэдүүлэх боломжтой. Үүнд:

1. ХБНГУ-ын ЭСЯ. /VFS Global виз мэдүүлгийн төвөөр дамжуулан: Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Исланд, Латви, Люксембург, Мальта, Португал, Словени, Испани зэрэг орнууд руу зорчих гэж буй тохиолдолд богино хугацааны виз мэдүүлэх боломжтой/
2. Бүгд Найрамдам Чех Улсын ЭСЯ. /VFS Global виз мэдүүлгийн төвөөр дамжуулан: Чех, Эстони, Литва, Польш, Словак, Швейцарь зэрэг орнууд руу зорчих гэж буй тохиолдолд богино хугацааны виз мэдүүлэх боломжтой/
3. Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ /зорчих эхний эсвэл үндсэн улс нь Франц, Нидерланд байх тохиолдолд/
4. Унгар Улсын ЭСЯ /зорчих эхний эсвэл үндсэн улс нь Унгар улс байх тохиолдолд/
5. Бүгд Найрамдах Итали Улсын ЭСЯ. /зорчих эхний эсвэл үндсэн улс нь Итали улс байх тохиолдолд/
Харин Австри болон Швед, Норвег улс УБ дахь VFS Global виз мэдүүлгийн төвөөр дамжуулан визийн мэдүүлгийг хүлээн авдаг ба Бээжин дэх ЭСЯ нь визийн асуудлыг шийдвэрлэдэг. 

Дээрх элчин сайдын яамдын цахим хуудас:
- Чех Улсын элчин сайдын яам: www.mzv.cz 
- Франц Улсын элчин сайдын яам: www.mn.ambafrance.org 
- Герман Улсын элчин сайдын яам: www.ulan-bator.diplo.de 
- Унгар Улсын элчин сайдын яам: www.ulanbator.mfa.gov.hu 
- Итали Улсын элчин сайдын яам: www.ambulaanbaatar.esteri.it
- Улаанбаатар дахь VFS Global виз мэдүүлгийн төвийн талаарх мэдээлэл: https://consul.mn/visa/c/33

3. Шенгений визтэй холбоотой анхаарах зүйлс
- Шенгений виз нь хагас жилд /180 хоногт/ ихдээ 90 хоног байх боломжтой богино хугацааны виз бөгөөд хэрэв урт хугацаагаар буюу 90-ээс дээш хоног оршин суух тохиолдолд Шенгений виз бус тухайн улсын үндэсний виз мэдүүлэх шаардлагатай.
- Байх хугацаа (Duration of stay)– Шенгений орнуудад байж болох хугацаа бөгөөд /Шенгений бүсийн хил давсан үеэс эхлэн визний хүчинтэй хугацаа дуусах хүртэл үргэлжилнэ/ аль нэг улс руу орсон өдрөөс эхлэн өдөр тоологдож эхэлнэ.
- Визийн хүчинтэй хугацаа (Visa Validity) – визийн заасан тодорхой  хүчинтэй хугацаанд буюу визээ ашиглаж хил нэвтрэх боломжтой хамгийн сүүлийн хугацааг заана. Байх хугацаа хэдэн хоногоос үл шалтгаалан визийн хүчинтэй хугацаанд л тус бүс нутагт байх боломжтой юм. (Жишээ нь: 2018.01.01-нээс 2018.01.20-ны өдрийг хүртэл хүчинтэй, 10 хоног байх хугацаатай виз олгогдсон тохиолдолд хүчинтэй хугацаандаа 10 хоног л байх ёстой. Хэрэв 2018.01.15-ны өдөр хилээр нэвтэрсэн бол байх хугацаанаас үл шалтгаалан хүчинтэй хугацаандаа буюу 2018.01.20-ны дотор гарсан байх шаардлагатай)
- Визийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд,  цаашдын шенгений виз мэдүүлгийн хариу 1-2 сараар сунгагдах, виз гарахгүй байх магадлал өндөр болох бөгөөд урт хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд  2-5 жилийн хилийн хориг тавигдах цаашлаад хорих хүртэл ял оногдуулах эрсдэлтэй.
-  Визний хураамж нь банкны ханш болон ямар төрлийн виз мэдүүлж байгаагаас шалтгаалан өөр өөр байх тул нягтлан харах нь зүйтэй. 6-аас доош насны хүүхэд Шенгений визийн хураамжаас чөлөөлөгддөг.
- Шенгений визтэй хүн Шенгений орнуудад хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг.

Татгалзсан хариу авсан тохиолдолд
Виз олгохоос татгалзсан тохиолдолд тайлбар болон хариуг ЭСЯ-аас бичгээр өгдөг. Энэ тохиолдолд дахин хэдийд ч бичиг баримтаа бүрдүүлэн шинээр виз мэдүүлэх боломжтой. 

Шенгений виз нь хилээр нэвтрэх баталгаа биш.
Шенгений бүсийн  хилээр нэвтрүүлэх эцсийн шийдвэрийг зөвхөн хилийн шалган нэвтрүүлэх ажилтан гаргана. Хилээр нэвтрэх үед танаас хүчин төгөлдөр визтэй паспортаас гадна санхүүгийн чадамжийг нотлох баримт, байх газар, аяллын зорилго, эрүүл мэндийн даатгал болон бусад баримт бичгийг шаардах эрхтэй. Иймээс та визийн мэдүүлэгт хавсаргасан баримт бичгийнхээ (урилга, зочид буудлын захиалга, аяллын эрүүл мэндийн даатгал г.м.) хувийг биедээ заавал авч явахыг анхаарна уу.  

ШЕНГЕНИЙ ГИШҮҮН УЛС
1. Австри
2. Бельги
3. Чех
4. Дани
5. Эстони
6. Финланд
7. Франц
8. Герман
9. Грек
10. Унгар
11. Исланд
12. Итали
13. Латви
14. Лихтенштейн
15. Литва
16. Люксембург
17. Мальт
18. Голланд
19. Норвег
20. Польш
21. Португал
22. Словак
23. Словени
24. Испани
25. Швед
26. Швейцар

 

Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2024-05-18 4,990,000 ₮
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2024-05-23 4.990.000₮
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2024-05-28 5,590,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2024-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2024-05-31 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2024-05-31
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2024-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2024-06-02 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-06-04 захиалгаар
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2024-06-07 5,490,000
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-06-13 3,490,000
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2024-06-24 4,990,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2024-07-03 захиалгаар
ПАРИСЫН ЗУНЫ ОЛИМП 13 өдөр 12 шөнө 2024-07-19 15,990,000
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2024-07-26 4,990,000
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2024-07-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2024-08-03 захиалгаар
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-08-04 4,990,000₮
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2024-08-15 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2024-08-15 захиалгаар
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2024-08-22 6,990,000₮
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2024-08-24 захиалгаар
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2024-08-28 захиалгаар
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2024-08-30 1,100,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-09-01 4,990,000₮
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2024-09-05 захиалгаар
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2024-09-05 8,990,000 төгрөг
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2024-09-10 захиалгаар
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2024-09-24 ЗАХИАЛГААР
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2024-09-28 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2024-10-01 ЗАХИАЛГААР
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-10-12 ЗАХИАЛГААР
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-10-15 захиалгаар
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2024-10-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2024-11-01 захиалгаар
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2024-11-04 4,090,000
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2024-11-04 5,190,000₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-11-13
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2024-11-21 6,690,000
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2024-11-30 3,950,000₮-5,150,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2024-12-01 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-12-15 6,390,000₮
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2024-12-16 ЗАХИАЛГААР
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2024-12-22 захиалгаар
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2024-12-24 6.690,000₮
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-12-28 захиалгаар
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2024-12-29 5,190,000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2024-12-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2025-01-23 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2025-02-17 захиалгаар
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2025-02-18 6.490.000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved