Бали аялал

Хайрын арал Бали аялал Хайрын арал, Бурхадын арал гэгддэг хосуудад зориулагдсан хамгийн сайхан газруудын нэг халуун орны гоёмсог байгаль, уугин буй галт уул, Балинез үндэстний өвөрмөц сонин соёл иргэншил, амралт зугаалга болон наран шарлагын газрууд, найрсаг зан, үзэсгэлэнт охидоороо алдартай Бали арал руу аялан далайн эргийн сүрлэн байшин бүхий тансаг амралтын газарт байрлаж, үндэсний хэв маяг бүхий далайн эргийн ресторануудаар зочлон, хорвоогийн нэгэн диваажин болох Бали аралтай танилцаж, тэнгисийн хөвөөнд торгон элсэн дээр нь тухлан амрах аялалдаа урьж бид та бүхнийг урьж байна.

  • Өдөр : 1 Өдөр 1 Улаанбатар – Бали

    04:30 Онгоцны буудалд цуглараад 06:25 Хонгконг улс руу ниснэ. 10:55 Хонгконг улсын Олон Улсын Нисэх онгоцны буудал бууна. 17:20 Бали арал руу нисээд 00:30 Бали аралын Денпарас онгоцны буудалд бууна. Нутгийн Хөтөч угтан авч хөнгөн буудалдаа очиж амрана.

  • Өдөр : 2 Өдөр 2: Бали /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Зочид буудалд өглөөний цайгаа уусаны дараа Бали үндэсний Баронг бүжгийн үзүүlбэр үзэж гар урлалын тосгон орж алт мөнгөн эдлэл хэрхэн хийдэг талаар үзэж сонирхоод энд худалдаа хийх боломжтой. Дараагаар нь одоо хүртэл идэвхитэй байгаа галт уул болон түүний хормойнд орших Батур нуурыг харангаа өдрийн хоолонд буффет зооглоно. Замдаа Бали Убуд арлын алдарт будааны тариалнгийн талбай болон кофений тариалнгаар орж хэрхэн Лувок гэдэг амьтанаар хэрхэн кофе боловсруулхыг харна. Дараа нь ариун ус бүхий хийд орж тэдний шашины сонирхолтой зан үйлийг харж, ариусах угаалга хийж болно. Оройн хоол Солонгос үндэсний хоол зооглоод буудалдаа очиж амрана.Оройн зооглочихоод зочид буудалдаа тухлан амарна

  • Өдөр : 3 Өдөр 3: Бали /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Кутагийн төвд байралдаг дэлхийд 3-т, Азидаа 1-т ордог усан парк-т өдөржин тоглоно. Хэрэв та тоглоогүй үедээ сүүдрэвчинд хэвтэн, наранд биеэ шаран амарах боломжтой. Өдрийн хоолоояпон зндэсний зоогийн газар өдрийн хоолоо зооглоно. Дараа нь нэмэлт төлбөр төлж Балиниз бүтэн биеийн массаж 2 цагын турш хийлгэх боломжтой./20$/ Оройн зооглочихоод зочид буудалдаа тухлан амарна

  • Өдөр : 4 Өдөр 4: Бали-Дайлан эрэг /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Өглөө эртлэн босож дулаахан ус, зөөлөн элстэй наран шарлагын далайн эрэг Dream land рүү явж далайн усанд орж наран шарлагын газар алжаалаа тайлан амрана . Дараа нь хөнгөн салхитай усан спортын далайн эрэг болох Nusa Dua орж та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банан завиар аялах – 25$, усан дээрх мотоцикл – 30$ , шүхрээр татуулах – 25$ , далай доогуур шумбах – 65$. Дараа нь Улувату хэмээх хавцлын эрмэг дээрх үзэсгэлэнт хийд орчихоод Жимбаран эрэг дээр зооглоно. Оройн хоолоо зооглоод буудалдаа ирж амарна.

  • Өдөр : 5 Өдөр 5: Бали /Өглөөний цай/

    Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгчихөөд хамгийн дэлгүүр хэсэж чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Орой 10 цагт нисэх буудал явснаар аялал өндөрлөнө. 01:30 цагт Хонгконг улс руу ниснэ

  • Өдөр : 6 6 өдөр: Бали-Улаанбаатар

    06:30 Хонгконг улсын Олон Улсын Нисэх онгоцны буудал бууна. 12:05 Улаанбаатарын чиглэлд ниснэ. Улаанбаатарт 16:45 цагт бууснаар бидний гайхамшигт аялал дуусна.

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

Паспорт:

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

             Анхаарах зүйлс

  • Цаг агаар:  +30 + 32 хэм дулаан байна.
  • Хоол: Индонез Улсын Бали аралд  Азийн орнуудын хоол зооглох ба Япон, Солонгос, Хятад үндэсний хоол болон буфет хоол  иднэ. Идэхэд тохиромжтой хоол байгаа.
  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
  • Заавал анхаарах зүйл: Гарын мөнгө өгөх бол аялал жуулчлалын салбарт бичигдээгүй хууль бөгөөд аялагч та ч мөн адил аялал дуусах үед автобусны жолоочдоо болон орон нутгийн хөтөчдөө сэтгэлээрээ гарын мөнгө өгөөрэй.
  •  
  • Худалдаа хийх: Бали аралд бэлэг дурсгалын зүйлс хамгийн хямд бөгөөд торго давуун бүтээгдэхүүнээрээ алдартай. Кута хотын Discovery Mall дэлгүүрээр худалдан авалт хийхэд хамгийн тохиротжтой. Мөн бали арлын Лувок кофе нь алдартай бөгөөд та кофений тариалангийн талбайгаар зочилохдоо төрөл бүрийн кофе худалдан авах боломжтой.
  • Индонезийн мөнгөн тэмдэгтийг Рупиах хэмээн нэрэлдэг бөгөөд цаасан дэвсгэрт болон зоосон мөнгийг гүйлгээнд ашигладаг. Хамгийн том цаасан мөнгөн дэвсгэрт нь 100000 бөгөөд цаашаа 50000, 20000, 10000, 5000, 2000, 1000 гэж байна. Харин зоосон мөнгө нь 1000, 500, 100-т байна.

1usd = 13319 рупиах тэнцэх буюу монгол төгрөгөөр 1 төгрөг нь 5.5 рупиахтай тэнцэнэ.

  • Хилээр нэвтрэх: Индонез улс руу хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.
  • Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Бэлдэх зүйлс

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,
  •  Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,
  • Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.

 

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  • Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.  

 

                                                                    Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийз үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоцны билет нь захиалгат нислэг тул хатуу нөхцөлтэйг  хатуу анхаарах, хугацааг өөрчлөх, цуцлах боломжгүй ба  үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Бали аялал
  • АЯЛАХ ӨДӨР: 2024-02-04
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 6 өдөр 5 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2023-01-16 захиалгаар
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2023-01-23 захиалгаар
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2023-01-31 захиалгаар
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2024-01-03 захиалгаар
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2024-01-05 8,990,000 төгрөг
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-01-12 8,990,000₮
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-16 6,490,000₮
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-21 6,690,000
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2024-01-22 6,990,000₮
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-01-26 4,990,000₮
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2024-01-31 захиалгаар
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2024-01-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2023-02-28 захиалгаар
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2023-02-28 захиалгаар
Бали аялал 6 өдөр 5 шөнө 2024-02-04 6,190,000₮
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-15 захиалгаар
Банкок-Паттаяа /6 өдөр 5шөнө/ 2024-02-16 захиалгаар
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2024-02-18 6.490.000
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2024-02-24
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2024-02-28 захиалгаар
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2024-02-28
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2023-03-17 захиалгаар
Бээжин аялал /онгоцоор/ 5 өдөр 4 шөнө 2023-03-31 захиалгаар
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-03-31 захиалгаар
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2024-03-04 4,990,000₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-03-13
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2024-03-23 4.990.000₮
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2024-03-24 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-03-31 6,390,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2023-05-31 захиалгаар
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2023-05-31 захиалгаар
Бээжин-Утай аялал 8 өдөр 7 шөнө 2023-05-31 захиалгаар
Улаанцав /Жининь/ хот”аялал 6 өдөр 5шөнө 2023-05-31 захиалгаар
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2023-05-31 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2023-05-31 захиалгаар
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ 5өдөр 4 шөнө 2023-05-31 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2023-05-31
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2024-05-31 захиалгаар
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2024-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Байдайхэ аялал 5 өдөр 4 шөнө 2023-07-06 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2023-10-26 4,990,000 ₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-11-04 4,090,000
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2023-11-04 5,190,000₮
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 2023-11-28 890,000₮
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2023-11-30 1,100,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2023-12-01 захиалгаар
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2023-12-18 4,590,000₮-4,990,000₮
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2023-12-24 6.690,000₮
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2023-12-26 4,990,000
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2023-12-29 5,190,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2024-04-05 захиалгаар
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2024-04-28 5,590,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2024-06-02 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2024-06-04 захиалгаар
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2024-06-07 5,490,000
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2024-06-24 4,990,000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved