Сингапур аялал

Та бүхнийг азийн бар Арслант хот Сингапур улсыг зорин Санхүүгийн төв хотын алдарт барилгууд, Сингапурын билиг тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөө, амтат хоол, өргөн сонголттой дэлгүүр худалдааны төвүүд, хөл хөдөлгөөн тасрахгүй шөнийн амьдралтай танилцан, алдарт зугаа цэнгэлийн” Сентоза” арлаар аялан “Universal Studios” сэдэвчилсэн парк, дэлхийн хамгийн том Далайн паркаар зугаалан, “Далайн аялгуу” хэмээх хөгжимт усан оргилуурын тоглолт үзэх гайхалтай аялалд урьж байна.

  • Өдөр : 1 Өдөр 1УБ-Сингапур

    13:30 Онгоцны буудал дээр цуглан бүртгэл хийлгэнэ. Аяллын ахлагч авч явна. 15:30 Улаанбаатар-Бээжин рүү ниснэ. 17:30 Бээжингийн нисэх онгоцны буудалд бууна. 00:10 Сингапур ниснэ.

  • Өдөр : 2 Өдөр 2. Сингапур Хоол

    Өглөөний цай , Өдрийн хоол, Оройн хоол 05:00 Сингапурын нисэх онгоцны буудалд газардана. Хил гаалиар гарсны дараа онгоцны буудлаас Монгол-Англи хэлтэй хөтөч угтан авч өглөөний цайгаа уугаад Сингапур хотын аяллаа хийнэ. Сингапурын Парламентын ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв хотын алдарт барилгуудыг гаднаас нь үзнэ. Дараа нь Сингапурын билиг тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөөг үзээд Хятад хотхон болон Энэтхэг гудамжаар орно. Энэтхэг дэлгүүрээр орж та Хенна зураг зуруулах болон Энэтхэгийн цайны аяга авах гэсэн бэлэгнүүдийн аль нэгийг сонгож авах боломжтой. Үүний дараа өдрийн хоолоо идээд буудалдаа хэсэг амарсаны дараа оройн хоолоо иднэ. Дараа нь Дэлхийн хамгийн анхны шөнийн сафари буюу 2500 төрлийн амьтаны хүрээлэнгээр хөгжим сонсонгоо, трамаар явж арслан, бар, ирвэс гэх мэт зэрлэг амьтадыг ойроос харан амьтадын үзүүлбэр үзэж оройг мартагдашгүй дурсамжаар дүүрэн өнгөрүүлнэ.

  • Өдөр : 3 Өдөр 3. Сингапур

    : Өглөөний цай , Өдрийн хоол, Оройн хоол Өдөртөө Сингапурын хамгийн алдартай архитектор, инженерүүдийн гараар бүтсэн гайхамшигт Singapore Flyer буюу дэлхийн хамгийн өндөр алсыг харагчид сууж Сингапур хотыг тэр чигээр нь тольдон, алдарт тэнгисийн Марина Бей булан, хамгийн өндөр өртөгөөр бүтээгдсэн гэх Марина Бэй цогцолборыг тус тус харах болно. Үүний дараа автобусан завиар аялалд гарч зугаалах болно. Өдрийн хоолоо идсэний дараа Дэлхийн хамгийн үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгийн нэг Цахирмаа цэцгийн диваажин буюу Гарден Бай Бэйт хүрээлэнгээр зугаалах болно. Орой нь тус цэцэрлэгийн хамгийн үзэсгэлэнтэй хэсэг буюу орой дээрээ эрчим хүч гаргах чадвартай нарны зай суурилуулсан 18 асар том хиймэл модны дүрс бүхий эдгээр аварга байгууламжуудын гэрлийн гайхамшигт шоу буюу Rhapsody Laser show үзэх болно. Дараа нь буудалдаа ирж амрана.

  • Өдөр : 4 Өдөр 4 -Сингапур

    Өглөөний цай , Өдрийн хоол, Оройн хоол Өглөөний цайны дараа Сентоза арлын аялалдаа гарна. Сентоза арал дээр баригдсан Сингапурын дэлхийд алдартай “Resorts World Sentosa” цогцолборт ирж “Universal Studios”-ийн цэнгэлдэх хүрээлэн, дэлхийн хамгийн том “Marine Life Park” далайн аквариумаар зугаална. “Universal Studios” парк нь Холливууд, Нью Йорк, Мадагаскар, Эртний Египт, Алдагдсан ертөнц зэрэг 7-н хэсгээс бүрдэх бөгөөд та бүхэл өдрийг хөгжилдөн өнгөрөөнө. Сингапурын Далайн акуариум нь дэлхийн хамгийн том далайн акуариум ба энэхүү далайн музейд 800 гаруй төрөл зүйлийн 100,000 орчим далай тэнгисийн амьтдыг харж болно. Оройн хоолны дараа Fountain show буюу Далайн аялгуут хөгжимт усан оргилуурын шоу тоглолт үзнэ. Далайн аялгуут хөгжимт усан оргилуур” нь хамгийн сүүлийн үеийн технологоор бүтээгдсэн 40м өндөр усан багана бүхий өнгө өнгийн лазерийн гэрлэнд харагдах ер бусын гайхамшигт усан оргилуур дээр үлгэрийн баатарууд хэрхэн амилахыг харан зугаацаарай. Дараа нь буудалдаа ирж амрана.

  • Өдөр : 5 Өдөр 5-Сингапур-Бээжин

    Өглөөний цай, Өглөөний цайгаа уучаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд, чөлөөт цаг та бүхэн хүссэнээрээ шоппинг хийгээрэй. 21:00 Нисэх онгоцны буудал руу явна. 01:15 Бээжин хот руу ниснэ. 06:20 Бээжин хотын Олон улсын Капитал нисэх онгоцны буудалд бууна.

  • Өдөр : 6 Өдөр 6 Бээжин-Улаанбаатар

    11:55 Улаанбаатар ниснэ 14:30 Чингис хаан олон улсын буудалд бууснаар аялал өндөрлөнө

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

Паспорт:

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

             Анхаарах зүйлс

  • Цаг агаар:  +30 + 32 хэм дулаан байна.
  • Хоол: Сингапур Улсад ихэвчлэн Хятад үндэсний хоол болон буфет хоол  иднэ. Идэхэд тохиромжтой хоол байгаа.
  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
  • Заавал анхаарах зүйл: Тамхи татах зориулалтын газар татаж болох бөгөөд бусад газар өндөр торгуультай олон нийтийн газар тамхи татвал 500 сингапур.доллараар торгоно
  • Худалдаа хийх: Сингапур улс нь хамгийн үнэтэй брэндээс авхуулаад хамгийн хямд бараа бүтээгдэхүүнийг ч та нэг дороос орох боломжтой. Бид ихэвчлэн Vivo mall дэлгүүрээр оруулдаг ба тус дэлгүүрээс бүх төрлийн брендийн худалдан авалт хийх боломжтой. Мөн Хятад Энэтхэг хорооллуудаар явж хямд бэлэг дурсгалын зүйлс худалдан авах боломжтой
  • Сингапур улсын мөнгөн дэвсгэрт SGDollar ба 1 SGD=1840 төгрөг, Аялалд авч явах мөнгөө /USD бага хэмжээгээр/ болон Сингапур доллар солиулан авч явах нь зүйтэй.
  •  
  • Хилээр нэвтрэх: Сингапур улс руу хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.
  • MM 27E маягт нь Сингапур Улсын хилээр орох болон гарах мэдээллийг агуулсан Хил, гаалийн хамгаалалтын албаны бүртгэлийн бичиг баримт бөгөөд танд үлдээсэн талыг хаяж, үрэгдүүлж болохгүй
  • Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Бэлдэх зүйлс

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,
  •  Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,
  • Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.

 

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  • Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.  

 

                                                                    Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийз үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоцны билет нь захиалгат нислэг тул хатуу нөхцөлтэйг  хатуу анхаарах, хугацааг өөрчлөх, цуцлах боломжгүй ба  үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Сингапур аялал
  • АЯЛАХ ӨДӨР: 1970-01-01
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: /6 ӨДӨР 5 ШӨНӨ/

Хуваалцах

Төстэй аялал

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Байдайхэ аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,090,000
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 1970-01-01 900,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01 1,490,000
Бээжин-Утай аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01 890,000
Бээжин аялал /онгоцоор/ 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,790,000
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 1970-01-01 2,490,000
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 1970-01-01 1,790,000
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 1970-01-01 2,390,000
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 1970-01-01 1,790,000
Улаанцав /Жининь/ хот”аялал 6 өдөр 5шөнө 1970-01-01 550,000
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 540,000
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 1970-01-01 280,000
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ 5өдөр 4 шөнө 1970-01-01 590,000
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 560,000
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01 890,000
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 1970-01-01 3,490,000
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 1970-01-01 4,290,000
Бусан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,790,000
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,390,000
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 1970-01-01 2,390,000
Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /7ӨДӨР 6 ШӨНӨ/ 1970-01-01 2.990.000
Истанбул шоппинг 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 1970-01-01
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 1970-01-01 6,900,000
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Бали арал-Хонгконг аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01 3.390.000
Бали аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Бали аялал-Ловина эрэг 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Сингапур аялал /6 ӨДӨР 5 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Банкок-Паттаяа /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Пүкет арал–Хөх хот аялал 10 ӨДӨР 9 ШӨНӨ/ 1970-01-01
Тайланд-Бангкок-Паттаяа 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг- Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 1970-01-01
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 1970-01-01
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 1970-01-01
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Дубай аялал 7 ӨДӨР 6 ШӨНӨ 1970-01-01
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 1970-01-01
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2020-01-01 299000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2019-11-01 3990000
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2019-11-01 1980000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2019-12-19 3800000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2019-12-20

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved