Бали аялал-Ловина эрэг

Хайрын арал Бали аялал Хайрын арал, Бурхадын арал гэгддэг хосуудад зориулагдсан хамгийн сайхан газруудын нэг халуун орны гоёмсог байгаль, уугин буй галт уул, Балинез үндэстний өвөрмөц сонин соёл иргэншил, амралт зугаалга болон наран шарлагын газрууд, найрсаг зан, үзэсгэлэнт охидоороо алдартай Бали арал руу аялан далайн эргийн сүрлэн байшин бүхий тансаг амралтын газарт байрлаж, үндэсний хэв маяг бүхий далайн эргийн ресторануудаар зочлон, хорвоогийн нэгэн диваажин болох Бали аралтай танилцаж, тэнгисийн хөвөөнд торгон элсэн дээр нь тухлан амрах аялалдаа урьж бид та бүхнийг урьж байна.

  • Өдөр : 1 Өдөр 1 Улаанбатар – Бали

    05:50 Онгоцны буудалд цуглараад 07:50 Хонгконг улс руу ниснэ. 12:25 Хонгконг улсын Олон Улсын Нисэх онгоцны буудал бууна. 19:20 Бали арал руу нисээд 00:30 Бали аралын Денпарас онгоцны буудалд бууна. Нутгийн Хөтөч угтан авч хөнгөн буудалдаа очиж амрана.

  • Өдөр : 2 Өдөр 2: Бали Хоол: /Өглөө, өдөр, оройн хоол/

    Зочид буудалд өглөөний цайгаа уусаны дараа гар урлалын тосгон орж алт мөнгөн эдлэл хэрхэн хийдэг талаар үзэж сонирхоод энд худалдаа хийх боломжтой. Дараагаар нь одоо хүртэл идэвхитэй байгаа галт уул болон түүний хормойнд орших Батур нуурыг харангаа өдрийн хоолонд буффет зооглоно. Замдаа Бали Убуд арлын алдарт будааны тариалнгийн талбай болон кофений тариалнгаар орж хэрхэн Лувок гэдэг амьтанаар хэрхэн кофе боловсруулхыг харна. Дараа нь Ловина далайн эрэгт ирж зочид буудалд байрлан далайн эрэгээр зугаалж бали үндэсний алдартай чулуутай массаж/нэмэлт төлбөрөөр/ хийлгэж бассейнд сэлж алжаалаа тайлан амрах боломжтой

  • Өдөр : 3 Өдөр 3: Бали

    /Өглөө, өдрийн хоол нутгийн үндэсний буфет хоол, оройн хоол-Япон үндэсний сет хоол/ Өглөө 06:00 цагт босоод ө завинд суун Дельфин сүрэг үзэхээр далайн гүн рүү явна. Энд бичлэг хийх боломжтой. Буцаж ирээд өглөөний цайгаа уугаад хэсэг амарсаны дараа 1 цаг 20 мин явж Бали арлын хамгийн том хүрхрээнд очно. Тус хүрхрээ дээр ирэ усанд сэлэн байгалийн үзэгслэнг харж шувуу жиргэхийг сонсож амар амгаланг мэдрэх болно. Дараа нь 1 цаг явж үзэгслэнт Бэдүгүл сүмийн эрэгт өдрийн хоолоо зооглоод үзэсгэлэнт хийд /1цаг 40 мин явна/ Танах лот орчихоод Кутад ирж нэмэлт төлбөртэйгээр Балиниз бүтэн биеийн массаж 2 цагын турш хийлгэх боломжтой. Энэ массаж нь 4 төрлийн спанаас сонголтоо хийн биеээ үрүүлж дараа нь тосоор бүтэн биехий массаж хийлгэн сарнайтай баннд хэвтэж алжаалаа тайлан амрана.

  • Өдөр : 4 Өдөр 4: Бали-Усан парк-Дайлан

    Хоол: /Өглөө, өдрийн хоол-Солонгос хоол Сангёбсал, Кимчижигэ, Тенжанг, оройн хоол Усан онгоцонд буфет хоол/ Өглөөний цайгаа уугаад хөнгөн салхитай усан спортын далайн эрэг болох Nusa Dua орж та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банан завиар аялах – 25$, усан дээрх мотоцикл – 30$ , шүхрээр татуулах – 25$ , далай доогуур шумбах – 65$. Өдрийн хоолоо зооглоод Кутагийн төвд байралдаг дэлхийд 3-т, Азидаа 1-т ордог усан парк-т өдөржин тоглоно. Хэрэв та тоглоогүй үедээ сүүдрэвчинд хэвтэн, наранд биеэ шаран амарах боломжтой. Дараа нь оройн хоолоо идээд зочид буудалдаа амрана.

  • Өдөр : 5 Өдөр 5: Бали Хоол: /Өглөөний цай, өдрийн хоол-Хятад үнэсний хоол, Оройн хоол-Далайн гаралтай хоол/

    Өглөөний цайгаа уугаад буудалдаа 11:00 цаг хүртэл амарсаны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд өдрийн хоолоо иднэ. Дараа нь Кутагийн төвд байрлах Discovery mall дэлгүүрт 1 цаг дэлгүүр хэссэний дараа бэлэг дурсгалын дэлгүүр орно. Үүний дараа 40 мин яваад Пандова далайн эрэг рүү явна. Пандова далайн эрэг нь тунгалаг цэнхэр өнгөтэ бөгөөд шинээр нээгдэсэн үзэгслэнт эрэг ба энд 1 цаг наранд биеэ шаран амрана. Дараа нь Улувату хэмээх хавцлын эрмэг дээрх үзэсгэлэнт хийдийг үзээд Бали үндэсний Кесак галтай бүжгийн үзүүлбэр үзэнгээ нар жаргахыг харна. Үүний дараа Жимбаран гэх Балигийн романтик эрэг гэдгээрээ алдартай эрэг дээр зассан лаатай ширээнд оройн хоол зооглонгоо далайн чимээг сонсож сальют буудуулхыг харж Бали аяллын хаалтыг хийнэ. Орой 10 цагт нисэх буудал явснаар аялал өндөрлөнө. 01:30 цагт Хонгконг улс руу ниснэ

  • Өдөр : 6 6 өдөр: Хонгконг-Улаанбаатар

    Өглөө 06:30 цагт Хонгконг улсын олон улсын онгоцны буудалд бууна 13:20 цагт Улаанбаатар хот руу ниснэ 18:00 цагт Улаанбаатар хотод буусанаар бидний аялал өндөрлөнө

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

Паспорт:

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

             Анхаарах зүйлс

  • Цаг агаар:  +30 + 32 хэм дулаан байна.
  • Хоол: Индонез Улсын Бали аралд  Азийн орнуудын хоол зооглох ба Япон, Солонгос ,Хятад үндэсний хоол болон буфет хоол  иднэ. Идэхэд тохиромжтой хоол байгаа.
  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
  • Заавал анхаарах зүйл: Гарын мөнгө өгөх бол аялал жуулчлалын салбарт бичигдээгүй хууль бөгөөд аялагч та ч мөн адил аялал дуусах үед автобусны жолоочдоо болон орон нутгийн хөтөчдөө сэтгэлээрээ гарын мөнгө өгөөрэй.
  •  
  • Худалдаа хийх:
  • Бали аралд бэлэг дурсгалын зүйлс аөмгийн хямд бөгөөд торго давуун бүтээгдэхүүнээрээ алдартай. Кута хотын Discovery Mall дэлгүүрээр худалдан авалт хийхэд хамгийн тохиротжтой. Мөн бали арлын Лувок кофе нь алдартай бөгөөд та кофений тариалангийн талбайгаар зочилохдоо төрөл бүрийн кофе худалдан авах боломжтой.
  • Индонезийн мөнгөн тэмдэгтийг Рупиах хэмээн нэрэлдэг бөгөөд цаасан дэвсгэрт болон зоосон мөнгийг гүйлгээнд ашигладаг. Хамгийн том цаасан мөнгөн дэвсгэрт нь 100000 бөгөөд цаашаа 50000, 20000, 10000, 5000, 2000, 1000 гэж байна. Харин зоосон мөнгө нь 1000, 500, 100-т байна.

1usd = 13319 рупиах тэнцэх буюу монгол төгрөгөөр 1 төгрөг нь 5.5 рупиахтай тэнцэнэ.

 

  • Хилээр нэвтрэх: Индонез улс руу хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.
  • Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Бэлдэх зүйлс

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,
  •  Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,
  • Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.

 

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  • Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.  

 

                                                                    Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийз үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоцны билет нь захиалгат нислэг тул хатуу нөхцөлтэйг  хатуу анхаарах, хугацааг өөрчлөх, цуцлах боломжгүй ба  үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Бали аялал-Ловина эрэг
  • АЯЛАХ ӨДӨР: 1970-01-01
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 6 өдөр 5 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Байдайхэ аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,090,000
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 1970-01-01 900,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01 1,490,000
Бээжин-Утай аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01 890,000
Бээжин аялал /онгоцоор/ 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,790,000
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 1970-01-01 2,490,000
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 1970-01-01 1,790,000
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 1970-01-01 2,390,000
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 1970-01-01 1,790,000
Улаанцав /Жининь/ хот”аялал 6 өдөр 5шөнө 1970-01-01 550,000
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 540,000
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 1970-01-01 280,000
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ 5өдөр 4 шөнө 1970-01-01 590,000
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 560,000
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01 890,000
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 1970-01-01 3,490,000
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 1970-01-01 4,290,000
Бусан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,790,000
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,390,000
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 1970-01-01 2,390,000
Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /7ӨДӨР 6 ШӨНӨ/ 1970-01-01 2.990.000
Истанбул шоппинг 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 1970-01-01
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 1970-01-01 6,900,000
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Бали арал-Хонгконг аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01 3.390.000
Бали аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Бали аялал-Ловина эрэг 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Сингапур аялал /6 ӨДӨР 5 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Банкок-Паттаяа /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Пүкет арал–Хөх хот аялал 10 ӨДӨР 9 ШӨНӨ/ 1970-01-01
Тайланд-Бангкок-Паттаяа 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг- Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 1970-01-01
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 1970-01-01
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 1970-01-01
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Дубай аялал 7 ӨДӨР 6 ШӨНӨ 1970-01-01
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 1970-01-01
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2020-01-01 299000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2019-11-01 3990000
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2019-11-01 1980000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2019-12-19 3800000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2019-12-20

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved