Хойд Туйлын аялал

  • Өдөр : 1 Өдөр 1: Улаанбаатар-Сөүл

    Чингис Хаан нисэх онгоцны буудлаас 09:40 цагт нисэн 16:25 цагт Турк Улсын Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Дараагийн нислэг хүртэл хүлээлгийн танхимд амрана.

  • Өдөр : 2 Өдөр 2: Истанбул - Финланд

    14:30 Финланд Улсын хамгийн хойд туйл болох Лапдэнд арлын төв нийслэл Санта Клаусын өлгий нутаг гэх Рованиеми хот руу ниснэ. Орой Рованиеми хотын онгоцны буудалд буугаад нутгийн хөтөчтэй уулзан Финланд Улсын хамгийн том тусгай хамгаалалттай газар, хойд туйлд байрлах хамгийн том Саарысэлка цанын бааз руу явна. Оройн хоолоо идээд зочид буудалдаа амрана. / оройн хоол/

  • Өдөр : 3 Өдөр 3: Инари тосгон

    Өглөөний цайгаа уугаад Инари тосгон буюу Сами иргэдийн амьдардаг тосгоноор аялана. Энэ нь эртний Финлянд, Норвеги, Швед, Кола мөрний хойд хэсэгт орших уугуул иргэд амьдардаг тосгон бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц ёс заншилтай найрсаг хүмүүс байдаг ба тус тосгоны музей болон парламентийн ордоноор зочилно. Өдрийн хоолоо идээд цанын ертөнц гэх газар байрлах Уайлднес баазад ирж өвөрмөж өрөөнд байрлана. Та шилэн дээвэртэй өрөөнд байрлаж шөнө оройн цагаар сая сая оддыг харж туйлын туяаг ширтэн амрана. Та оройн хоол хүртэл цанаар гулгах боломжтой. Тус баазад ойролцоогоор 200 км цанын гулгах зам байдаг бөгөөд дэлхийн бүх шилдэг тамирчид тус газарт ирж амардаг . /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

  • Өдөр : 4 Өдөр 4: Цасны мотоцикл унах

    Өглөөний цайгаа уугаад та энэ өдрийг цасны мотоцикл унаж, цас мөсний орон хойд туйлаар давхин, адал явдлаар дүүрэн өнгөрүүлэх болно. Дараа нь оройн хоолоо идээд буудалдаа амрана. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

  • Өдөр : 5 Өдөр 5: Цанаар гулгах аялал

    Өглөөний цайгаа уугаад цанаар хэрхэн гулгахыг мэргэжлийн багшаар заалгаж 2 цаг цанаар гулгана. Өдрийн хоолоо идээд та өөрөө цанаар гулгаж хөгжилтэй өнгөрүүлэх болно. Оройн хоолоо идээд буудалдаа амрана. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

  • Өдөр : 6 Өдөр 6 . Нохойн чаргаар аялах аялал

    Өглөөний цайгаа уугаад та өдөр Хаски нохойнуудаар хөлөглөн үзэсгэлэнт хойд тулын байгалиар аялаж, цэвэр агаар амьсгалан, загасчлан өдрийг зугаатай өнгөрүүлэх болно. Орой нь Рованиеми хот руу буцаж оройн хоолоо идээд буудалдаа амрана. /өглөөний цай, өдрийн хоол/

  • Өдөр : 7 Өдөр 7: Рованиеми-Истанбул

    Өглөөний цайгаа уугаад өдрийн 12:00 цаг хүртэл дэлгүүр хэсэж худалдан авалт хийж өнгөрүүлэх боломжтой. Дараа нь нисэх онгоцны буудл руу явж 15:00 цагт Хэлсинки хотоор дамжин Туркийн Истанбул хот руу ниснэ. Дараагийн нислэг хүртэл Истанбул хотоор аялах болон шоппинг хийх боломжтой. /өглөөний цай /

  • Өдөр : 8 Өдөр 8 .Истанбул-Улаанбаатар

    Өглөөний цайны дараа 16:00 цаг хүртэл дэлгүүр хэсэх боломжтой бөгөөд 17:00 цагт онгоцныы буудал явж, 17:05 цагт Улаанбаатар хотруу ниссэнээр бидний аялал өндөрлөнө

Аяллын үнэнд багтсан зүйлс       

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.

 

Үнэд багтсан зүйлс:

- Буудал + өглөөний  цай

- Орчуулагч жолоочын зардал

- Аялалын явц дахь тээврийн зардал

- Хөтөлбөрт заасан  хоолны зардал

- Үзвэрүүдийн билет

 

Аялалын үнэнд дараах зүйлс багтаагүй болно. Үүнд:

  • Хувь хүний хэрэглээний зардал
  • Өөрийн хүсэлтээр сонгож буй үзвэр, үйлчилгээ
  • Чөлөөт өдрийн хоол

Аяллын зөвлөмж:

Онгоц:

  • Онгоцны бүртгэл 2 цагийн өмнө эхлэх бөгөөд нислэг эхлэхээс 2 цагийн өмнө онгоцны буудал дээр ирсэн байх.
  • Гар тээшинд шингэн зүйлс авч явахыг хориглоно.
  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
  • Та энгийн тийзтэй бол 40 хүртэл кг тээшийг бүртгүүлээд үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

Цаг агаар

 Хувцас:  чийглэг уур амьсгалтай тул оройдоо сэрүүхэн байх ба хавар, намрын хувцас, эвхэж авч явахад авсаархан куртка, цув өмсөж яваарай.  . 

Хоол: Ресторанд хоол идэхэд тухайн улсын хооллох соёлтой холбоотой  халуун уух зүйлийн төлбөр багтаагүй ба цэвэр ус өгнө.  Вино захиалах бол  100 гр 7-8 еврогийн үнэтэй байна..

Мөнгөн тэмдэг: Хэрэв та еврогийн карттай бол хэрэглэхэд хялбар байдаг олон улсын виза картуудаар дэлгүүр худалдааны төвүүд үйлчилэнэ.

Анхаарах бусад зүйлс:

  • Буудлууд нь азийн буудлуудаас өөр хөгшин европын орнууд тул хуучны буудлууд байдаг ба өрөөний хэмжээ жижиг мөн  оо, сойз, тавчик байдаггүй.
  •  Аялалд  гарах цагаа маш нарийн баримталж тохирсон цагаасаа хожимдохгүй байхыг хүсье.
  • Хулгайд өртөхөөс сэргийлэх, бичиг баримт болон валютаа өөрийн биедээ хадгалж,  үнэт зүйлсээ гэртээ орхиод гарах.
  • Мөн хоол ус таарахгүйгээс гэдэс эвгүйрхэж болзошгүй тул өөрт хэрэгтэй эмнүүдээ бэлдэж явах
  • Аялалд  гарахдаа хэрэгтэй зүйлсээ хийх жижиг үүргэвч болон цүнх авч явахад тохиромжтой байдаг.

 

  •  Та бүгдийн өглөөний цайн дээр уух цай, кофе, ундаа, ус унэнд орсон байгаа. Бусад үед цэвэр уснаас бусад  уух бүх төрлийн ундааныхаа тооцоог та тэр дор нь үйлчлэгчтэйгээ тооцно уу.
  • Та гэрээс гарахдаа хайртай хүмүүсийнхээ өмсдөг гутал хувцасных нь хэмжээг сайтар асуугаад цаасан дээр тэмдэглээд авбал худалдан авах үед тань цагийг тань хэмнэх бизээ.
  • Бид хэрэглэгчдийн эрхийг хамгаалах дүрмийг чанга сахин жуулчдын талаар мэдээлэл аль ч байгууллага, хувь хүнд өгдөггүйг анхааран гэр бүл, ажлынхандаа холбогдох утсаа мэдэгдээд гарахыг сануулая.
  • Та бүхэн зочилж байгаа улсынхаа хууль дүрэм, нийгмийн дэг журмыг чанд сахин хүндлэн шөнийн цагаар зочид буудалдаа чанга ярилдан, дуу дуулж бусдад саад болохгүй байх болон ямар нэгэн газар дугаарлаж зогсохдоо, урдуур дайрахгүй соёлтой үйлчлүүлэхийг хүсье.
  • Зочид буудлаас утсаар ярих, минибарнаас ундаа зууш авж хэрэглэх мэт тусгай зардлууд аялалын үнэнд ороогуй тул та зочид буудлаас гарахдаа тооцоогоо бүрэн гүйцэд хийж бидний ажилд тус болно уу.
  • Аялагч та хувийн аялал хийгээгуй, олон хүнтэй багаар аялаж байгаагаа үргэлж анхааралдаа аван бусдыгаа хүндлэн групп аялалын бичигдсэн бичигдээгуй дүрэм горимыг чанд сахихыг хүсье!
  • Гарын мөнгө: Дэлхийн аялал жуулчлалын салбарт тогтсон жишгээр аялалын эцэст хөтөч, жолооч нартаа цайны мөнгө өгдөг дүрэм байдаг. Бусад үйлчилгээний газарт мөн  та цайны мөнгөө нийт дүнгийн 10% тай тэнцэх ёстой гэж тооцож болно.
  • Аялагчийн гэрээний үүрэг:
    • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
    • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
    • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
    • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
    • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
    • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийзийг үрэгдүүлэх, онгоцноос хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
    • Гадаадад зорчигчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын нөхцөлүүдтэй урьдчилан танилцаж, даатгалын аливаа тохиолдлын үед даатгагдсан даатгалын компанидаа шууд хандана. Хүсвэл аялал зохион байгуулагчийн хамруулсан даатгалаас гадна давхар даатгалд хамрагдаж болно. Энэ тохиолдолд даатгалын төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
    • Аялагч нь нислэг болон усан онгоцны тасалбар нь хатуу нөхцөлтэйг хатуу анхаарах, солих өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.

Аялагч аялалд гарахаас өмнө өөрийн биеийн байдал, эрүүл мэндийг заавал эмчид хандан магадлуулсан байх. 

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Хойд Туйлын аялал
  • АЯЛАХ ӨДӨР: 1970-01-01
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 8 өдөр 7 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Байдайхэ аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,090,000
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 1970-01-01 900,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01 1,490,000
Бээжин-Утай аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01 890,000
Бээжин аялал /онгоцоор/ 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,790,000
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 1970-01-01 2,490,000
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 1970-01-01 1,790,000
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 1970-01-01 2,390,000
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 1970-01-01 1,790,000
Улаанцав /Жининь/ хот”аялал 6 өдөр 5шөнө 1970-01-01 550,000
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 540,000
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 1970-01-01 280,000
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ 5өдөр 4 шөнө 1970-01-01 590,000
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 560,000
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01 890,000
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 1970-01-01 3,490,000
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 1970-01-01 4,290,000
Бусан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,790,000
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,390,000
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 1970-01-01 2,390,000
Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /7ӨДӨР 6 ШӨНӨ/ 1970-01-01 2.990.000
Истанбул шоппинг 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 1970-01-01
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 1970-01-01 6,900,000
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Бали арал-Хонгконг аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01 3.390.000
Бали аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Бали аялал-Ловина эрэг 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Сингапур аялал /6 ӨДӨР 5 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Банкок-Паттаяа /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Пүкет арал–Хөх хот аялал 10 ӨДӨР 9 ШӨНӨ/ 1970-01-01
Тайланд-Бангкок-Паттаяа 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг- Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 1970-01-01
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 1970-01-01
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 1970-01-01
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Дубай аялал 7 ӨДӨР 6 ШӨНӨ 1970-01-01
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 1970-01-01
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2020-01-01 299000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2019-11-01 3990000
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2019-11-01 1980000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2019-12-19 3800000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2019-12-20

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved