Туркийн аялал

  • Өдөр : 1 Өдөр 1. Улаанбаатар – Станбул

    Өглөөний 08:35 онгоцны буудал дээр цуглараад 11:40 минут-д онгоцоор Улаанбаатараас Станбул хот руу ниснэ. Стамбул хотын Ата Турк олон улсын нисэх буудалд тухайн өдрийн 17:00-т бууж, зочид буудал руугаа явна. Буудалдаа байрласны дараа оройн хоолоо идээд буудалдаа амрана. /өглөөний цай/

  • Өдөр : 2 Өдөр 2. Станбул хотын аялал

    Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа “Мини Турк” парк руу явна. Энэхүү паркт Турк улс дахь түүх соёлын дурсгалт газруудын жижигрүүлсэн загваруудыг үзэж дурсгалын зургаа авахуулах ба бэлэг дурсгалын дэлгүүрээр явна. Өдрийн хоолоо идээд Ази ба Европ тивийг холбосон алдарт Босфорусын хоолойгоор Богаз гүүрэн доогуур усан онгоцоор аялана. Усан онгоцон дээрээс Киз Күлэ буюу Үзэсгэлэнт гүнжийн сүм болон далайн эрэг дээрх маш үзэсгэлэнтэй эртний уран барилгуудыг үзнэ. Оройн хоолоо идээд буудалдаа амрана. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

  • Өдөр : 3 Өдөр 3. Пэргэ – Аспендо сэртний хотын аялал

    Өглөөний цайгаа буудалдаа уугаад Туркт төдийгүй дэлхийд алдартай уран барилгуудын нэг, Христийн болон лалын шашны хосгүй үнэт бүтээл, дэлхийн 8 дахь гайхамшигаар шалгарч байсан “Аяа Софяа” сүмээр зочилно. Үүний дараагаар М.Э 542 онд үед байгуулагдаж байсан “Yerebatan Sarnıcı” орно. Энд 9 метрийн өндөртэй, 336 багана байх ба 9,800 метр квадрат талбайг хамарсан усан сан бий. Дотор нь хүсэл биелүүлэх чулуунд хүслээ шивнэхээ та битгий мартаарай. Өдрийн хоолоо идээд “Форум Стамбул” худалдааны төвд орж худалдаа хийнэ. Мөн энэхүү худалдааны төвд байрлах Далайн аквариум үзнэ. Оройн хоолоо идээд буудалдаа очиж амрана. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

  • Өдөр : 4 Өдөр 4. Чөлөөт өдөр

    Энэ өдөр нь чөлөөт цаг бөгөөд та өөрийн төлөвлөсөн зүйлийг хийх боломжтой ба унаа, хоолоор үйлчлэхгүй, хөтчөөс зөвлөгөө авч, хөтчийн үйлчилгээ авах боломжтой. Та бүхэн хүссэнээрээ арьс шир болон алт мөнгөн эдлэлийн бөөний төв дээр очих, хувцасны бөөний дэлгүүрүүдээр худалдаа хийх хийх боломжтой. /өглөөний цай/

  • Өдөр : 5 Өдөр 5. Истанбул-шоппинг

    Өглөөний цайгаа буудалдаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 15-р зууны үед II-р Мехметийн үндэслэн байгуулсан “Grand Bazaar” захаар явж худалдаа хийнэ. Дараа нь Истанбул худалдааны төв орно. Энэхүү төв нь Истанбулд баригдсан хамгийн том их дэлгүүрүүдийн нэг бөгөөд дэлхийн бүх алдартай брэнд хувцаснуудыг 40-70 % хямдралтайгаар худалдан авах боломтой. 16:00 Онгоцны буудал руу явцгаана 19:10 –Истанбул – Улаанбаатрын чиглэлд ниснэ. 22:10 Чингис Хаан ОУНБ-д бууснаар манай аялал өндөрлөнө. /өглөөний цай/

Аяллын үнэнд багтсан зүйлс       

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана

 

. Аялалын үнэнд дараах зүйлс багтаагүй болно. Үүнд:

  • Хувь хүний хэрэглээний зардал
  • Өөрийн хүсэлтээр сонгож буй үзвэр, үйлчилгээ
  • Чөлөөт өдрийн хоол

 Аяллын зөвлөмж:

 

Паспорт:

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

 

  • Онгоц, галт тэрэгний буудал болон зочид буудалд өөрөө өөртөө үйлчилдэг. Бид танд ачаа тээшээ хялбар авч явахын тулд дугуйтай цүнх, чемодан авч явахыг санал болгож байна.
  • Ачаа тээш нь 30 кг-аас илүүгүй байвал зохимжтой бөгөөд илүү гарсан тохиолдолд тээшний мөнгө төлөхийг анхаарна уу.
  • Хил гаалиар хориотой бараа болох тамхи хүний 1, архи хүний 2-оос илүү байж болохгүйг анхаарах. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.
  • Олон улсын нисэхийн хориотой зүйлс болох 100 мл шингэн зүйл, хутга болон иртэй зүйлсийг гар цүнхэнд хийхгүй байх.
  • MM 27E маягт нь Турк улсын хилээр орох болон гарах мэдээллийг агуулсан Хил, гаалийн хамгаалалтын албаны бүртгэлийн бичиг баримт бөгөөд танд үлдээсэн талыг хаяж, үрэгдүүлж болохгүй;
  • Ачаандаа power bank, шүдэнз, асаагуур хийж болохгүй.

Хилээр нэвтрэх:

-Турк улсын хилээр нэвтрэх үедээ эм авч явахгүй байх нь тохиромжтой. Хэрвээ та зайлшгүй эм авч явах шаардлагатай тохиолдолд эмийн заавар/англи эсвэл Орос хэл дээр/ заавал авч яваарай.

Шаардлагатай мэдээлэл: Истанбул хотод байрлах зочид буудал

Цаг агаар:

Турк Улсад 10 сарын 11-17 ны хооронд 16-22 хэмийн дулаантай зарим өдөр бороотой үрэглжилэх тул Аяллын сүүлийн өдрүүдэд өмсөх дулаахан цамц нимгэн куртик авч явна уу.

Цагийн зөрүү: Туркийн Истанбул хот нь Улаанбаатар хотоос 5 цагийн зөрүүтэй,

Мөнгөн тэмдэгт:

Турк Улсын 1 ам доллар 6.00 лира, 1 лира -430 төгрөгтэй тэнцэнэ.Аялалд авч явах мөнгөө /USD / доллар солиулан авч явах нь зүйтэй.

Худалдаа хийх: Турк-д алт, монетэн эдлэл, арьсан гутал, савхи, мөн туркийн өөрийн брендийн давуун хувцас, чавга, цай, спортын хувцас хямд байдаг ба та алтны захаар худалдаа хийх үедээ заавал үнээ тохиролцоорой. Учир нь эхний үнэ нь хэзээ ч бодит үнэ байдаггүй.

 

Хоол: Турк улсад ихэвчлэн Турк маягийн хоол иднэ. Турк үндэсний хоол нь карри, амтат ногооны нухаш масло, гамбир зэрэг хоол байдаг. Ер нь олон төрлийн ногоо ихтэй хоолуудтай.

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, сандаал углааш
  •  Биед эвтэйхэн өмд, пудволк, Шорт, плаж, Усны хувцас, зузаан цамц, нимгэн куртик.

Сүм хийдээр зочлохдоо ихэвчлэн битүү хувцастай орох, жишээ нь мөр, цээж ил гарсан эсвэл өвдөгнөөс дээш хувцас өмсөж орохыг хориглодог тул сүм хийдийн аялалтай өдөр хөтөчтэйгээ зөвлөлдөж хувцсаа тохируулан өмсөнө үү.

Заавал анхаарах зүйл:  Мөн та олон нийтийн газар архи тамхи хэрэглэх, шүлсээ хаях, бохь хаяхыг хориглоно.

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс. /Бөөрөнхий энгийн залгууртай/

Аяллын  аюулгүй байдал:

  • Аяллын явцад аяллын компаниас өгсөн заавар зөвлөмжийг хатуу мөрдөнө
  • Та аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.
  • Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хаах. Үнэ бүхий эд зүйлсээ буудлын сейфэнд хадгалах.
  • Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах. Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.
  • Чөлөөт өдөр ганцаараа хол явахаас зайлсхийх. Буудлаас гадагш гарахдаа буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах
  • Уулзахаар тогтсон газартаа цагаасаа хоцрохгүй цугларах
  • Та байрлаж байгаа зочид буудлын болон усан онгоцны, өрөөний түлхүүр (roomcard)хаяж үрэгдүүлэхээс болгоомжилох, хэрэв алга болгосон тохиолдолд торгууль төлхийг анхаарна уу

Аялагчийн гэрээний үүрэг:

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийзийг үрэгдүүлэх, онгоцноос хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь нислэг болон усан онгоцны тасалбар нь хатуу нөхцөлтэйг хатуу анхаарах, солих өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Туркийн аялал
  • АЯЛАХ ӨДӨР: 1970-01-01
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 5 өдөр 4 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Байдайхэ аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,090,000
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 1970-01-01 900,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01 1,490,000
Бээжин-Утай аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01 890,000
Бээжин аялал /онгоцоор/ 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,790,000
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 1970-01-01 2,490,000
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 1970-01-01 1,790,000
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 1970-01-01 2,390,000
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 1970-01-01 1,790,000
Улаанцав /Жининь/ хот”аялал 6 өдөр 5шөнө 1970-01-01 550,000
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 540,000
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 1970-01-01 280,000
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ 5өдөр 4 шөнө 1970-01-01 590,000
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 560,000
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01 890,000
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 1970-01-01 3,490,000
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 1970-01-01 4,290,000
Бусан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,790,000
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,390,000
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 1970-01-01 2,390,000
Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /7ӨДӨР 6 ШӨНӨ/ 1970-01-01 2.990.000
Истанбул шоппинг 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 1970-01-01
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 1970-01-01 6,900,000
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Бали арал-Хонгконг аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01 3.390.000
Бали аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Бали аялал-Ловина эрэг 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Сингапур аялал /6 ӨДӨР 5 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Банкок-Паттаяа /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Пүкет арал–Хөх хот аялал 10 ӨДӨР 9 ШӨНӨ/ 1970-01-01
Тайланд-Бангкок-Паттаяа 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг- Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 1970-01-01
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 1970-01-01
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 1970-01-01
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Дубай аялал 7 ӨДӨР 6 ШӨНӨ 1970-01-01
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 1970-01-01
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2020-01-01 299000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2019-11-01 3990000
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2019-11-01 1980000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2019-12-19 3800000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2019-12-20

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved