2019 оны 07-сарын 23-ны өдөр Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд өглөө 09:00 минутад цуглан 11:30 цагийн нислэгээр Улаанбаатараас Чэжүгийн чиглэлд ниснэ. Солонгосын цагаар Чэжү-д 16:05 цагт Чэжүгийн олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Хил гаалиар гарсаны дараа бид “Дүүжин гүүр”-ээр аялана. Дараа нь “Ёондум” /Dragon Head Rock/ буюу “Луун толгойт хавцал цохиог”-г очиж үзнэ. Энэ хад нь лууны толгойн хэлбэртэй бөгөөд домогт өгүүлсэнээр энэ Луу Халла уулаас үхэшгүй мөнхийн залуу болгох навч авахаар явж байгаад уулын бурханыг хилэгнүүлж түүний суманд өртсөнөөр хад цохио болон хувирсан түүхтэй. Лууны толгой цохио нь тэнгэр өөд тэмүүлсэн байдалтай харагддаг. Үргэлжлүүлэн оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.
Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Дараа нь Солонгосын гоо сайхны барааны төрөлжсөн дэлгүүр орж худалдаа хийгээд, үргэлжлүүлэн Jeju Ice Museum буюу Мөсөн хотхоны музей орж халууныг түр ч гэсэн мартаарай. Дараа нь Чэжүгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг алдарт ЧОНЖИЁН ХҮРХРЭЭ-г үзнэ. Энэ хүрхрээг тэнгэр газрыг холбосон гүүр гэгддэг түүхтэй, үзэсгэлэнтэй газрын нэг юм. Үүний дараа далайн давалгаанд үүссэн олон талст хад, цохио үзнэ. Тэндээ бид “Тийрэлтэт завь” /Jet boat/-аар зугаална. Өдрийн хоолоо идсэний дараа SOINGOOK THEMEPARK –буюу Дэлхийн долоон гайхамшигт барилгуудыг жижигрүүлэн харуулсан цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Үргэлжлүүлэн Ягаан болорын дэлгүүр орно. Ингээд бид бүхэн оройн хоолоо идээд буудалдаа бууж амарна.
Нууцлаг – Сүүдрэн бүжгийн шоу тоглолт “ The Greatest Silhouette Show on Eart “ –г үзнэ. Үүүний дараа Чэжүгийн зүүн хэсгээр амьдардаг уугуул иргэдийн аж амьдралыг харуулах “Эртний тосгон”-оор аялана. Энэ тосгон нь олон зуун жилийн өмнөх Чэжү арлын нутгийн ард түмний эдэлж, хэрэглэж байсан хоол хүнс, орон байртай танилцаж тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлдэгээрээ онцлого юм. Дараа нь өдрийн хоолоо идсэний дараа Чэжү арлын зүүн хойд хэсэгт далай руу түрсэн хошуун дээр байрлах “ Нар мандах оргил ” /Seongsan Sunrise Peak) буюу Чэжү арлын аялал жуулчлалын хамгийн үзэсгэлэнтэй 10 газрын нэг, ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн, сөнөсөн галт уулын тогоог үзэхээр явган аялал хийх болно. Энэ оргилд гарсан хүн бүхэн ирээдүйн хүслээ шивнэж, амьдралаа даатгадаг ёстой. Мөн түүнчлэн Солонгосын олон ангит “ All in “ киноны зураг авалт хийгдсэн Цагаан сүмээр зочилж дурсгалын зургаа татуулна. Өдрийн хоолоо иднэ. Дараа нь Чэжүгийн үндэсний бэлэг дурсгалын дэлгүүр орно. Дараа нь Солонгос үндэсний хувцас өмсөж зураг авхуулах, солонгосын кимчи хийж үзэх аялал хийнэ. Дараа нь оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.
Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Монгол морьтон циркийн “Жүнмүн хааны тоглолт” үзнэ. Өдрийн хоолоо идсэний дараа Чэжү-гийн хамгийн үзэсгэлэнтэй Далайд орно. / энэ өдөр та бүхэн усны хувцас, дотуур солих хувцас, биеийн алчуур зэргийг заавал авч явах / Дараа нь “ Ер бусын зам буюу Шидэт зам ” /Mysterios Road/ - замаар аялна. Энэ замын нууц нь одоо болтол тайлагдаагүй ба машины мотороо унтрааж зогсоход газрын өөдөө өөрийн инерцээрээ хөдөлдөг тул та очиж нууцыг нь тайлаарай. Дараа нь залуу хосуудын цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулагдсан “Хайрын хотхон”-оор зугаалсаны дараа оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.
Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй бөгөөд өдөр, оройн хоол ороогүй. Гэхдээ аяллын ахлагч, нутгийн хөтөчтэй зөвлөн өөрийн сонирхсон аялал хийж болно. Тусдаа үнээр үйлчилнэ.
Өглөөний хоол зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. 06:00 цагийн үед Чэжүгийн олон улсын нисэх буудалд ирж 07:40 цагийн нислэгээр Улаанбаатар хотыг зорино.
Аяллын зардалд багтсан:
Аяллын зардалд багтаагүй:
Аяллын зөвлөмж
Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.
Паспорт:
• Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
• Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
• Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
• Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах
Анхаарах зүйлс
• Цаг агаар: хооронд +23+ 25 хэм дулаан байна. Зарим өдөр бороотой
• Хилээр нэвтрэх: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно. үедээ. Хил гаалиар хориотой бараа болох тамхи хүний 1, архи хүний 2-оос илүү байж болохгүйг анхаарах. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх. Повер банк, асаагуур зэрэг зүйлсийг ачаандаа хийж болохгүй
• Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
• Япон Улсын хилээр орох маягт болон гаалийн бичиг гэж 2 төрлийн маягт бөглөх бөгөөд хилээр орох маягт нь онгоцон дотор авч бөглөнө. Гаалийн маягт нь хилээс гараад ачаа тээшээ авсаны дараа шалгуулж гарах маягт болно.
• Зочид буудлын мэдээлэл:
• Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй
• Мөнгөн тэмдэгт: Мөнгөн тэмдэгт: Вон /Won/ 1 Вон=1,67 төгрөг (одоогийн ханшаар)
Худалдаа хийх: БНСУ-ын Сөүл хотод. бүх брэндийн төвлөрсөн цэг гэдэг бөгөөд дэлгүүр хэсхэд хамгийн тохиромжтой улс юм.
Бэлдэх зүйлс:
Хувцас:
- Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,
- Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,
- Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй./Өглөө орой +15 градус байдаг ба
Бусад зүйлс:
- Нарны тос
- Зүү утас
- Зургийн аппаратны нөөц зай
- Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.
• Анхаарах зүйлс:
• Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
• Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
• Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
• Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
• Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.
Аялагчийн үүрэг
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Пүкет арлын аялал | /8 өдөр 7 шөнө/ | 2021-06-02 | 4,290,000 |
Вьетнам Лоас Тайланд аялал | 7-8 | 2022-06-01 | 299000 |
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват | 11 | 2022-06-01 | 3990000 |
Бээжин аялал /газраар/ | 7 өдөр 6 шөнө | 2022-06-01 | 900,000 |
Бээжин-Далиан аялал | 6 өдөр 5 шөнө | 2022-06-01 | 1,490,000 |
Бээжин-Утай аялал | 8 өдөр 7 шөнө | 2022-06-01 | 890,000 |
Бээжин аялал /онгоцоор/ | 5 өдөр 4 шөнө | 2022-06-01 | 1,790,000 |
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ | 6 өдөр 5 шөнө | 2022-06-01 | 2,490,000 |
Бээжин-Шанхай аялал /газраар/ | 9 өдөр, 8 шөнө | 2022-06-01 | 1,790,000 |
Аватар аялал -Бээжин шоппинг | 7 өдөр 6 шөнө | 2022-06-01 | 2,390,000 |
Жан Жиа Жэ /газраар/ | 9 өдөр 8 шөнө | 2022-06-01 | 1,790,000 |
Улаанцав /Жининь/ хот”аялал | 6 өдөр 5шөнө | 2022-06-01 | 550,000 |
Манжуур хотын аялал/ онгоцоор/ | 4 өдөр 3 шөнө | 2022-06-01 | 540,000 |
Манжуур хотын аялал /газраар/ | 6 өдөр 5шөнө | 2022-06-01 | 280,000 |
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ | 5өдөр 4 шөнө | 2022-06-01 | 590,000 |
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ | 4 өдөр 3 шөнө | 2022-06-01 | 560,000 |
Хөх Хот –Ордос аялал | 7 өдөр 6 шөнө | 2022-06-01 | 890,000 |
Токио-Фүжи аялал | 5өдөр 4 шөнө | 2022-06-01 | 3,490,000 |
Токио-Фүжи-Сумо үзэх аялал | 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ | 2022-06-01 | 4,290,000 |
Бусан хотын аялал | 5 өдөр 4 шөнө | 2022-06-01 | 2,790,000 |
Бусан-Улсан хотын аялал | 5 өдөр 4 шөнө | 2022-06-01 | 2,390,000 |
Сөүл хотын аялал | 5 өдөр 4 шөнө | 2022-06-01 | |
Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/ | 4 өдөр 3 шөнө | 2022-06-01 | |
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / | 6 өдөр 5шөнө | 2022-06-01 | 2,390,000 |
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал | 7 шөнө 8 өдөр | 2022-06-01 | |
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал | 8 өдөр | 2022-06-01 | 6,900,000 |
Европын 3 орны аялал | 9 өдөр 8 шөнө | 2022-06-01 | |
Хойд Туйлын аялал | 8 өдөр 7 шөнө | 2022-06-01 | |
Бали аялал | 6 өдөр 5 шөнө | 2022-06-01 | |
Бали аялал-Ловина эрэг | 6 өдөр 5 шөнө | 2022-06-01 | |
Сингапур аялал | /6 ӨДӨР 5 ШӨНӨ/ | 2022-06-01 | |
Сингапур-Малайз аялал | 8 өдөр 7 шөнө | 2022-06-01 | |
Сингапур –Бинтан арлын аялал | 7 өдөр 6 шөнө | 2022-06-01 | |
Тайвань-Хонгконг аялал | /5 өдөр 4 шөнө/ | 2022-06-01 | |
Банкок-Паттаяа | /6 өдөр 5шөнө/ | 2022-06-01 | |
Пүкет арал–Хөх хот аялал | 10 ӨДӨР 9 ШӨНӨ/ | 2022-06-01 | |
Манила-Тагатай | 6 ӨДӨР 5 ШӨНӨ | 2022-06-01 | |
Хонгконг аялал | /4 өдөр 3 шөнө/ | 2022-06-01 | |
Хонгконг Макао-аялал | /5 өдөр 4шөнө/ | 2022-06-01 | |
Австрали аялал | /9 өдөр 8 шөнө/ | 2022-06-01 | |
Хавай аялал-Хонолулу | /6 өдөр 5шөнө/ | 2022-06-01 | |
Хавайн-Оаху арал аялал | /7 өдөр 6 шөнө/ | 2022-06-01 | |
Лос Анжелес-Лас вегас аялал | /9 өдөр 8 шөнө/ | 2022-06-01 | |
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско | /10 өдөр 9 шөнө | 2022-06-01 | |
Нью Йорк-Вашингтон аялал | 8 өдөр 7 шөнө | 2022-06-30 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Истанбул шоппинг | 7 өдөр 6 шөнө | 2021-11-21 | 4,290,000 |
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал | /7ӨДӨР 6 ШӨНӨ/ | 2021-11-24 | 4.290.000 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Туркийн аялал | 5 өдөр 4 шөнө | 2021-12-01 | 3,990,000 |
Тайланд-Бангкок-Паттаяа | 8 өдөр 7 шөнө | 2021-12-03 | 4,290,000 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Дубай аялал | 7 ӨДӨР 6 ШӨНӨ | 2022-01-01 | |
Эртний Египет аялал | 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ | 2022-01-01 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Бали арал | /8 өдөр 7 шөнө/ | 2022-03-01 | 3.990.000 |
Манила-Броакай | /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ | 2022-03-01 | |
Филипин-Сэбү-Манила | /5 өдөр 4 шөнө/ | 2022-03-01 | |
Сингапур-Малайз аялал | 7 өдөр 6 шөнө | 2022-03-01 | |
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал | 9 өдөр 8 шөнө | 2022-03-01 | |
Хонгконг Бали арал | 7-6 | 2022-03-18 | 3800000 |
Вьетнам-Ханой-Халонг-Катба | 4-5 | 2022-03-24 | 1980000 |
Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved