Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/

  • Өдөр : 1 1 дэх өдөр: Улаанбаатар-Чэжү

    10:50 Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр бүртгэл хийгээд 12:50 Бээжин хот руу ниснэ. 18:00 Чэжү арал руу ниснэ. 21:35 Чэжү аралд буугаад хил гаалиар гаран хөтөчтөй уулзаж зочид буудалдаа хүргүүлээд амрана.

  • Өдөр : 2 2 дахь өдөр: Чэжү

    Чэжү арлаар хийх аяллаа Чэжү арлын байгалийн үзэсгэлэнт сонин тогтоцын нэг болсон далайн Хёпжа далайн эрэгт оршин "Yongmori Hyean" буюу "Лууны толгой" хэмээх хадан цохиогоор аялана. Дараа нь Чэжү арлын алдарт" O-sulloc цайны музей", "Mysterious road" буюу "Шидэт зам"-ыг үзэх болно. Халлим цэцэрлэгт хүрээлэнгээр зочлох болно. Халлим цэцэрлэгт хүрээлэнгээр Лааван агуй болох Хёбжэ агуй, хос луун агуй, Чежү арлын үндэсний сүрлэн байшин зэргийг үзэх боломжтой. Сафари шувууны хүрээлэнд нь тогос, тоть, гургалдай зэрэг шувуунууд, Чежү арлын онцлог чулуунууд, бадамлянхуа цэцгээр дүүрэн цэцэрлэгт хүрээлэн, халуун орны ургамлын хүрээлэн зэрэг нь хамгийн үзүүштэй зүйл байдаг. Дараа нь Хайрын цэцэрлэгийг үзнэ. Энэ нь залуучуудад зориулсан өвөрмөц хүрээлэн бөгөөд та энд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болно. Оройн хоолны дараа далайн усны халуун рашаанд 1 цаг минут орж, алжаалаа тайлан амарна. Оройн хоолны дараа буудалдаа амрах / өглөө, өдөр, орой /

  • Өдөр : 3 3 дахь өдөр: Чэжү

    Өглөөний цайны дараа зочид буудлаас хөдлөн“Sunrise peak” (Мандах нарны оргил)– хэмээх Чэжүгийн зүүн хэсэгт орших 5000 гаруй жилийн түүхтэй, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 2007 оны 6 сард бүртгэгдсэн, хүмүүсийн явган аялал ихээр хийдэг оргилоос эхэлнэ. Дараа нь Азидаа цорын ганц далай руу шууд цутгадаг эргэн тойрондоо халуун орны залуу ойгоор хүрээлэгдсэн ”Jeonbang Waterfall” (Жеонбан хүрхрээ)-г үзэж сонирхож завиар зугаална. Үдийн хоолны дараа Чэжүг зорих аялагчдын сонирхолыг сүүлийн үед ихээр татаж буй орчин үеийн үзвэр болох 3D музейгээр 1 цаг 30 минут аялана. Дараа нь Чэжү арлын эртний амьдралын хэв маяг, ёс заншлыг өдгөө хүртэл хадгалсаар ирсэн 1300-аад хүн амтай “Seong-eup Folk Village” тосгонд ирж, хэдэн зуун жилийн өмнөх энэ нутгийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хоол хүнс, орон байр, ардын дуу хөгжим, сүм хийдийн байдалтай танилцаж, тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрнө. / Мини Мини лэнд буюу Дэлхийн 6 тивийн 50 гаруй уран барилга болон дэлхийн соёлын өвүүдийг дуурайлган 15-ны нэг, 30-ны 1 харьцаагаар жижигрүүлэн бүтээл. Энэхүү жижигрүүлсэн ертөнц нь энэ чиглэлийн дэлхийн 7 цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Орой 18:00 цагт буудалдаа ирж амарна.

  • Өдөр : 4 4 дах өдөр: Чэжү-Улаанбаатар

    Энэ өдөр нь аялагчдын хувьд чөлөөт өдөр байх бөгөөд үзвэр үзэх, худалдаа наймаа хийх зэргээр өөрсдийн хүсэл сонирхолоор цагийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой. Чэжү аралд Солонгосын хамгийн том сүлжээ их дэлгүүр болох хүнс, гэр ахуйн бараа, хувцас бүхий Е-март болон Лотте дэлгүүр мөн залуусын хамгийн сонголт сайтай бараа бүтээгдэхүүнийг худалдан авч болох Жунган зах байрладаг. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх ба олонхи аялагчийн санал нэгдсэн хөтөлбөр, чиглэлийн дагуу үнэ төлбөргүй үйлчлэх боломжтой. /Аялал зохион байгуулагчийн зүгээс унаа, өдөр, оройн хоолоор үйлчлэхгүй/ 20:00 Онгоцны буудал явна 22:35 Бээжин хот руу нисээд 11:25 УБ хот руу ниссэнээр манай аялал өндөрлөнө. / өглөө /

Аяллын үнэнд: 

 

  • УБ-Чэжү-УБ-ын шууд нислэгийн тийзний үнэ
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудлын энгийн нэг өрөөнд хоёроор байрлах
  • Хөтөлбөрт заагдсан өглөө, өдөр, оройн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Монгол хэлтэй хөтөч

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

•           Чөлөөт өдрийн хоол

•           Хувь хүний хувийн хэрэглээний зардал

•           Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

 

Паспорт:

• Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /

• Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/

• Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.

• Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

 

Анхаарах зүйлс

 

• Цаг агаар:            хооронд +23+ 25 хэм дулаан байна. Зарим өдөр бороотой

• Хилээр нэвтрэх: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно. үедээ. Хил гаалиар хориотой бараа болох тамхи хүний 1, архи хүний 2-оос илүү байж болохгүйг анхаарах. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх. Повер банк, асаагуур зэрэг зүйлсийг ачаандаа хийж болохгүй

• Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.

 

• Япон Улсын хилээр орох маягт болон гаалийн бичиг гэж 2 төрлийн маягт бөглөх бөгөөд хилээр орох маягт нь онгоцон дотор авч бөглөнө. Гаалийн маягт нь хилээс гараад ачаа тээшээ авсаны дараа шалгуулж гарах маягт болно.

• Зочид буудлын мэдээлэл:

 

• Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

 

• Мөнгөн тэмдэгт: Мөнгөн тэмдэгт: Вон /Won/ 1 Вон=1,67 төгрөг (одоогийн ханшаар)

Худалдаа хийх: БНСУ-ын Сөүл хотод. бүх брэндийн төвлөрсөн цэг гэдэг бөгөөд дэлгүүр хэсхэд хамгийн тохиромжтой улс юм.

 

Бэлдэх зүйлс:

Хувцас:

- Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,

- Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,

- Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй./Өглөө орой +15 градус байдаг ба

- Нарны тос

- Зүү утас

- Зургийн аппаратны нөөц зай

- Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

Аялагчийн үүрэг

 

• Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг аялагч өөрөө хариуцна.

• Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.

• Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн хуваарийг нарийвчлан баримтлана.

• Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/
  • АЯЛАХ ӨДӨР: 1970-01-01
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 4 өдөр 3 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Байдайхэ аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,090,000
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 1970-01-01 900,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01 1,490,000
Бээжин-Утай аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01 890,000
Бээжин аялал /онгоцоор/ 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,790,000
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 1970-01-01 2,490,000
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 1970-01-01 1,790,000
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 1970-01-01 2,390,000
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 1970-01-01 1,790,000
Улаанцав /Жининь/ хот”аялал 6 өдөр 5шөнө 1970-01-01 550,000
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 540,000
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 1970-01-01 280,000
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ 5өдөр 4 шөнө 1970-01-01 590,000
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 560,000
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01 890,000
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 1970-01-01 3,490,000
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 1970-01-01 4,290,000
Бусан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,790,000
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,390,000
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 1970-01-01 2,390,000
Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /7ӨДӨР 6 ШӨНӨ/ 1970-01-01 2.990.000
Истанбул шоппинг 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 1970-01-01
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 1970-01-01 6,900,000
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Бали арал-Хонгконг аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01 3.390.000
Бали аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Бали аялал-Ловина эрэг 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Сингапур аялал /6 ӨДӨР 5 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Банкок-Паттаяа /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Пүкет арал–Хөх хот аялал 10 ӨДӨР 9 ШӨНӨ/ 1970-01-01
Тайланд-Бангкок-Паттаяа 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг- Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 1970-01-01
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 1970-01-01
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 1970-01-01
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Дубай аялал 7 ӨДӨР 6 ШӨНӨ 1970-01-01
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 1970-01-01
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2020-01-01 299000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2019-11-01 3990000
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2019-11-01 1980000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2019-12-19 3800000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2019-12-20

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved