Бусан-Улсан хотын аялал

  • Өдөр : 1 1 өдөр: Улаанбаатар-Бусан

    Чингис хаан онгоцны буудал дээр цугларна. Бусан хотын зүг ниснэ.Бусан хотын нисэх онгоцны буудал дээр буугаад хилээр гарч хөтөчтэй уулзана. Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна. /оройн хоол/

  • Өдөр : 2 2 өдөр: Жеюнгжу-Улсан хот

    Өглөөний цайны дараа Улсан хотын аялалд гарна. Улсан хотын Жеюнгжу дүүргийн Юнескод бүртгэгдсэн алдарт Булгукса сүм, Одоогоос 1500 жилийн өмнө Солонгос улсын язгууртан хаадын амьдрал хэв маяг, хэрэглээг харуулсан булшны хот гэх музейд зочилно.Дараа нь 7-р зууны Шиллагийн хааны үед баригдаж байсан цамхаг болон Солонгос Улсын хамгийн том цэцэгсийн цэцэрлэхт хүрээлэн буюу Taehwagang Grand Park-нь популяци, эрдэнэ шишийн цэцэг, алтан үндсэн навч гэх мэт 7 зүйлээс 60 сая гаруй цэцгийн цэцгийн дэлбээнээс бүтсэн гайхамшигт үзэсгэлэнт хүрээлнгээр зуугаална. Орой хоолоо идээд буудалдаа ирж амрана. /өглөөний цай, өдрийн хол, оройн хоол/

  • Өдөр : 3 3 өдөр: Бусан

    Өглөөний цайны дараа Хиүндэй далайн эрэг дээр байрлах Далмажи толгод дээр гаран үзэсгэлэнт байгалийг тольдон харна. Бусаны зүүн хойд эрэгт байрлах Хаедонг Ёонггунгса хийдэд зочилно. Энэхүү хийдийг 1376 онд Гүрѐ гүрний үеийн алдарт буддын шашны сургаал айлдагч Наон бариулжээ. Өдрийн хоолны дараа Бусан дахь алдарт гурван уулын нэг болох Луун толгойн хэлбэрт уулын Ёонгдусан цэцэрлэгт хүрээлэнгээр болон Солонгос улсын далай дээрх хамгийн урт гүүр болох Gwangandaegyo гүүрээр зугаална. Оройн хоолны дараагаар зочид буудалдаа буцаж амарна. /өглөөний цай, өдрийн хол, оройн хоол/

  • Өдөр : 4 4 өдөр: Бусан

    Чөлөөт өдөр тул хөтчөөс өөрийн үзэхээр төлөвлөсөн зүйлс болон унааны талаар мэдээлэл аван энэ өдрийг өөрийн сонирхлоор өнгөрөөх боломжтой. Уг өдөр унаа, хөтөч болон оройн зоог ороогүйг анхаарна уу. /өглөөний цай, /

  • Өдөр : 5 5 өдөр: Бусан хот-УБ

    Өглөөний цай зочид буудалдаа ууна. Буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Улаанбаатар хотын зүг нисч 13:30 цагт Улаанбаатарт бууснаар бидний дурсамжит сайхан аялал маань өндөрлөнө. /өглөөний цай, /

Аяллын үнэнд багтсан зүйлс:

•           УБ-Бусан-УБ чиглэлийн нислэгийн тийз, онгоцны буудлын такс

•           Хөтөлбөрт заагдсан зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/

•           Хөтөлбөрт заагдсан хоол /өглөө, өдөр, оройн хоол/

•           Хөтөлбөрийн турш үйлчлэх Монгол-Солонгос хэлтэй хөтөч, ахлагч

•           Хөтөлбөрт заагдсан унаа

•           Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбар

•           Гадаадад зорчигчдын аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн хоол
  • Хувь хүний хувийн хэрэглээний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

 

Паспорт:

• Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /

• Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/

• Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.

• Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

 

Анхаарах зүйлс

 

Цаг агаар:            хооронд +23+ 25 хэм дулаан байна. Зарим өдөр бороотой

Хилээр нэвтрэх: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно. үедээ. Хил гаалиар хориотой бараа болох тамхи хүний 1, архи хүний 2-оос илүү байж болохгүйг анхаарах. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх. Повер банк, асаагуур зэрэг зүйлсийг ачаандаа хийж болохгүй

Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.

 

• Япон Улсын хилээр орох маягт болон гаалийн бичиг гэж 2 төрлийн маягт бөглөх бөгөөд хилээр орох маягт нь онгоцон дотор авч бөглөнө. Гаалийн маягт нь хилээс гараад ачаа тээшээ авсаны дараа шалгуулж гарах маягт болно.

Зочид буудлын мэдээлэл:

 

Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

 

Мөнгөн тэмдэгт: Мөнгөн тэмдэгт: Вон /Won/ 1 Вон=1,67 төгрөг (одоогийн ханшаар)

Худалдаа хийх: БНСУ-ын Сөүл хотод. бүх брэндийн төвлөрсөн цэг гэдэг бөгөөд дэлгүүр хэсхэд хамгийн тохиромжтой улс юм.

 

Бэлдэх зүйлс

Хувцас:

- Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,

- Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,

- Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй./Өглөө орой +15 градус байдаг ба

 

 

 

Бусад зүйлс:

- Нарны тос

- Зүү утас

- Зургийн аппаратны нөөц зай

- Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

• Анхаарах зүйлс:

 

• Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.

• Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.

• Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.

• Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.

Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.

 

Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн хуваарийг нарийвчлан баримтлана.

Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна. 

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Бусан-Улсан хотын аялал
  • АЯЛАХ ӨДӨР: 1970-01-01
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 5 өдөр 4 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Байдайхэ аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,090,000
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 1970-01-01 900,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01 1,490,000
Бээжин-Утай аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01 890,000
Бээжин аялал /онгоцоор/ 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,790,000
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 1970-01-01 2,490,000
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 1970-01-01 1,790,000
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 1970-01-01 2,390,000
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 1970-01-01 1,790,000
Улаанцав /Жининь/ хот”аялал 6 өдөр 5шөнө 1970-01-01 550,000
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 540,000
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 1970-01-01 280,000
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ 5өдөр 4 шөнө 1970-01-01 590,000
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 560,000
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01 890,000
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 1970-01-01 3,490,000
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 1970-01-01 4,290,000
Бусан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,790,000
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,390,000
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 1970-01-01 2,390,000
Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /7ӨДӨР 6 ШӨНӨ/ 1970-01-01 2.990.000
Истанбул шоппинг 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 1970-01-01
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 1970-01-01 6,900,000
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Бали арал-Хонгконг аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01 3.390.000
Бали аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Бали аялал-Ловина эрэг 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Сингапур аялал /6 ӨДӨР 5 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Банкок-Паттаяа /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Пүкет арал–Хөх хот аялал 10 ӨДӨР 9 ШӨНӨ/ 1970-01-01
Тайланд-Бангкок-Паттаяа 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг- Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 1970-01-01
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 1970-01-01
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 1970-01-01
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Дубай аялал 7 ӨДӨР 6 ШӨНӨ 1970-01-01
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 1970-01-01
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2020-01-01 299000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2019-11-01 3990000
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2019-11-01 1980000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2019-12-19 3800000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2019-12-20

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved