Жан Жиа Жэ /газраар/

  • Өдөр : 1 Өдөр 1. / 06 сарын 21 Пүрэв/ Улаанбаатар-Замын-Үүд

    Аялагчид өдрийн 16 цагт Улаанбаатарын төмөр замын өртөөнд /вокзал/ цугларч, 17:20–ийн Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр Замын Үүд рүү явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

  • Өдөр : 2 Өдөр 2. / 06 сарын 22 Баасан/ Замын-Үүд-Эрээн-Хөх хот /Оройн хоол/

    Өглөө 08-н цагийн үед Замын-Үүдэд ирнэ. Эрээн хотыг зорин автобусаар хөдөлнө. Хоёр улсын хил нэвтрэн 11 цагийн үед Эрээн өртөөнд ирж, Хөх хот руу автобусаар 6-7 цаг явна. Оройн 20 цагт Хөх хотод ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амрана.

  • Өдөр : 3 Өдөр 3. / 06 сарын 23 Бямба/ Хөх хот-Чанша /Өглөөний цай/

    Өглөөний цайгаа уугаад өдөр 13:00 цаг хүртэл чөлөөт цагаа өнгөрүүлж дэлгүүр хэсэх боломжтой. 15:00 цагт Чанша хот руу ниснэ. 17:25 цагт Чанша хотод ирээд зочид буудалдаа амрана

  • Өдөр : 4 Өдөр 4. / 06 сарын 24 Ням/ Чанша-Шаошан-Тэнгэрийн хаалга-Шилэн зам

    Хоол:(Өглөө, өдөр, оройн хоол) Өглөөний цайны дараа автобусаар 1,5 цаг яван Шаошан хотод очино.Замдаа Маозидун хөшөөг харна .ТУЗ-ийн дарга Маогийн хөшөөний талбай орно.Энэхүү газраас удирдагчын амьдрал ахуй,амжилтын замналыг мэдэж авах болно.Үзэж дуусаад Жанжиажиэ руу 4 цаг явж очсоны дараа гайхамшигт Тэнгэрийн хаалга гэх үзэсгэлэнт байгалийн өвөрмөц тогтоцтой цогцолбор луу явна. Тус цогцолбор луу 11.5км замаар явж 99 нугачаат зам, 999 шатаар өгсөж хаалганы оргил дээр гарна. Энд хадан дээр бэхлэгдсэн 1500 м өндөр шилэн шатыг зорьж өөрийнхөө зоригийг шалгаарай. Мөн дэлхийн хамгийн өндөр байгалийн Тианман агуйгаар зочилно. Дараа нь зочид буудалдаа ирж амрана.

  • Өдөр : 5 Өдөр 5. / 06 сарын 25 Даваа/ Шар луу агуй,Тэнгэрийн уул, Том хэмжээний соёлын үдэш

    Хоол:(өглөө,өдөр,орой) Өглөөний цайгаа уучаад Шар луу агуй үзэхээр аялалдаа гарна.Энэхүү агуй нь мөн л дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй бөгөөд ЮНЕСКО-н мэргэжилтнүүд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй агуй хэмээн сайшаадаг. 10 гаруй гектарь газарт 7.5 километр-н урттай, 140 метрийн өндөртэй агуй нь Хятадын хамгийн том агуйд зүй ёсоор тооцогддог. Газар доорхи горхи, гайхалтай чулуун дүрс, агуу том хөндийнүүдээс бүрдэнэ. Үзэж дуусаад орон нутгийн супермаркетуудаар зочилно.Өдрийн хоолоо идсэний дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан Алдарт Аватар киноны зураг авсан үзэсгэлэнт уулс, Байгалийн цагаан хэрэм мэт дүрстэй уулс, Байгалийн чулуун гүүр, Алтан ташуур горхи/ховордсон загас,цэнгэг устай/ зэргийг үзэж сонирхоно.Үүний дараа Юуан жиажиэ үзэсгэлэнт бүс, Үүний дараа Тэнгэрийн уул үзэмжит бүс орон,Хэлоун парк, Баруун тэнгисийн чулуун ой зэрэг бусад сонирхол татахуйц байгалын гайхамшигт бүтээл ихтэй. Олон улсын соёлын үдэшлэг нь Үндэсний соёлын өвийн жагсаалтад бичигдсэн бөгөөд Хунань мужийн баруун уулсын хамгийн эртний материал дээр үндэслэсэн бөгөөд уран бүтээлийн процессоор дамжуулан жуулчдад цөөнхийн соёлын арга хэмжээ зохион байгуулж, орон нутгийн зан заншил, түүх соёл, соёл иргэншлийг тэдэх болно.Оройн хоолоо идээд буудалдаа амрана.

  • Өдөр : 6 Өдөр 6. / 06 сарын 26 Мягмар/ Жанжиажиэ

    Хоол:(өглөө,өдөр,орой) Өглөөний цайгаа уугаад аялалдаа гарнав Жанжиажиэ шилэн гүүр: Дэлхийн хамгийн урт болон өндөрт байрлах шилэн гүүр юм. Энэхүү гүүр нь 2016 оны 8 сарын 20нд олон нийтэд нээгдсэн. Хэрвээ та зүрхэлж алхвал энэхүү гүүр нь Жанжиажиэ хавцалыг панорам маягаар харах боломжыг бий болгосон юм. Та энэ гүүрээр зүгээр алхаад зогсохгүй банжий үсрэлт болон зип-лайнийнг хийх боломжтой юм. Урт: 430 метр Өргөн: 6 метр Өндөр: 300 метр байдаг.Үүний дараа автобусаар Шианши, Fenghuang Эртний хотруу 4н цаг явж очино. Xiangxi Miao тосгоны гарын хоолыг идэн,ёс заншилтай танилцаарай. Үдэшээр Lijiang голын эргийг тойрон аялж, эртний хотын гайхалтай шөнийн үзэмжийг үзэн, цамхгууд, харанхуй бар, эртний нууцлаг үзэсгэлэнт газруудаар зочлоорой.

  • Өдөр : 7 Өдөр 7. / 06 сарын 27 Лхагва/ Fenghuang-Чанша

    Хоол:(өглөө,өдөр,орой) Өглөөний цайны дараа Шинэ Зеландын зохиолч Лу Юили Хятадын хамгийн үзэсгэлэнтэй жижиг хотоор нэрлэсэн Fenghuang эртний хотоор 2-3цаг аялана.Өдрийн хоолны дараа автобусаар 6н цаг яваад Чаншад хүрнэ. Дараа нь Буудалдаа ирж амрана.

  • Өдөр : 8 Өдөр 8. / 06 сарын 28 Пүрэв/ Чанша-Хөх хот

    /Өглөөний цай/ 11:25 цагт Чанша хотоос Хөх хотруу онгоцоор нисээд 13:55 цагт Хөх хотод ирээд зочид буудалдаа хүргүүлэн хэсэг амарсаны дараа чөлөөт цагаа өнгөрүүлж дэлгүүр хэсэх боломжтой.

  • Өдөр : 9 Өдөр 9. / 06 сарын 29 Баасан/ Эрээн-Замын Үүд-Улаанбаатар

    Өглөө 08 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Эрээн хот руу автобусаар яваад Замын-Үүдийг зорин автобусаар хөдөлнө. Замын-Үүдээс 17:35-ийн галт тэрэгээр Улаанбаатар хотыг зорино. Энэ шөнө галт тэргэндээ хононо. Ийнхүү манай аялал өндөрлөнө.

Аяллын үнэнд багтсан зүйлс                                                                                                       

  • Хөх хот-Чанша –Хөх хот Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.

Аяллын зөвлөмж

 

Паспорт:

•           Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /

•           Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/

•           Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

 

Анхаарах зүйлс                

 

  • Хувцас: Жан Жиа Жэ хот нь уулсын дунд байрлалтай, үзвэрийн газрууд нь өндөр ууланд байдаг учир сэрүүхэн байдаг дулаан цамц, хавар намрын нимгэн куртка авч явах, мөн  өсгийтэй гутал өмсөхгүй, юбка өмсөхгүй, тэгш ултай гутал, хөлд эвтэйхэн халитрахгүй пүүз, борооны шүхэр, цув , малгай,  авч явах хэрэгтэй.

 

  • Цаг агаар:

 

  • Бээжин хот: +18  +19  хэмийн дулаан, бороотой  байна.  /цаг агаарыг урьдчилсан мэдээ гарч ирэхээр дахин  хэлж өгнө/
  • Жан Жиа Жэ: +17  +19 хэмийн дулаан байна.  /цаг агаарыг урьдчилсан мэдээ гарч ирэхээр дахин  хэлж өгнө/

 

  • Хоол: Аяллын хөтөлбөрийн дагуу хөтөлбөрт заасан өдрүүдэд хоолтой,  ирж очих галт тэргэнд  болон худалдаа хийх чөлөөт өдрүүдэд  өөрсдөө иднэ.  Ихэвчлэн тойрч сууж иддэг хятад хоол иднэ. Хятадын нутаг нутгийн зан заншил  тухайн газрын цаг агаараас хамаарч хоол нь өөр өөр байдаг . Өглөөний цай нь тухайн газар нутгийн онцлоготой холбоотой бага зэрэг өөр байдгийг анхаараарай.   

 

  • Буудал:  Жан Жиа Жэ -4 одтой буудал             
  • Байгал орчныг хамгаалах зорилгоор зочид буудалд нэг удаагийн ариун цэврийн зүйлс тавчик, оо, шампунь байдаггүй тул та бүхэн өөрсдийн хэрэглэдэг зүйлсээ авч яваарай.
  • Бээжин хотод байрлах зочид буудал: SAGA Hotel*** одтой худалдааны төвүүдтэй ойрхон буудал.

Үзвэрийн газарт:

  • Жан Жиа Жэ парк нь Хятадын номер 1 ойн парк ба энд тамхи татаж болохгүй, хог хаягдлаа бол хогийн цэгт(саванд)нь хаях хэрэгтэй,  шилэн гүүрэн дээр гүйж, үсэрч болохгүй.
  • Аяллын оргил үед ачаалал ихтэйгээс оочирлох удаа байдаг, хүн олон газарт өөрийн эд зүйлсээ сайн харж, хаях, хулгайчид алдахаас болгоомжлох хэрэгтэй.
  • Үзмэрийн газарт сармагчин олон байдаг бөгөөд амьтанд гар хүрэхгүй байх бөгөөд ямар нэгэн гэмтлээс зайлсхийх хэрэгтэй.
  • Хөтчийн хэлсэн зүйлийг дагах бөгөөд дураар энд тэнд авирч болохгүй.
  •  Жан Жиа Жэ нь олон үндэстэн ястан төвлөрсөн хот бөгөөд Tujia үндэстэн болон Miao үндэстэн ихэнх тоог байгаа учир орон нутгийн хөтчийн анхааруулсан зүйлийн дагуу үндэсний орны соёлыг хүндэтгэх хэрэгтэй.

           

Хилээр нэвтрэх:

  • Гадаад паспорт хэрэгтэй бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх шаардлагатай.
  • Бээжинд очоод хил гаалиар нэвтрэх үедээ дикларац бөглөнө. Байрлах буудал: : SAGA Hotel
  • Хил гаалиар хориотой бараа болох архи тамхи 1 хүний 1 тамхи , архи хүний 2-оос илүү байж болохгүйг анхаарах. Мөн хиам, савлаж багласан мах, махан бүтээгдэхүүн хилээр зүйл авч гарах хориотой шууд хурааж авдагийг анхаараарай.  
  • БНХАУлсын хилээр орох болон гарах мэдээллийг агуулсан Хил, гаалийн хамгаалалтын албаны бүртгэлийн бичиг баримт бөглөх бөгөөд танд үлдээсэн талыг хаяж, үрэгдүүлж болохгүй;
  • Өөрт хэрэгтэй,  сав баглаатай, хэрэглээний тайлбартай цөөн тооны эм бэлдэж авч явах. Олон тооны эм тариа хилээр авч гарах хориотой мөн хутга мэс зэрэг хилээр хориотой зүйлсийг авч гарахгүй байх.

 

 Онгоцонд суухад анхаарах зүйлс:

  •  Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторхи татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт ачаа 23 кг , гар тээш 5 кг тээвэрлэх эрхтэй.
  • Онгоцны нислэгийн Бүртгэл 2 цагийн өмнө эхлэх бөгөөд нислэг эхлэхээс 2 цагийн өмнө онгоцны буудалд дээр ирсэн байх.

 

Галт тэргэнд: Нийтийн унтлагын вагонд сууна. 1 тасалгаанд 6 ортой 3 давхар. Доод давхарын орнуудыг авч болох ч хятад хүмүүстэй холилдох болох тул 1 тасалгаанд 6 хүн орох ба  залуу эрэгтэй  хүмүүс нь дээд талын орнуудад орох.

 

Билетний нөхцөл: Онгоц, галт тэрэгний  билет хатуу нөхцөлтэй бөгөөд цуцлах болон өдөр солих, нэр солих ямарч боломжгүй ба  билет бичигдсэнээс хойш аялагч явах боломжгүй болох болон  онгоцноос хоцрох тохиолдол шинээр билет авах шаардлага гарах ба холбогдох зардлыг аялагч өөрөө хариуцахыг анхаарч цагаа баримтлаарай.

 

Такси унаа: Бээжин хотод метро хамгийн хямд байдаг. Метро 2 юань-с эхэлдэг ба хэдэн буудал явхаасаа үнэ нь өөр байдаг. Бээжин хотын такси 14 юань-с эхэлдэг. 3 км дотроо 14 юань, 3 км дээш км дутамдаа 2 юань-р нэмэгдээд явна.

 

Мөнгөн тэмтэгт Хятадын валют Юань/CNY/ 1CNY= 392төгрөг байна.

                                               

Худалдаа хийх: Бээжинд бүх брэндийн төвлөрсөн гудамж Ванфүжин, Хонгконг Симин захуудаар худалдаа хийх боломжтой ба мөн буудлын хажууд спорт брэндийн худалдааны төвүүд болон олон худалдааны төвүүд байгаа. Мөн Ванфүжин гудамж ойр байх бөгөөд метрогоор шууд явж хүрэх боломжтой байдаг.

Аяны хэрэгсэл:

 

  • Шаардлагатай эм /толгой, даралт, гэдэсний болон өвчин намдаах эм болон өөрсдийн байнга уух шаардлагатай эмийг хэрэглэх хэмжээргээр авч явах ба ямар зориулалтайг заасан  сав баглаа боодолтой байх , их хэмжээргээр авч явах хориотой/
  • Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Халуунаа барьдаг усны сав /замд  халуун ус уухад хэрэглэнэ/
  • Цай, кофе, хуурай идэх юм зэрэг хилээр авч гарах хориогүй зүйлс
  • Хуурай нойтон салфетка, саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас, тавчик, алчуур зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Зургийн аппаратны нөөц зай, Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

Аялагчийн үүрэг:

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоц болон галт тэрэг билет үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоц болон галт тэрэг билет нь хатуу нөхцөлтэйг хатуу анхаарах, солих өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Жан Жиа Жэ /газраар/
  • АЯЛАХ ӨДӨР: 1970-01-01
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 9 өдөр 8 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Байдайхэ аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,090,000
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 1970-01-01 900,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01 1,490,000
Бээжин-Утай аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01 890,000
Бээжин аялал /онгоцоор/ 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,790,000
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 1970-01-01 2,490,000
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 1970-01-01 1,790,000
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 1970-01-01 2,390,000
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 1970-01-01 1,790,000
Улаанцав /Жининь/ хот”аялал 6 өдөр 5шөнө 1970-01-01 550,000
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 540,000
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 1970-01-01 280,000
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ 5өдөр 4 шөнө 1970-01-01 590,000
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 560,000
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01 890,000
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 1970-01-01 3,490,000
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 1970-01-01 4,290,000
Бусан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,790,000
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,390,000
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 1970-01-01 2,390,000
Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /7ӨДӨР 6 ШӨНӨ/ 1970-01-01 2.990.000
Истанбул шоппинг 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 1970-01-01
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 1970-01-01 6,900,000
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Бали арал-Хонгконг аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01 3.390.000
Бали аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Бали аялал-Ловина эрэг 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Сингапур аялал /6 ӨДӨР 5 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Банкок-Паттаяа /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Пүкет арал–Хөх хот аялал 10 ӨДӨР 9 ШӨНӨ/ 1970-01-01
Тайланд-Бангкок-Паттаяа 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг- Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 1970-01-01
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 1970-01-01
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 1970-01-01
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Дубай аялал 7 ӨДӨР 6 ШӨНӨ 1970-01-01
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 1970-01-01
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2020-01-01 299000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2019-11-01 3990000
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2019-11-01 1980000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2019-12-19 3800000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2019-12-20

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved