Аватар аялал -Бээжин шоппинг

  • Өдөр : 1 ӨДӨР 1.УБ–БЭЭЖИН-ЖАН ЖИА ЖЭ ХОТ

    /өдрийн хоол / 04:00 Чингис хаан онгоцны буудал дээр хоцролгүй цугларана. 06:10 Чингис хаан онгоцны буудлаас Бээжин хот руу ниснэ. 08:25 Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр буугаад хөтөчтэй уулзсаны өдрийн хоол идээд Бээжин хотын Баруун вокзалаас галт тэргэнд суун Хун Ань мужийн Жан Жа Жэ хот руу хөдлөнө. Энэ өдөр галт тэргэнд хононо. /замын хүнсээ бэлдэж явах/

  • Өдөр : 2 ӨДӨР 2. ЖАН ЖИА ЖЭ, ТЭНГЭРИЙН ХААЛГА ,ШИЛЭН ЗАМ

    /өдөр, оройн хоол / 12:30 галт тэрэгнээсээ буугаад өдрийн хоол идээд Тэнгэрийн хаалга уул руу аялна. (Байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрын дүүжин бүхээг, урсдаг шатны тасалбар багтсан. )“Тэнгэрийн хаалга” гэдэг нь дэлхийн хамгийн өндөрт орших далайн д.т.д 1300 метр, 131.5 метрийн өндөртэй, 60 метр гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эрт үеэсээ Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсний учир ийнхүү “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэсэн. Д.т.д 1518 метр өндөрт орших, 7455м урттай дэлхийн хамгийн урт агаарын дүүжин замаар газраас дээш 1279м өндөрт өгсөхдөө байгалийн гайхалтай үзэсгэлэнт, төгс байдлыг харж “Тэнгэрийн хаалга” уулын оргилд гарч Хаданд бэхэлсэн шилэн замааралхан эр зоригоо шалгаж, ер бусын сонин мэдрэмжийг мэдрэхийн сацуу тавган уулын 99 нугачаат Гайхалтай өвөрмөц замыг дээрээс нь тольдон харах болно. Дараа нь уулыг нүхэлсэн 12 хэсгээс бүрдэх 897 метр урт урсдаг цахилгаан шатаар бууж “Тэнгэрийн хаалга”-нд хүрнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

  • Өдөр : 3 ӨДӨР 3. ЮН ЖИА ЖЭ ОЙН ХҮРЭЭЛЭН

    (Өглөө, өдөр, оройн хоол) Өглөөний цайны дараа 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жан Жиажэ ойн хүрээлэнд очин дэлхийн гадна талбайн хамгийн өндөр, хамгийн хурдан Байлун хэмээх нэртэй 2 давхар бүхий 47 хүний багтаамжтай, 326 м өндөр замыг 1 минут 58 секунд туулах хурдтай шилэн лифт-ээр дээш өгсөхдөө байгалийн өвөрмөц тогтоц бүхий хурц шовх оргилтой нарийн уулсыг дэргэдээс нь харж зэрэгцэж ирнэ. Уулын оргил дээрээс тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг “Аватар” кинонд гардаг “Хала-луяа” уулыг харж, Пандора гаригийг нүдээр үзэж, биеэр мэдрэн байгалийн сүрлэг үзэмжит гайхамшгийг биширч цэвэр агаарыг амьсгалах болно. Үдээс хойш: Байлун цахилгаан шатаар уулнаас буусны дараа Алтан ташуурхэмээх нэртэй горхины дэргэдүүр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй уулын хавцал дундуур 1 цаг гаруй явган аялал хийнэ.

  • Өдөр : 4 ӨДӨР 4. ШИЛЭН ГҮҮР, ШАР ЛУУНЫ АГУЙ

    (Өглөө, өдөр, оройн хоол) Өглөөний цайны дараа Шилэн гүүрээр явах аялалд гарна. Жан жиа жие хадан хавцал руу явж хооронд нь холбосон Дэлхийн хамгийн урт шилэн гүүрээр зугаална. Уг шилэн гүүрний урт 430 м, урт нь 6 м, нэг зэрэг 800 хүн гишгэх боломжтой бүх хийц нь шилээр хийгдсэнээрээ онцлогтой. Дараа нь Шар лууны агуйгаар аялана дэлхийн гайхамшигт агуйнуудад зүй ёсоор тооцогддог, маш үзэсгэлэнтэй агуй юм. Хиймэл олон өнгийн гэрэл суулгаж өгсөн нь агуйгаар явахад илүү сонирхолтой харагдуулдаг. Оройн хоолоо идээд буудалдаа амрана.

  • Өдөр : 5 ӨДӨР 5. ЧӨЛӨӨТ ӨДӨР - БЭЭЖИН БУЦАХ

    (өглөөний цай) Өглөөний цайны дараа дэлгүүр хэсэх чөлөөт цаг, 13:00 зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нутгийн онцлог бүтээгдэхүүний дэлгүүрээр ороод Жан Жа Жэ хотоос галт тэргэнд суугаад Бээжин хот руу явна. Энэ өдөр галт тэргэнд хононо. /замын хүнсээ бэлдэж явах/

  • Өдөр : 6 ӨДӨР 6. ЧӨЛӨӨТ ӨДӨР БЭЭЖИН ШОППИНГ

    Өдөр бээжин хотод буугаад буудалдаа буугаад чөлөөт цаг Бээжингийн томоохон захаар худалдаа хийх боломжтой бөгөөд хөтөч болон унаагаар үйлчлэхгүй болно. Буудал худалдааны гудамж, захтай ойрхон байрладаг. /хоол, хөтөч унаагаар үйлчлэхгүйг анхаарна уу/

  • Өдөр : 7 ӨДӨР 7. БЭЭЖИН -УЛААНБААТАР

    /өглөөний цай/ Өглөөний цайгаа уугаад буудалдаа амарч, дутуу авсан зүйлсээ аваад, ачаа тээшээ бэлдэж явах бэлтгэлээ хийгээд 14:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд автобусандаа суугаад нисэх онгоцны буудал явна. Замдаа IKEA/гэр ахуйн бараа/ болон DECATHLON брэнд хувцасны худалдааны төв дээр 2-3 цаг зогсож худалдан авалт хийгээд онгоцны буудал дээр хүргүүлнэ. 21:10 Улаанбаатар хот руу ниссэж 23:40 бууснаар бидний аялал өндөрлөх болно.

Аяллын үнэнд багтсан зүйлс                                                                                                       

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Ирж, очих замд идэх хоолоо өөрсдөө бэлдэж явна.  Мөн шоппинг хийх өдрүүдэд хоол өөрсдөө идэх
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээний зардал   

Аяллын зөвлөмж

 

Паспорт:

•           Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /

•           Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/

•           Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

 

Анхаарах зүйлс                

 

  • Хувцас: Жан Жиа Жэ хот нь уулсын дунд байрлалтай, үзвэрийн газрууд нь өндөр ууланд байдаг учир сэрүүхэн байдаг дулаан цамц, хавар намрын нимгэн куртка авч явах, мөн  өсгийтэй гутал өмсөхгүй, юбка өмсөхгүй, тэгш ултай гутал, хөлд эвтэйхэн халитрахгүй пүүз, борооны шүхэр, цув , малгай,  авч явах хэрэгтэй.

 

  • Цаг агаар:

 

  • Бээжин хот: +18  +19  хэмийн дулаан, бороотой  байна.  /цаг агаарыг урьдчилсан мэдээ гарч ирэхээр дахин  хэлж өгнө/
  • Жан Жиа Жэ: +17  +19 хэмийн дулаан байна.  /цаг агаарыг урьдчилсан мэдээ гарч ирэхээр дахин  хэлж өгнө/

 

  • Хоол: Аяллын хөтөлбөрийн дагуу хөтөлбөрт заасан өдрүүдэд хоолтой,  ирж очих галт тэргэнд  болон худалдаа хийх чөлөөт өдрүүдэд  өөрсдөө иднэ.  Ихэвчлэн тойрч сууж иддэг хятад хоол иднэ. Хятадын нутаг нутгийн зан заншил  тухайн газрын цаг агаараас хамаарч хоол нь өөр өөр байдаг . Өглөөний цай нь тухайн газар нутгийн онцлоготой холбоотой бага зэрэг өөр байдгийг анхаараарай.   

 

  • Буудал:  Жан Жиа Жэ -4 одтой буудал             
  • Байгал орчныг хамгаалах зорилгоор зочид буудалд нэг удаагийн ариун цэврийн зүйлс тавчик, оо, шампунь байдаггүй тул та бүхэн өөрсдийн хэрэглэдэг зүйлсээ авч яваарай.
  • Бээжин хотод байрлах зочид буудал: SAGA Hotel*** одтой худалдааны төвүүдтэй ойрхон буудал.

Үзвэрийн газарт:

  • Жан Жиа Жэ парк нь Хятадын номер 1 ойн парк ба энд тамхи татаж болохгүй, хог хаягдлаа бол хогийн цэгт(саванд)нь хаях хэрэгтэй,  шилэн гүүрэн дээр гүйж, үсэрч болохгүй.
  • Аяллын оргил үед ачаалал ихтэйгээс оочирлох удаа байдаг, хүн олон газарт өөрийн эд зүйлсээ сайн харж, хаях, хулгайчид алдахаас болгоомжлох хэрэгтэй.
  • Үзмэрийн газарт сармагчин олон байдаг бөгөөд амьтанд гар хүрэхгүй байх бөгөөд ямар нэгэн гэмтлээс зайлсхийх хэрэгтэй.
  • Хөтчийн хэлсэн зүйлийг дагах бөгөөд дураар энд тэнд авирч болохгүй.
  •  Жан Жиа Жэ нь олон үндэстэн ястан төвлөрсөн хот бөгөөд Tujia үндэстэн болон Miao үндэстэн ихэнх тоог байгаа учир орон нутгийн хөтчийн анхааруулсан зүйлийн дагуу үндэсний орны соёлыг хүндэтгэх хэрэгтэй.

           

Хилээр нэвтрэх:

  • Гадаад паспорт хэрэгтэй бөгөөд хүчинтэй хугацаагаа шалгасан байх шаардлагатай.
  • Бээжинд очоод хил гаалиар нэвтрэх үедээ дикларац бөглөнө. Байрлах буудал: : SAGA Hotel
  • Хил гаалиар хориотой бараа болох архи тамхи 1 хүний 1 тамхи , архи хүний 2-оос илүү байж болохгүйг анхаарах. Мөн хиам, савлаж багласан мах, махан бүтээгдэхүүн хилээр зүйл авч гарах хориотой шууд хурааж авдагийг анхаараарай.  
  • БНХАУлсын хилээр орох болон гарах мэдээллийг агуулсан Хил, гаалийн хамгаалалтын албаны бүртгэлийн бичиг баримт бөглөх бөгөөд танд үлдээсэн талыг хаяж, үрэгдүүлж болохгүй;
  • Өөрт хэрэгтэй,  сав баглаатай, хэрэглээний тайлбартай цөөн тооны эм бэлдэж авч явах. Олон тооны эм тариа хилээр авч гарах хориотой мөн хутга мэс зэрэг хилээр хориотой зүйлсийг авч гарахгүй байх.

 

 Онгоцонд суухад анхаарах зүйлс:

  •  Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторхи татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт ачаа 23 кг , гар тээш 5 кг тээвэрлэх эрхтэй.
  • Онгоцны нислэгийн Бүртгэл 2 цагийн өмнө эхлэх бөгөөд нислэг эхлэхээс 2 цагийн өмнө онгоцны буудалд дээр ирсэн байх.

 

Галт тэргэнд: Нийтийн унтлагын вагонд сууна. 1 тасалгаанд 6 ортой 3 давхар. Доод давхарын орнуудыг авч болох ч хятад хүмүүстэй холилдох болох тул 1 тасалгаанд 6 хүн орох ба  залуу эрэгтэй  хүмүүс нь дээд талын орнуудад орох.

 

Билетний нөхцөл: Онгоц, галт тэрэгний  билет хатуу нөхцөлтэй бөгөөд цуцлах болон өдөр солих, нэр солих ямарч боломжгүй ба  билет бичигдсэнээс хойш аялагч явах боломжгүй болох болон  онгоцноос хоцрох тохиолдол шинээр билет авах шаардлага гарах ба холбогдох зардлыг аялагч өөрөө хариуцахыг анхаарч цагаа баримтлаарай.

 

Такси унаа: Бээжин хотод метро хамгийн хямд байдаг. Метро 2 юань-с эхэлдэг ба хэдэн буудал явхаасаа үнэ нь өөр байдаг. Бээжин хотын такси 14 юань-с эхэлдэг. 3 км дотроо 14 юань, 3 км дээш км дутамдаа 2 юань-р нэмэгдээд явна.

 

Мөнгөн тэмтэгт Хятадын валют Юань/CNY/ 1CNY= 392төгрөг байна.

                                               

Худалдаа хийх: Бээжинд бүх брэндийн төвлөрсөн гудамж Ванфүжин, Хонгконг Симин захуудаар худалдаа хийх боломжтой ба мөн буудлын хажууд спорт брэндийн худалдааны төвүүд болон олон худалдааны төвүүд байгаа. Мөн Ванфүжин гудамж ойр байх бөгөөд метрогоор шууд явж хүрэх боломжтой байдаг.

Аяны хэрэгсэл:

 

  • Шаардлагатай эм /толгой, даралт, гэдэсний болон өвчин намдаах эм болон өөрсдийн байнга уух шаардлагатай эмийг хэрэглэх хэмжээргээр авч явах ба ямар зориулалтайг заасан  сав баглаа боодолтой байх , их хэмжээргээр авч явах хориотой/
  • Цоожилдог цүнх эсвэл жижгэвтэр чемодан
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Халуунаа барьдаг усны сав /замд  халуун ус уухад хэрэглэнэ/
  • Цай, кофе, хуурай идэх юм зэрэг хилээр авч гарах хориогүй зүйлс
  • Хуурай нойтон салфетка, саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас, тавчик, алчуур зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Зургийн аппаратны нөөц зай, Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

Аялагчийн үүрэг:

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоц болон галт тэрэг билет үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоц болон галт тэрэг билет нь хатуу нөхцөлтэйг хатуу анхаарах, солих өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Аватар аялал -Бээжин шоппинг
  • АЯЛАХ ӨДӨР: 1970-01-01
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 7 өдөр 6 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Байдайхэ аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,090,000
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 1970-01-01 900,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01 1,490,000
Бээжин-Утай аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01 890,000
Бээжин аялал /онгоцоор/ 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,790,000
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 1970-01-01 2,490,000
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 1970-01-01 1,790,000
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 1970-01-01 2,390,000
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 1970-01-01 1,790,000
Улаанцав /Жининь/ хот”аялал 6 өдөр 5шөнө 1970-01-01 550,000
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 540,000
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 1970-01-01 280,000
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ 5өдөр 4 шөнө 1970-01-01 590,000
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 560,000
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01 890,000
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 1970-01-01 3,490,000
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 1970-01-01 4,290,000
Бусан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,790,000
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,390,000
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 1970-01-01 2,390,000
Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /7ӨДӨР 6 ШӨНӨ/ 1970-01-01 2.990.000
Истанбул шоппинг 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 1970-01-01
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 1970-01-01 6,900,000
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Бали арал-Хонгконг аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01 3.390.000
Бали аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Бали аялал-Ловина эрэг 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Сингапур аялал /6 ӨДӨР 5 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Банкок-Паттаяа /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Пүкет арал–Хөх хот аялал 10 ӨДӨР 9 ШӨНӨ/ 1970-01-01
Тайланд-Бангкок-Паттаяа 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг- Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 1970-01-01
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 1970-01-01
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 1970-01-01
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Дубай аялал 7 ӨДӨР 6 ШӨНӨ 1970-01-01
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 1970-01-01
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2020-01-01 299000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2019-11-01 3990000
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2019-11-01 1980000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2019-12-19 3800000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2019-12-20

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved