Бээжин-Шанхай аялал /онгоцоор/

Та бүхэн Дорнын Нью Йорк гэгдэх Шанхай хотыг зорин Азийн хамгийн өндөр "Дорнын сувд телевизийн цамхаг" дээрээс Шанхай хотыг тольдон, "Ocean Aquarium Park" буюу Далайн амьтны хүрээлэнгээр аялан, Шанхайн зугаа цэнгэлийн томоохон төв "Happy Valley" сэдэвчилсэн паркад бүтэн өдрийг адал явдалаар дүүрэн өнгөрүүлж, Бээжин хотоор аялан Дэлхийн долоон гайхамшигийн нэг Цагаан хэрэм болон бусад сонирхолтой үзвэрүүдийг үзэж, Бээжин хотын хамгийн том худалдааны гудамж болох Ван-Фү-Жинд дэлгүүр хэсэх боломжийг битгий алдаарай.

  • Өдөр : 1 Өдөр 1. Улаанбаатар-Бээжин-Шанхай

    06:30-д Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглан Бээжин хот руу 08:15-д ниснэ. 10:30-д бууна. Дараа нь Таван тивийн уран байгууламж нэгэн дор цогцолсон Дэлхийн Паркаар зочилж 1:8 хэмжээгээр жижигрүүлэн уралсан хүн төрөлхтөний гайхамшигт бүтээл болох алдарт Эйффелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Энэтхэгийн Таж Махал, Москвагийн улаан талбай болон Египетийн Пирамид зэрэг 50 гаруй улс орны 109 бүтээлийг үзэж аялана. Өдрийн хоолоо идээд Зуны Олимпын 29–р их наадмын төв цэнгэлдэх Шувууны үүр, Усан шоо цогцолборыг гаднах байдлаас нь үзэж сонирхож дурсгалын зураг татуулна. Дараа нь Бээжин хотын төв өртөөнд ирж галт тэргэнд сууж “Дорнын New York” гэгддэг Шанхай хот руу хөдлөнө. Купе галт тэргэнд энэ шөнийг өнгөрөөнө.

  • Өдөр : 2 Өдөр 2 Шанхай

    Өглөө 10:40-д “Дорнын New York” Шанхай хотод ирж хотын аялалаа эхлэнэ. Пудонг дүүргээр аялж Азийн хамгийн өндөр 468 метр “Дорнын сувд телевизийн цамхаг”-ийн 263 метрийн өндөр дээрээс Шанхай хотыг 360 градус тольдон харна. Дараа нь “Ocean Aquarium Park” буюу “Далайн амьтны хүрээлэн”-гээр аялна. Өдрийн хоолоо идээд Шанхайн алдарт “Нан-жин гудамж”-аар худалдаа хийнэ. Үргэлжлүүлээд Шанхай хотыг чимэглэн урсдаг Хуан-пү мөрний баруун эргийн дагуу орших жуулчид олноор ирдэг “Вайтань” /The Bund/ хэмээх үзэсгэлэнт газраар зугаалах болно. Энд ирсэнээр XIX зууны колончлолын үед баригдсан хуучны барилгуудыг үзэхээс гадна Хуан-пү мөрний эсрэг талд орших тэнгэр баганадсан орчин үеийн барилга байшин сүндэрлэх Пудонг дүүргийг харах болно. Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна. /өглөөний цай, өдөр, оройн хоол/

  • Өдөр : 3 Өдөр 3 Шанхай

    Өглөөний цайны дараа Шанхайн зугаа цэнгэлийн томоохон газрын нэг болох “Happy Valley” хэмээх орчин үеийн сэдэвчилсэн паркад бүтэн өдрийг өнгөрүүлнэ. Энэхүү паркад зочилсоноор галзуу хулгана тоглоомоор тоглох, 15 давхар байшингийн өндрөөс алсыг харах, 26 метр өндрөөс ус руу завиар буух, 60 метр өндрөөс газар руу эгц буух зэрэг олон сонирхолтой тоглоомууд тоглож адал явдалтай аялна. Оройн хоолоо идээд буудалдаа амрана. / өглөөний цай,өдрийн хоол, оройн хоол/

  • Өдөр : 4 Өдөр 4. Шанхай чөлөөт өдөр

    Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд чөлөөт цаг. Та Шанхай хотын томоохон захаар худалдаа хийх боломжтой. Орой уулзаад галт тэргэнд сууж Бээжин хот руу хөдлөнө. /өдөр, оройн хоол, шоппинг хийхэд унаагаар үйлчлэхгүй, хөтөч зөвлөгөө өгч явна/ / өглөөний цай, /

  • Өдөр : 5 Өдөр 5. Бээжин

    Өглөө 07:45-д Бээжин хотод бууж зочид буудалдаа ачаа тээшээ тавиад дэлхийн гайхамшигийн нэг алдарт Цагаан хэрмээр зочлоно. Өдрийн хоолоо идээд Гонконг захаар орж худалдаа хийнэ. Дараа нь Тянанмений талбай орж зураг хөөргөө татуулаад оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна. / өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол /

  • Өдөр : 6 Өдөр 6. Бээжин

    Өглөөний цайны дараагаар өрөөгөө хүлээлгэж өгөөд та орой 16 цаг хүртэл чөлөөт цагаа өнгөрүүлэн дэлгүүр хэсэх боломжтой Орой 17:00 цагт онгоцны буудал явна. 19:20 Улаанбаатар хот руу нисэх 21:10 Улаанбаатарт бууснаар энэ удаагийн аялал өндөрлөх болно. Хоол:(өглөө) буцах бэлтгэлээ базаагаад онгоцны буудал явна. Бээжингээс Улаанбаатар хотыг зорино. /Өглөөний цай/

 Аяллын үнэнд багтсан зүйлс:

Нислэгийн тийз онгоцны буудлын такс

  • Шанхай галт тэрэгний билет
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  • Аяллын иж бүхэн даатгал

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Бээжин аяллын зөвлөмж

 

Онгоцны буудал дээр цагтаа хоцролгүй цугларна.

 

Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт ачаа 23 кг , гар тээш 5 кг тээвэрлэх эрхтэй.

Аялагч аялалд гарахаас өмнө өөрийн биеийн байдал хэвийн бус байвал заавал эмчид хандан магадлуулсан байх. Өөрт хэрэгтэй,  сав баглаатай, хэрэглээний тайлбартай цөөн тооны эм бэлдэж авч явах.

Онгоцны нислэгийн Бүртгэл 2 цагийн өмнө эхлэх бөгөөд нислэг эхлэхээс 2 цагийн өмнө онгоцны буудалд дээр ирсэн байх.

 

Бээжин хотод байрлах зочид буудал:

 

Бичиг баримт:  

Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс хойш    6 сараас  (183 хоногоос) доошгүй байна.

 

Цаг агаар:

Бээжин хот: + хэмээс +  хэмийн дулаан байна. 

Хувцас:  + +   нэмэх хэмтэй байх ч чийглэг уур амьсгалтай тул оройдоо сэрүүхэн байх цаг агаарын урьдчилсан мэдээг харж хувцасаа тохируулж авч яваарай. Хавар, намрын куртка, алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз зэрэг..

Үндсэн хэл: Хятад хэл

 

Такси унаа: Бээжин хотод метро хамгийн хямд байдаг. Метро 2 юань-с эхэлдэг ба хэдэн буудал явхаасаа үнэ нь өөр байдаг. Бээжин хотын такси 14 юань-с эхэлдэг. 3 км дотроо 14 юань, 3 км дээш км дутамдаа 2 юань-р нэмэгдээд явна.

 

Мөнгөн тэмтэгт Хятадын валют Юань/CNY/ 1CNY= 393төгрөг байна.

                                                

Худалдаа хийх: Бээжинд бүх брэндийн төвлөрсөн гудамж Ванфүжин, Хонгконг Симин захуудаар худалдаа хийх боломжтой ба мөн буудлын хажууд спорт брэндийн худалдааны төвүүд болон олон худалдааны төвүүд байгаа. Мөн Ванфүжин гудамж ойр байх бөгөөд метрогоор шууд явж хүрэх боломжтой байдаг.

Хилээр нэвтрэх: БНХАУлсын хилээр нэвтрэх үедээ гар тээшинд олон тооны хайрцагтай эм, шингэн зүйл /100 мг-эм дээш, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явхыг хориглоно ачаанд хийх хэрэгтэй . Мөн ачаанд Power Bank, батрей, асаагуур авч явхыг хориглоно. Мах махан бүтээгдэхүүн хилээр авч гарах хориотой.

Аялагчийн үүрэг:

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоц болон галт тэрэг билет үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоц болон галт тэрэг билет нь хатуу нөхцөлтэйг хатуу анхаарах, солих өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Бээжин-Шанхай аялал /онгоцоор/
  • АЯЛАХ ӨДӨР: 1970-01-01
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 6 өдөр 5 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Байдайхэ аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,090,000
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 1970-01-01 900,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01 1,490,000
Бээжин-Утай аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01 890,000
Бээжин аялал /онгоцоор/ 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,790,000
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 1970-01-01 2,490,000
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 1970-01-01 1,790,000
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 1970-01-01 2,390,000
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 1970-01-01 1,790,000
Улаанцав /Жининь/ хот”аялал 6 өдөр 5шөнө 1970-01-01 550,000
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 540,000
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 1970-01-01 280,000
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ 5өдөр 4 шөнө 1970-01-01 590,000
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 560,000
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01 890,000
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 1970-01-01 3,490,000
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 1970-01-01 4,290,000
Бусан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,790,000
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,390,000
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 1970-01-01 2,390,000
Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /7ӨДӨР 6 ШӨНӨ/ 1970-01-01 2.990.000
Истанбул шоппинг 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 1970-01-01
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 1970-01-01 6,900,000
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Бали арал-Хонгконг аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01 3.390.000
Бали аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Бали аялал-Ловина эрэг 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Сингапур аялал /6 ӨДӨР 5 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Банкок-Паттаяа /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Пүкет арал–Хөх хот аялал 10 ӨДӨР 9 ШӨНӨ/ 1970-01-01
Тайланд-Бангкок-Паттаяа 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг- Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 1970-01-01
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 1970-01-01
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 1970-01-01
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Дубай аялал 7 ӨДӨР 6 ШӨНӨ 1970-01-01
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 1970-01-01
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2020-01-01 299000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2019-11-01 3990000
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2019-11-01 1980000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2019-12-19 3800000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2019-12-20

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved