Бээжин аялал /газраар/

  • Өдөр : 1 Өдөр 1: Улаанбаатар-Замын Үүд

    08/31-ний 15:30 аялагчид Улаанбаатар төмөр замын өртөөнөө цугларна. 17:30-д галт тэрэг хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хоноглоно. /пласкарт /

  • Өдөр : 2 Өдөр 2: Эрээн –Бээжин

    Маргааш өглөө 07:15 минутад Замын-Үүдэд ирж хил гарах автобусанд сууж гаалийн шалгалт нэвтэрсний дараа 11:00 цаг орчимд өмнөд хөршийн хилийн боомт, Динозаврын өлгий хэмээгдэх Эрээн хотод хүрэлцэн ирж, өдрийн хоолоо идээд Бээжин хотыг зорин хөдлөнө. Шөнө Бээжин хотод ирж буудалдаа бууж амрана. /Өдрийн хоол/ /замд идэх хүнсээ бэлдэх/

  • Өдөр : 3 Өдөр 3: Бээжин хот

    Өглөөний цайны дараа хотын аялалдаа гарна Дэлхийн хамгийн том төв талбай болох Тянь Ань Мэнь-ий талбайгаар аялж дурсгалын зурагаа татуулаад, Таван тивийн уран байгууламж нэгэн дор цогцолсон Дэлхийн Паркаар зочилж 1:8 хэмжээгээр жижигрүүлэн уралсан хүн төрөлхтөний гайхамшигт бүтээл болох алдарт Эйффелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Энэтхэгийн Таж Махал, Москвагийн улаан талбай болон Египетийн Пирамид зэрэг 50 гаруй улс орны 109 бүтээлийг үзэж сонирхоно. Өдрийн хоол идээд Зуны Олимпын 29-р их наадмын төв цэнгэлдэх Шувууны үүр цогцолборыг үзэж сонирхон дурсгалын зургаа татуулах болно. Ваньфужин худалдааны гудамж орж худалдаа хийнэ. Дараа нь Оройн хоолоо идээд буудалдаа амрана. /Өглөөний цай, Өдөр, Оройн хоол/

  • Өдөр : 4 Өдөр 4: Бээжин хот

    Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Дэлхийн гайхамшигийн нэг алдарт цагаан хэрэм үзэхээр явна. Өдрийн хоолны дараа Бээжин зоо орж араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат.метр талбайг эзлэх амьтны хүрээлэнгээр аялна. Дараа нь Бээжин аквариумд зочлон далай доогуур тунелээр аялаж усан доорх ертөнцийг далайн ѐроолд шумбагч хүний нүдээр харсантай адил мэдрэмж авна. Оройн хоолоо идээд буудалдаа амрана. /Өглөө, Өдөр, Оройн хоол/

  • Өдөр : 5 Өдөр 5: Бээжин чөлөөт өдөр

    Өглөөний цайны дараа чөлөөт цаг явах бэлтгэлээ хийгээд 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Эрээн хот руу явна. Шөнөдөө Эрээн хотод ирээд буудалдаа бууж амрана. /Өглөөний цай/

  • Өдөр : 6 Өдөр 6: Эрээн-Улаанбаатар

    Өглөөний цайны дараа 12:00 цагт хүртэл зах дэлгүүрээр явж худалдан авалт хийгээд буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд хил гарах автобусандаа сууж хилээр гарна. Замын-Үүдэд ирээд 18:05 минутын галт тэргээр Улаанбаатар хотыг зорино. Энэ шөнө галт тэргэндээ хононо. /Өглөөний цай, /

  • Өдөр : 7 Өдөр 7: Улаанбаатар

    08:55 цагт Улаанбаатарын төмөр замын төв буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө.

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • Зочид буудал
  • УБ-Замын-Үүд-УБ галт тэрэгний 2 талын пласкардын билет
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  • Аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Ирж, очих замд идэх хоолоо өөрсдөө бэлдэж явна.  Мөн шоппинг хийх өдрүүдэд хоол өөрсдөө идэх
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээний зардал   

Аяллын зөвлөмж:.

Анхаарах зүйлс:

Бичиг баримт:

  •  Гадаад паспорт /Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь БНХАУ-ын хилээр орох өдрөөс

хойш 6 сараас (183 хоногоос) доошгүй байна./

  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй бол гадаад паспорт болон төрсний гэрчилгээ , Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатаар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  •  Цахим үнэмлэх

 

Билетний нөхцөл: Аялагч галт тэрэг, автобусны билет солих, өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон  гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.

 

Мөнгөн тэмдэгт :Хятадын валют Юань/CNY/ 1CNY= 380 төгрөг,

 

Хоол: Ирж, очих замд идэх хоолоо өөрсдөө бэлдэж явна. Мөн шоппинг хийх өдрүүдэд  хоол өөрсдөө идэх байгаа.  Газрын  хилээр тодорхой хэмжээний замд идэх  боловсруулсан махан бүтээгдэхүүн авч гарахын зөвшөөрдөг тул бэлэн бүтээгдэхүүнүүд болон хуурай идэх юм, цай, кофе болон уух шингэн зүйлсээ бэлдэж яваарай. 

Цаг агаар:

Урьдчилсан мэдээгээр  Бээжин хотод +19 +20 хэмийн дулаан байна. Эрээн хотод +25+26 хэм байхааар байна.

Хувцас:

  • Биед эвтэйхэн хувцас, Алхаж явахад хөлд хөнгөн пүүз, дулаан цамц, хавар намрын нимгэн куртка  .................зэрэг  авч яваарай.

 

 

Аяны хэрэгсэл:

 

  • Шаардлагатай эм /толгой, даралт, гэдэсний болон өвчин намдаах эм болон өөрсдийн байнга уух шаардлагатай эмийг   хэрэглэх хэмжээргээр авч явах ба ямар зориулалтайг заасан  сав баглаа боодолтой байх , их хэмжээргээр авч явах хориотой/
  • Мөнгөний паск /чухал бичиг баримт болон бэлэн мөнгө хийх/
  • Халуунаа барьдаг усны сав /аян замд автобусанд халуун ус уухад хэрэглэнэ/
  • Цай, кофе, ойр зуурын идэх зүйлс
  • Хуурай нойтон салфетка
  • Саван, шампунь, оо, сойз, алчуур, 00 цаас зэрэг ариун цэврийн хэрэглэл
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

 

Автобус, галт тэргэнд: Автобусанд аюулгүйн бүсээ байнгын зүүж явах болон автобус явж байхад босож зогсох явах хориотой.  Хурдны замаар явна , зөвхөн зориулалтын 00-той албан ёсны зогсох эрхтэй газар зогсох бөгөөд бусад газарт зогсох боломжгүй, өндөр торгуультай, хууль хатуу байдаг тул автобусанд суухаас өмнө 00 орж, зориулалтын газар жолоочийн зогссон газар 00  орж явахыг анхаарай.

 

Ачаа тээш: Замд хил гаалиар болон вагон автобусанд ачаа тээшээ өөрсдөө зөөвөрлөж явах тул бид танд ачаа тээшээ хялбар авч явахын тулд дугуйтай цүнх, үүргэвч авч явахыг санал болгож байна.

Галт тэрэг, Автобусанд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 30 кг ачаа тээвэрлэх эрхтэй.

 

Хилээр нэвтрэх:

  • Хил гаалиар хориотой бараа болох архи тамхи 1 хүний 1 тамхи , архи хүний 2-оос илүү байж болохгүйг анхаарах. Насанд хүрээгүй хүүхэд хил гаалиар архи, тамхи авч гарах хориотой.  Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл  хориотой ч газраар хил гарахад өөрсдөө идэх хэмжээний махан махан бүтээгдэхүүн гаргах боломжтой байдаг.
  • БНХАУлсын хилээр орох болон гарах мэдээллийг агуулсан Хил, гаалийн хамгаалалтын албаны бүртгэлийн бичиг баримт бөглөх бөгөөд танд үлдээсэн талыг хаяж, үрэгдүүлж болохгүй;
  • Ачаандаа power bank, шүдэнз, асаагуур, хутга мэс болон их хэмжээний эм тариа авч орох хориотой.

 

Худалдаа хийх: Бээжин , Эрээн хотуудад төвлөрсөн гудамж захуудаар худалдаа хийх

Боломжтой

 

Хувийн хэрэгцээний зардал:

 

  • Худалдаа хийх бол авах зүйлээ монгол дахь ханштай ойролцоогоор харьцуулан  бодож авч явах.

 

  • Замд буюу галт тэрэг, автобусанд хоол, цай авч идэх монгол мөнгөтэй явах
  • Замын-Үүдийг хөгжүүлэх сангийн хандивын хураамж 1000 төгрөг
  • БНХАУ-ын хил нэвтрэх хураамж 5 юань

 

Аяллын  аюулгүй байдал:

 

  • Аяллын явцад аяллын компаниас өгсөн заавар зөвлөмжийг хатуу мөрдөнө
  • Та аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.
  • Бие эвгүйрхсэн юм уу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буудлын бассейнд сэлэхгүй байх.
  • Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хаах. Үнэ бүхий эд зүйлсээ буудлын сейфэнд хадгалах.
  • Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах. Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.
  • Чөлөөт өдөр ганцаараа хол явахаас зайлсхийх. Буудлаас гадагш гарахдаа буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах
  • Уулзахаар тогтсон газартаа цагаасаа хоцрохгүй цугларах
  • Та байрлаж байгаа зочид буудлын болон усан онгоцны, өрөөний түлхүүр (roomcard)хаяж үрэгдүүлэхээс болгоомжилох, хэрэв алга болгосон тохиолдолд торгууль төлхийг анхаарна уу

 

Аялагчийн гэрээний үүрэг:

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас  галт тэрэгний билет үрэгдүүлэх, унаанаас  хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Гадаадад зорчигчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын нөхцөлүүдтэй урьдчилан танилцаж, даатгалын аливаа тохиолдлын үед даатгагдсан даатгалын компанидаа шууд хандана. Хүсвэл аялал зохион байгуулагчийн хамруулсан даатгалаас гадна давхар даатгалд хамрагдаж болно. Энэ тохиолдолд даатгалын төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Тасалбар нь хатуу нөхцөлтэйг хатуу анхаарах, солих өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч аялалд гарахаас өмнө өөрийн биеийн байдал, эрүүл мэндийг заавал эмчид хандан магадлуулсан байх.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Бээжин аялал /газраар/
  • АЯЛАХ ӨДӨР: 1970-01-01
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 7 өдөр 6 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Байдайхэ аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,090,000
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 1970-01-01 900,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01 1,490,000
Бээжин-Утай аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01 890,000
Бээжин аялал /онгоцоор/ 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,790,000
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 1970-01-01 2,490,000
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 1970-01-01 1,790,000
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 1970-01-01 2,390,000
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 1970-01-01 1,790,000
Улаанцав /Жининь/ хот”аялал 6 өдөр 5шөнө 1970-01-01 550,000
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 540,000
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 1970-01-01 280,000
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ 5өдөр 4 шөнө 1970-01-01 590,000
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 560,000
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01 890,000
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 1970-01-01 3,490,000
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 1970-01-01 4,290,000
Бусан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,790,000
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,390,000
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 1970-01-01 2,390,000
Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /7ӨДӨР 6 ШӨНӨ/ 1970-01-01 2.990.000
Истанбул шоппинг 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 1970-01-01
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 1970-01-01 6,900,000
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Бали арал-Хонгконг аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01 3.390.000
Бали аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Бали аялал-Ловина эрэг 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Сингапур аялал /6 ӨДӨР 5 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Банкок-Паттаяа /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Пүкет арал–Хөх хот аялал 10 ӨДӨР 9 ШӨНӨ/ 1970-01-01
Тайланд-Бангкок-Паттаяа 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг- Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 1970-01-01
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 1970-01-01
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 1970-01-01
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Дубай аялал 7 ӨДӨР 6 ШӨНӨ 1970-01-01
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 1970-01-01
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2020-01-01 299000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2019-11-01 3990000
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2019-11-01 1980000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2019-12-19 3800000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2019-12-20

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved