Байдайхэ аялал

  • Өдөр : 1 1 дэх өдөр : Улаанбаатар-Байдайхэ / 2 цаг /

    14:50 цагт Чингис хаан ОУНБуудалд дээр цугларлана. 2 давхарын олон улсын танхимд туг барьсан зогсож байна. Байдайхэ-Улаанбаатар нислэгийн бүртгэл нээгдэхээр орж бүртгэлээ хийлгээд 16:50 нисээд 19:00 цагт Байдайхэ хотод бууна. Нэгдсэн журмаар бүх хүнийг аяллын хөтөч тосч аваад буудалд хүргээд амрана.

  • Өдөр : 2 2 дахь өдөр : Байдайхэ /өглөөний цай, оройн хоол/

    Өглөөний цай уугаад Шилэн гүүрний аялалд гарна. Дэлхийн хамгийн урт шилэн гүүр 2017 оны 12-р сарын 24-нд Хятадын Хэбэй мужид нээгдсэн. Урт нь бараг хагас км Энэ гүүр нь хоёр эгц хавцалын хооронд хөндийгөөс 218 метрийн өндөрт баригдсан. 500 орчим хүн гүүрэн дээр байх даацтай юм. Оройн хоолоо идээд зочид буудалдаа амрана.

  • Өдөр : 3 3 дахь өдөр : Байдайхэ /өглөөний цай, оройн хоол/

    Өглөөний цайгаа уугаад Амьтаны хүрээлэнгээр аялана.Амьтаны хүрээлэн 2001 онд нээгдсэн ба 100 гаруй төрлийн амьтан байдаг. Дараа нь халуун рашаанд ороод оройн хоолоо идээд буудалдаа амрана.

  • Өдөр : 4 4 дэх өдөр: Чөлөөт өдөр /өглөөний цай, /

    Өглөөний цайны дараа чөлөөт цаг та далайн эрэг дээр амрах болон Элсэн парк, усан онгоцны аялал зэрэг өөрийн хүссэн газруудаараа аялах боломжтой. Мөн сувдны үйлдвэр дэлгүүр орж худалдаа хийх боломжтой.

  • Өдөр : 5 5 дахь өдөр: Байдайхэ-Улаанбаатар

    08:00 өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд онгоцны буудал яваад 13:20 Улаанбаатар нисээд 15:45 бууна. /өглөөний цай, /

Аяллын үнэнд багтсан зүйлс                                                                                                       

  • УБ- Байдайхэ   нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал 
  • Хөтөлбөрт заагдсан хоол -4 өглөөний цай, 2 оройн хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

 

•           Хувийн хэрэглээний зардал

•           Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээний зардал  

АЯЛЛЫН ЗӨВЛӨМЖ

Бүрдүүлэх бичиг баримт:

 

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  • Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна. /Орос хэл дээр орчуулуулаад, орчуулгын газрын тамга даруулсан байх/
  • Иргэний үнэмлэхээ заавал хамт авч яваарай гадаад паспортын зураг таниас өөр байна гэж үзвэл нотлох баримт хил дээр шаарддаг байгаа.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

 

 

Нислэгийн цаг:       /40 минутын өмнө бүртгэл хаана, паспортоо мартахаас сэргийлж шалгах /

Цаг агаар:  Хувцас: Та биедээ эвтэйхэн, нимгэн хувцас болон, оройдоо өмсөх  ноосон цамц, авч яваарай өдөр дулаанд далайн усанд орох боломжтой тул усны хувцас авч яваарай.

Хоол: Идэхэд тохиромжтой хятад  хоол байгаа.  Аяллын очисон оройн хоол, аялалтай  өдрийн өдрийн хоол болон чөлөөт өдөр хоол өөрсдийн зардлаар идэх ба ихэвчлэн тойрч суугаад дундаа иддэг хятад хоолнууд идэх ба дунжаар 50-60 юанаар тооцоорой.

Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.

Онгоцонд суухад гар тээшиндээ 100 мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.

Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт  гар тээш 5 кг,  ачаа 15 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Хилээр нэвтрэх: Хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, авч явахдаа заавал тээшинд хийх шаардлагатай. Асаагуур болон повербанк ачаанд хийх хориотой хутга мэс авч орох хориотой.

 Мөн хилээр мах махан бүтээгдэхүүн хиам болон ямарч хүнсний зүйл авч орохыг хориглосон байгаа анхаараарай.

-2 шил архи, 1 хайрцаг тамхи авч гарах зөвшөөрөгдсөн хэмжээтэй байдаг ба 1 төрлийн бүтээгдэхүүнээс хэт олон тоогоор авч гарах бол татвар нэхэх магадлалтайг анхаарай.

Мөнгөн тэмдэгт: Монголоос юан авч явах тохиромжтой, рубль авах шаардлагагүй, олон улсын картаар гүйлгээ хийх газар цөөн, шимтгэл өндөр байдаг тул бэлнээр юань авч яваарай.

 

Бусад анхаарах зүйлс:

 

  • Буудалд олон хүн амарч байгаа тул буудлын өрөөнд орой үдэш  ууж, шуугилдахыг хориглодог ба оройдоо гадаа далайн эрэг дээр саравчинд суух боломжтойг анхаараарай.
  • БНХАУ-д Face book ажилладаггүй тул монголоос явахаасаа өмнө VPN-татаж суулгаад явбал орох боломжтой болно. /Turbo VPN/
  • We chat-аар гэр бүлийнхэнтэйгээ холбогдох ярих хялбар тул we chat татаж суулгаад гэр бүлийнхэнтэйгээ найз болох.
  • Тавчик, шампун зэрэг зарим буудалд байдаггүй тул авч явч болно.

 

Бэлдэх зүйлс

  1. Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  2. Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  3. Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  4. Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  5. Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх. 

 

 

  • Аялагчийн гэрээний үүрэг:
    • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
    • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
    • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
    • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
    • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
    • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийзийг үрэгдүүлэх, онгоцноос хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
    • Гадаадад зорчигчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын нөхцөлүүдтэй урьдчилан танилцаж, даатгалын аливаа тохиолдлын үед даатгагдсан даатгалын компанидаа шууд хандана. Хүсвэл аялал зохион байгуулагчийн хамруулсан даатгалаас гадна давхар даатгалд хамрагдаж болно. Энэ тохиолдолд даатгалын төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
    • Аялагч нь нислэг болон усан онгоцны тасалбар нь хатуу нөхцөлтэйг хатуу анхаарах, солих өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
    • Аялагч аялалд гарахаас өмнө өөрийн биеийн байдал, эрүүл мэндийг заавал эмчид хандан магадлуулсан байх.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Байдайхэ аялал
  • АЯЛАХ ӨДӨР: 2023-07-07
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 5 өдөр 4 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2022-10-27 4,590,000 ₮
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2022-10-27 4,990,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Истанбул шоппинг 7 өдөр 6 шөнө 2022-11-05 4,090,000
Вьетнам Аялал (Фу Куок арлын чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2022-11-19 4,190,000₮-4,790,000₮
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /8ӨДӨР 7 ШӨНӨ/ 2022-11-24 4.790.000₮
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2022-11-30 4,990,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 2022-12-08 4,990,000
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2022-12-22 6,490,000₮
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2022-12-24 6,990,000₮
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2022-12-25 6.690,000₮
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2023-12-02 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2023-01-03 4,990,000
Бали аялал 6 өдөр 5 шөнө 2023-01-05 6,190,000₮
КУБА УЛСЫН АЯЛАЛ 8 өдөр 7 шөнө 2023-01-06 8,990,000 төгрөг
Бали арал-Хонгонг шоппинг /8 өдөр 7 шөнө/ 2023-01-07 6.490.000
Сингапур аялал /6 ӨДӨР 5 ШӨНӨ/ 2023-01-09 5,990,000₮
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2023-01-13 7,990,000₮
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2023-01-17 захиалгаар
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2023-01-24 захиалгаар
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 2023-01-25 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2023-02-01 захиалгаар
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2023-02-01 3,990,000₮
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2023-02-01 захиалгаар
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2023-02-01 захиалгаар
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2023-02-01 захиалгаар
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2023-02-01 захиалгаар
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2023-02-05 4,390,000₮
Банкок-Паттаяа /6 өдөр 5шөнө/ 2023-02-17 захиалгаар
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2023-02-22
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2023-02-25
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2023-03-01 захиалгаар
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2023-03-01 захиалгаар
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 2023-03-01 захиалгаар
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2023-03-01 5,290,000
Бусан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2023-03-01 захиалгаар
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2023-03-01 захиалгаар
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2023-03-01 захиалгаар
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 2023-03-01
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2023-03-14
Хонгконг Бали арал 7-6 2023-03-18 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /онгоцоор/ 5 өдөр 4 шөнө 2023-04-01 захиалгаар
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2023-04-01 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2023-04-01 6,390,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2023-06-01 захиалгаар
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2023-06-01 захиалгаар
Бээжин-Утай аялал 8 өдөр 7 шөнө 2023-06-01 захиалгаар
Улаанцав /Жининь/ хот”аялал 6 өдөр 5шөнө 2023-06-01 захиалгаар
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 2023-06-01 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2023-06-01 захиалгаар
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ 5өдөр 4 шөнө 2023-06-01 захиалгаар
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2023-06-01 захиалгаар
Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2023-06-01 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2023-06-01 захиалгаар
Пүкет арал–Хөх хот аялал 10 ӨДӨР 9 ШӨНӨ/ 2023-06-01
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2023-06-01 захиалгаар
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 2023-06-01
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2023-06-01
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2023-06-01
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2023-06-03 захиалгаар
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2023-06-05 захиалгаар
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2023-06-25 4,390,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Байдайхэ аялал 5 өдөр 4 шөнө 2023-07-07 захиалгаар

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved