Хонгконг Бали арал

Өглөө эртлэн босож Ловина далайн эрэг рүү явна. Очоод завинд суун Дельфин сүрэг үзэхээр далайн гүн рүү явна. Энд бичлэг хийх боломжтой. Буцах замдаа ихэр хүрхрээ орж зургаа даруулан хүрхрээн дор усанд сэлж болно. Цааш өдрийн хоолны дараагаар үзэсгэлэнт хийд орчихоод Кутад ирж нэмэлт төлбөртэйгээр Балиниз бүтэн биеийн массаж 2 цагын турш хийлгэж болно. Массажны үнэ нь 30$ байдаг. Оройн хоолоо зооглочихоод буудал амрана.

  • Өдөр : 1 Улаанбатар – Бали

    05:30 Онгоцны буудалд цуглараад 07:30 Хонгконг улс руу ниснэ. 19:20 Бали арал руу нисээд 00:05 Бали аралын Денпарас онгоцны буудалд бууна. Нутгийн Хөтөч угтан авч хөнгөн буудалдаа очиж амрана.

  • Өдөр : 2 Бали

    Өглөөний цайны дараа Кутагийн төвд байрладаг дэлхийд 3-т, Азидаа 1-т ордог усан парк-т өдөржин тоглоно. Өдрийн хоолыг Усан парк дотроо зооглох ба хувийн сүүдрэвчинд тоглоогүй үедээ амарч, наранд биеэ шаран өдрийн хоолоо зооглоно. Үүдээс хойш одоог хүртэл идэвхитэй байгаа галт уул болон түүний хормойнд орших Батур нуурын эргээр зугаална. Дараа нь ариун ус бүхий хийд орж тэдний шашины сонирхолтой зан үйлийг харж, ариусах угаалга хийж болно. Оройн хоолоо Жимбаран эрэг дээр зооглочихоод зочид буудалдаа тухлан амарна

  • Өдөр : 3 Бали /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Өглөө эртлэн босож Ловина далайн эрэг рүү явна. Очоод завинд суун Дельфин сүрэг үзэхээр далайн гүн рүү явна. Энд бичлэг хийх боломжтой. Буцах замдаа ихэр хүрхрээ орж зургаа даруулан хүрхрээн дор усанд сэлж болно. Цааш өдрийн хоолны дараагаар үзэсгэлэнт хийд орчихоод Кутад ирж нэмэлт төлбөртэйгээр Балиниз бүтэн биеийн массаж 2 цагын турш хийлгэж болно. Массажны үнэ нь 30$ байдаг. Оройн хоолоо зооглочихоод буудал амрана.

  • Өдөр : 4 Бали-Хонконг

    Өглөөний цайгаа уусны дараагаар Чөлөөт цаг. Орой нисэх болтол өөрийн сонирхлоор худалдаа хийх болон далайн эргээр зугаалан амарч өнгөрөөгөөрэй. Орой онгоцны буудал хүргүүлнэ. 01:25 Хонгконг улс руу нисэж ниснэ

  • Өдөр : 5 Хонгконг

    Өглөө онгоцноос буугаад буудалдаа буугаад дараа нь хотын аялалдаа гарна. Чаки Чан болон Гонгконгийн бусад оддын гарын хээ дарсан Оддын гудамжаар аялана. Дараа нь Ocean Park-н аялалдаа явж бүх л өдрийн турш цагийг зугаатай өнгөрөөх болно. Ocean Park /далайн парк/ нь багачуудын ба томчуудын тоглоомын хэсэгтэй бөгөөд галзуу хулгана мөн өндрөөс шиддэг тоглоом руу дүүжин шатаар эсвэл хурдан галт тэргээр явж , хөгжилтэй дельфинүүдийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой.

  • Өдөр : 6 Хонгконг

    Өглөөний цайгаа уусны дараагаар Чөлөөт цаг.Та энэ өдрийг өөрийн сонирхлоор худалдаа хийн өнгөрөөх боломжтой. /Өдөр, оройн хоол, хөтөч унаагаар үйлчлэхгүйг анхаарна уу/

  • Өдөр : 7 Хонгконг-Улаанбаатар

    Өглөөний цайны дараа ачаа тээшээ бэлдэх, буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хонгконгийн олон улсын нисэх онгоцны буудал руу явах. 15:25 УБ-руу нисэх 20:05 УБ-т буусанаар аялал өндөрлөнө

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

Паспорт:

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

             Анхаарах зүйлс

  • Цаг агаар:  +30 + 32 хэм дулаан байна.
  • Хоол: Индонез Улсын Бали аралд  Азийн орнуудын хоол зооглох ба Япон, Солонгос ,Хятад үндэсний хоол болон буфет хоол  иднэ. Идэхэд тохиромжтой хоол байгаа.
  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
  • Заавал анхаарах зүйл: Гарын мөнгө өгөх бол аялал жуулчлалын салбарт бичигдээгүй хууль бөгөөд аялагч та ч мөн адил аялал дуусах үед автобусны жолоочдоо болон орон нутгийн хөтөчдөө сэтгэлээрээ гарын мөнгө өгөөрэй.
  •  
  • Худалдаа хийх:
  • Бали аралд бэлэг дурсгалын зүйлс аөмгийн хямд бөгөөд торго давуун бүтээгдэхүүнээрээ алдартай. Кута хотын Discovery Mall дэлгүүрээр худалдан авалт хийхэд хамгийн тохиротжтой. Мөн бали арлын Лувок кофе нь алдартай бөгөөд та кофений тариалангийн талбайгаар зочилохдоо төрөл бүрийн кофе худалдан авах боломжтой.
  • Хонгконг бол Шоппинг диваажин хэмээн нэрлэгддэг. Хамгийн үнэтэй брэндээс авхуулаад хамгийн хямд бараа бүтээгдэхүүнийг ч та нэг дороос орох боломжтой. Цимшайцуй буюу Ледиз маркет гудмаар та бүх төрлийн брэнд бүтээгдэхүүний томоохон дэлгүүрээс гадна шөнийн захаар ч худалдаа хийх боломжтой. Бүтэн өдрийн турш худалдаа хийх чөлөөтэй өдөр байгаа ч буудал маань энэхүү гудамд ойрхон байрладаг тул аяллаа дуусгаад оройн цагаар ч чөлөөтэй худалдаа хийх боломжтой.
  • Индонезийн мөнгөн тэмдэгтийг Рупиах хэмээн нэрэлдэг бөгөөд цаасан дэвсгэрт болон зоосон мөнгийг гүйлгээнд ашигладаг. Хамгийн том цаасан мөнгөн дэвсгэрт нь 100000 бөгөөд цаашаа 50000, 20000, 10000, 5000, 2000, 1000 гэж байна. Харин зоосон мөнгө нь 1000, 500, 100-т байна.

1usd = 13319 рупиах тэнцэх буюу монгол төгрөгөөр 1 төгрөг нь 5.5 рупиахтай тэнцэнэ.

  • Мөнгөн тэмдэгт: Хонгконг доллар /HKD/ 1 HKD=306 төгрөг (одоогийн ханшаар)

 

  • Хилээр нэвтрэх: Индонез улс руу хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.
  • Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Бэлдэх зүйлс

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,
  •  Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,
  • Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.

 

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  • Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.  

 

                                                                    Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийз үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоцны билет нь захиалгат нислэг тул хатуу нөхцөлтэйг  хатуу анхаарах, хугацааг өөрчлөх, цуцлах боломжгүй ба  үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

 

  • Индонез Улсын Бали аралд  Азийн орнуудын хоол зооглох ба Япон, Солонгос ,Хятад үндэсний хоол болон буфет хоол  иднэ. Идэхэд тохиромжтой хоол байгаа.
  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
  • Заавал анхаарах зүйл: Гарын мөнгө өгөх бол аялал жуулчлалын салбарт бичигдээгүй хууль бөгөөд аялагч та ч мөн адил аялал дуусах үед автобусны жолоочдоо болон орон нутгийн хөтөчдөө сэтгэлээрээ гарын мөнгө өгөөрэй.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Хонгконг Бали арал
  • АЯЛАХ ӨДӨР: 2019-12-19
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 7-6

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5

Ханойгоос зүүн хойш 170 км зайд орших аялал жуулчлалын онцгой бүс Халонг хот руу автобусаар 4 цаг явж очин усан онгоцонд сууж ”ЮНЕСКО”-оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэсэн байгалийн санаанд оромгүй гоёмсог бүтээл болсон том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрдэх алдарт “Халонг” булангаар аялангаа усан онгоцон дээрээ далайн хоол (seafood) зооглоно.

Дэлгэрэнгүй

Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11

1070-аад оны үед баригдсан Вьетнамын эртний угсаатан, ноёд эрдэмтэд суралцдаг байсан Эзэн хаан академи буюу анхны их сургууль байрлаж байсан Номын сүмд зочилж тус улсын эртний боловсрол, шинжлэх ухааны түүхтэй танилцана.

Дэлгэрэнгүй

Вьетнам Лоас Тайланд аялал 7-8

Онгоцны буудал дээр аялалын хөтөчтэй өдрийн хоолоо зооглочихоод Ханой хотын аялал эхэлнэ. Вьетнамын үндэсний баатар Хошимины бунхан, түүний амьдарч байсан байр зэргийг үзэнгээ хотын төв талбайгаар алхана. - Дараагаар нь 1049 онд Лянхуа цэцгийн усан сангийн голд 1.25 м диаметртэй чулуун багана дээр барьсан Чуа Мот Кот нэртэ буддын сүмд зочилно.

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2019-11-01 3990000
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2019-11-01 1980000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2019-12-19 3800000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2020-01-01 299000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved