Вьетнам Лоас Тайланд аялал

Онгоцны буудал дээр аялалын хөтөчтэй өдрийн хоолоо зооглочихоод Ханой хотын аялал эхэлнэ. Вьетнамын үндэсний баатар Хошимины бунхан, түүний амьдарч байсан байр зэргийг үзэнгээ хотын төв талбайгаар алхана. - Дараагаар нь 1049 онд Лянхуа цэцгийн усан сангийн голд 1.25 м диаметртэй чулуун багана дээр барьсан Чуа Мот Кот нэртэ буддын сүмд зочилно.

  • Өдөр : 1 Улаанбаатар-Ханой Хоол: /Өдрийн хоол, Оройн хоол

    Онгоцны буудал дээр аялалын хөтөчтэй өдрийн хоолоо зооглочихоод Ханой хотын аялал эхэлнэ. Вьетнамын үндэсний баатар Хошимины бунхан, түүний амьдарч байсан байр зэргийг үзэнгээ хотын төв талбайгаар алхана. - Дараагаар нь 1049 онд Лянхуа цэцгийн усан сангийн голд 1.25 м диаметртэй чулуун багана дээр барьсан Чуа Мот Кот нэртэ буддын сүмд зочилно. Мөн 1070-аад оны үед баригдсан Вьетнамын эртний угсаатан, ноёд эрдэмтэд суралцдаг байсан Эзэн хаан академи буюу анхны их сургууль байрлаж байсан Номын сүмд зочилж тус улсын эртний боловсрол, шинжлэх ухааны түүхтэй танилцана. Мөн Сэлэмт нууранд орших Яст Мэлхийн суварга үзэж байгалийн сайхан орчинд зургаа авхуулах боломжтой. Оройн хоолоо зооглоод буудалдаа ирж амарна.

  • Өдөр : 2 Ханой –Халонг Хоол: /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    -Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Ханойгоос зүүн хойш 170 км зайд орших аялал жуулчлалын онцгой бүс Халонг хот руу автобусаар 4 цаг явж очин усан онгоцонд сууж ”ЮНЕСКО”-оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэсэн байгалийн санаанд оромгүй гоёмсог бүтээл болсон том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрдэх алдарт “Халонг” булангаар аялангаа усан онгоцон дээрээ далайн хоол (seafood) зооглоно. Мөн Surprise нэртэй хамгийн том гайхамшигт агуйг үзэж сонирхоно. жижиг завиар сэлүүрдэн Халонг тохой дахь загасчлалын тосгон болон тэр хавийн нутгийн хүмүүсийн аж амьдралыг сонирхоно. Оройн хоолыг Кат Ба арал дээр зооглон далайн эрэг дээрээс нар жаргахыг харна. Ингээд орой нь Кат Ба арал дээрх буудалдаа байрлан амарна.

  • Өдөр : 3 Халонг - Ханой –Лаос Хоол: /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгчихөөд Халонг хотруу хөдөлнө. Явах замдаа шүрэн арлуудыг сонирхож, Халонг сувдны аж ахуйд зочилж болно. Халонг хотруу ирж өдрийн хоолоо зооглочихоод Халонг хотыг үзэж сонирхсны дараагаар Ханой хотруу автобусаар явна. Ханой хотод ирж оройн хоолоо идсэний дараа унтлагын автобусанд суун Лаос хотын хилрүү явна.

  • Өдөр : 4 Луан Прабанг Хоол: /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

    -Өглөө хил онгойнгуут Vietnam улсаас Laos улсруу хилээр нэвтэрнэ. Лаос-ийн хил нэвтэрсний дараа өглөөний цайгаа уучихаад Луан Прабанг явна. Өдөр 2 цагын үдийн цайгаа уучихаад үед зочид буудлын өрөөгөө хүлээн авсны дараагаар үдээс хойш эндэхийн алдартай үзэсгэлэнт хийдүүдээр зочилно. Дараа нь Поуси уулруу гарч Меконг голын эргээр хэрхэн нар жаргахыг Оройн хоолны дараагаар шөнийн захаар хэснэ.

  • Өдөр : 5 Луан Прабанг Хоол: /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Өглөөний цайны дараагаар Хуучин хааны ордонд байрлах Үндэсний музеий орж Лаосын эртний соёлыг илтгэсэн гар урлалын зүйлсүүдийг үзэх боломжтой. Цаашлаад Лаосын архитекторын уламжлалт хэв маягыг харуулсан хийдүүдээр зочилно. Мөн бага ястнуудын урласан бүтээгдэхүүнүүд зардаг захаар явж сонирхоно. Цаашлаад эндэхийн цэвэр усаараа алдартай хүрхэрээнд очиж усанд сэлж цагыг зугаатай өнгөрөөнө.

  • Өдөр : 6 Өдөр 6: Луан Прабанг –Нонг Кай Хоол: /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн Тайландын хилийн боомт руу явна. Орой хилийн боомт дээрээс 19.10-т галт тэргэнд сууж Бангкок хотруу явна.

  • Өдөр : 7 Өдөр 7: Бангкок Хоол: /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Өглөө 6 цагт Бангкок хотод буунгуутаа буудалдаа ирж усанд орчихоод дараагаар “Хааны ордон” болон хүслийг биелүүлэгч “Маргад Эрдэнийн Будда”г залсан хийдээр зочилно. Өглөө 6 цагт Бангкок хотод буунгуутаа буудалдаа ирж усанд орчихоод дараагаар “Хааны ордон” болон хүслийг биелүүлэгч “Маргад Эрдэнийн Будда”г залсан хийдээр зочилно. Өдрийн хоолоо Тайландын хамгийн өндөр барилга болох “Bayoke Sky Tower”-ийн 84 давхраас Бангкок хотыг харангаа өдрийн хоолоо зооглоно Үдийн хоолны дараагаар амьтны хүрээлэн үзэж сонирхоно.

  • Өдөр : 8 Бангкок -Улаанбаатар Хоол: /Өглөөний цай

    Өглөөний цайны дараагаар дэлгүүр хэсэх чөлөөт цаг. Онгоцны буудал явснаар аялал өндөрлөнө.

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

Паспорт:

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

             Анхаарах зүйлс

  • Цаг агаар:  +30 + 32 хэм дулаан байна.

 

Бэлдэх зүйлс

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,
  •  Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,
  • Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.

 

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  • Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.  

                                                                    Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийз үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоцны билет нь захиалгат нислэг тул хатуу нөхцөлтэйг  хатуу анхаарах, хугацааг өөрчлөх, цуцлах боломжгүй ба  үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

 

Хоол: Вьетнам Лоас Улсуудад  Маш олон төрлийн зайдас, хөнгөн зууш, шөл, гоймон, амттан болон тропикын жимснүүд өргөн сонголтоор байгаа. Вьетнамруу аялах нь Вьетнамын амттай хоолуудыг амтлах алтан боломж бөгөөд цагаан хоолууд, барууны хоолуудын ч ресторанд захиалан идэх боломжтой. Гудамжинд байрлах олон нийтийн усны системээс ус ууж болохгүй. Маш олон төрлийн уух зүйл байгаа: кофе, цай, цэвэр ус, жимсний шүүсүүд, ундаа, архины төрлийн ундаа, дарс, шапанск болон ликор гэх зэрэгАялж байх хугацаандаа авч хэрэглэх хамгийн сайн цэвэр ус бол хуванцар саванд савалсан ус юм. (хамгийн сайн таних тэмдэг нь La vie, Aquafina). Хөлдөөсөн ундаанууд нь мөстэй ундаа ууснаас дээр байдаг.

Тайландад  ихэвчлэн буфет хоол болон хятад хоол, тайланд хоол  иднэ. Идэхэд тохиромжтой хоол байгаа.  Зочид буудалд нэг удаагийн тавчик, оо, шампунь байдаггүй тул та бүхэн өөрсдийн хэрэглэдэг зүйлсээ авч яваарай.

  • Тайландад бүтэн биеийн массажыг орой аяллын дараа хийлгэх нь тохиромжтой ба  Бангкок болон Патаяад  буудлын ойролцоо маш олон массажны газрууд байгаа ба 250-300 батт байдаг.
  • Заавал анхаарах зүйл: ”Хааны Алтан ордон” үзэхдээ хэт задгай хувцастай орохыг хориглодог тул тохируулж өмсөөрэй. Мөн та олон нийтийн газар архи тамхи хэрэглэх, юм идэхийг хориглоно.

 

  • Зам гарахдаа болгоомжтой гарах, Вьетнамын баруун гар талын дүрэмтэй
  • Худалдаа хийх: Тайландын  Матар, Могойн арьсан түрийвч, цүнх гадаадад их нэр хүндтэй байдаг бөгөөд манай аялалын хөтөлбөрт  орсон улсын үйлдвэрийн дэлгүүрийн үнэ танд харьцангуй үнэтэй мэт санагдах боловч бараа бүтээгдэхүүний хувьд хуурамч гэсэн зүйл байхгүй болно.  Мөн брэнд биш ч дотоодын үйлдвэрийн цэвэр Матар, Могойн арьсан түрийвч, цүнх эндэхээс хямд худалдан авах боломжтой.

 

  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.

 

Мөнгөн тэмдэгт: Вьетнамын мөнгөн тэмдэгтийг Донг гэдэг. 500, 1000, 2000, 5000, 10000, 20000, 50000 донгийн дэвсгэртүүд Вьетнамын Улсын Банкаар зөвшөөрөгдөн гарсан байдаг.

Тайланд улсын Мөнгөний нэгж нь“Батт”. 1 Батт -68 төгрөг. Доллар авч яваад онгоцны буудал, валют солих цэг дээр солиулах боломжтой.

 

1 ам.доллар – 22,290 Донгтой тэнцдэг учраас худалдаа арилжаа хийхдээ жижиг тооны машин авч явахыг зөвлөе.

  • Хилээр нэвтрэх: Вьетнам улс руу хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.
  • Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Вьетнам Лоас Тайланд аялал
  • АЯЛАХ ӨДӨР: 2020-01-01
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 7-8

Хуваалцах

Төстэй аялал

Хонгконг Бали арал 7-6

Өглөө эртлэн босож Ловина далайн эрэг рүү явна. Очоод завинд суун Дельфин сүрэг үзэхээр далайн гүн рүү явна. Энд бичлэг хийх боломжтой. Буцах замдаа ихэр хүрхрээ орж зургаа даруулан хүрхрээн дор усанд сэлж болно. Цааш өдрийн хоолны дараагаар үзэсгэлэнт хийд орчихоод Кутад ирж нэмэлт төлбөртэйгээр Балиниз бүтэн биеийн массаж 2 цагын турш хийлгэж болно. Массажны үнэ нь 30$ байдаг. Оройн хоолоо зооглочихоод буудал амрана.

Дэлгэрэнгүй

Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5

Ханойгоос зүүн хойш 170 км зайд орших аялал жуулчлалын онцгой бүс Халонг хот руу автобусаар 4 цаг явж очин усан онгоцонд сууж ”ЮНЕСКО”-оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэсэн байгалийн санаанд оромгүй гоёмсог бүтээл болсон том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрдэх алдарт “Халонг” булангаар аялангаа усан онгоцон дээрээ далайн хоол (seafood) зооглоно.

Дэлгэрэнгүй

Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11

1070-аад оны үед баригдсан Вьетнамын эртний угсаатан, ноёд эрдэмтэд суралцдаг байсан Эзэн хаан академи буюу анхны их сургууль байрлаж байсан Номын сүмд зочилж тус улсын эртний боловсрол, шинжлэх ухааны түүхтэй танилцана.

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2019-11-01 3990000
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2019-11-01 1980000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2019-12-19 3800000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2020-01-01 299000

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved