Манила-Тагатай

  • Өдөр : 1 Өдөр 1. Улаанбаатар – Сөүл

    13:10 Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр цугларч бүртгэл хийлгэх 17:10 БНСУ руу нисээд 21:15 Сөүл хотын Инчон олон улсын нисэх буудалд бууна. Дараагийн нислэг хүртэлх таны түр саатах зогсоол Инчон олон улсын нисэх буудал үйлчилгээний чанар тав тухын үзүүлэлтээрээ 5 одтой дэлхийн шилдэг 3–ын нэг юм. Төрөл бүрийн татваргүй барааны дэлгүүрүүд, интернэт кафе, wifi, усанд орох зэрэг үнэгүй үйлчилгээнүүд, газар газрын хоол ундтай энэ газар дараагийн нислэг хүртэл та уйдахгүй. 07:50 Филипин улсын Манила хотруу нисэх

  • Өдөр : 2 Өдөр 2. Манила /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    11:15 Манила хотод буугаад хөтөчтэй уулзаж зочид буудалдаа хэсэг амарсаны дараа орон нутгийн ресторанд үдийн хоол өдрийн хоолоо идэж хотын аялалдаа гарна. Манила хотын төвөөр зугаалж, Испанчуудын колончлолын үед баригдсан Форт Сантиаго түүхэн цогцолборыг үзэж зураг хөөргөө татуулан, Манила хотын түүхэн музейгээр зочилж, Макати сити буюу орчин үеийн барилага байгууламж бүхий гайхалтай жуулчдын гудамжаар зугаална. Үүний дараа Манила хотын олон төрлийн далайн гахай, пенгвин, акула гэх мэт далайн амьд ан амьтан нялцгай биет загас гээд үзэж харах зүйлс ихтэй Далайн аквариумаар зугаалж үдшийг хөгжитэй өнгөрүүлнэ. Дараа нь үндэстэний тоглолт үзэнгээ хоол идсэний дараа буудалдаа амарна .

  • Өдөр : 3 Өдөр 3 Манила-Тагатай /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэж өгөөд жуулчдын хамгийн очих дуртай газруудын нэг сэрүүн уур амьсгалтай Тагайтай хот руу зочилно. Уул руу морин аялал хийж 100,000-500,000 жилийн өмнө Кальдера галт уулын дэлбэрэлтийн үед үүссэн цэнгэг устай Филипин улсын Лозар аралд байрладаг Галт уулыг тойрсон нуур луу очино. Дараа нь нуураар жижиг завиар зугаалан байгалийн үзэсгэлэнг харж зураг хөргөө татуулан, нутгийн үндэстэний хийсэн алдарт Филипин пиццаг өдрийн хоолондоо зооглоно. Тагайтай хотод зочид буудалдаа орж чөлөөт цагаа өнгөрүүлэн жимсний захаар орж дэлгүүр хэсэж нутгийн иргэдийн амьдралтай танилцана. Оройн хоолоо идээд буудалдаа ирж амрана.

  • Өдөр : 4 Өдөр 4. Тагайтай-Пуерто Галеро /Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

    Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд усан онгоцонд сууж алдарт Пуерто Галера далайн эрэг лүү хөдлөнө. Тус далайн эрэг нь тунгалаг ус цагаан элстэй үзэсгэлэнт хад уулаар хүрээлэгдсэн ба наранд биеээ шаран алжаалаа тайлан өнгөрүүлэх боломжтой. Өдрийн хоолоо далайн эрэгт байрлах зоогийн газарт идээд орой 17 цагаас Манила хот руу буцна. Оройн хоолоо идээд буудалдаа амрана. Далайн эргээр та нэмэлт төлбөр төлж дараах үйлчилгээг авах боломжтой. /мотоцикл-20 доллар , шүхрээр татуулах-30 доллар , далай доогуур шумбах-60 доллар/

  • Өдөр : 5 Өдөр 5. Манила-Сөүл /Өглөөний цай /

    Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгсөний дараа чөлөөт цаг. Та орой 21:00 цаг хүртэл дэлгүүр хэсэж худалдан авалт хийн өөрийн хүссэнээр өнгөрүүлэх боломжтой. Орой 21:00 цагаас онгоцны буудал явна. Хил гаалиар гаран 23:45 Сөүл хот руу ниснэ. 04:25 Инчон олон улсын онгоцны буудалд бууна.

  • Өдөр : 6 Өдөр 6. Сөүл-Улаанбаатар

    13:20 Улаанбаатар хот руу нисэх 15:50 Улаанбаатарт бууснаар энэ удаагийн аялал өндөрлөх болно.

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

Паспорт:

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

             Анхаарах зүйлс

  • Цаг агаар:  +30 + 32 хэм дулаан байна.
  • Хоол: Филиппин Улсад  Азийн орнуудын хоол зооглох ба Япон, Солонгос ,Хятад үндэсний хоол болон буфет хоол  иднэ. Идэхэд тохиромжтой хоол байгаа.
  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.

 

  • Худалдаа хийх: Филипин Улсын Манила хотын  томхон худалдааны төвүүдээр нь худалдан авалт хийхэд хамгийн тохиротжтой.
  • Хилээр нэвтрэх: Филипин улс руу хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.
  • Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Бэлдэх зүйлс

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,
  •  Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,
  • Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.

 

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  • Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.  

 

                                                                    Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийз үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоцны билет нь захиалгат нислэг тул хатуу нөхцөлтэйг  хатуу анхаарах, хугацааг өөрчлөх, цуцлах боломжгүй ба  үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Манила-Тагатай
  • АЯЛАХ ӨДӨР: 2019-12-20
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 6 ӨДӨР 5 ШӨНӨ

Хуваалцах

Төстэй аялал

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/

ЛОС АНЖЕЛЕС-ЛАС ВЕГАС аялал Сахиусан тэнгэрvvдийн хот'' буюу Лос-Анжелес хотоор аялан алдарт Hollywood, Beverly Hills-ээр зугаалан, Universal City Walk Hollywood цогцолбороор аялж дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцан, Зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотоор аялаж, шөнө унтдаггүй хотын гайхамшигт шоу тоглолтуудыг үзэн, Дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг нисдэг тэргээр тойрч, алдарт Венец далайн эрэг дээр амарч алжаалаа тайлах мөрөөдлийн Америк аялалдаа та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Байдайхэ аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,090,000
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 1970-01-01 900,000
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01 1,490,000
Бээжин-Утай аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01 890,000
Бээжин аялал /онгоцоор/ 5 өдөр 4 шөнө 1970-01-01 1,790,000
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 1970-01-01 2,490,000
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 1970-01-01 1,790,000
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 1970-01-01 2,390,000
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 1970-01-01 1,790,000
Улаанцав /Жининь/ хот”аялал 6 өдөр 5шөнө 1970-01-01 550,000
Манжуур хотын аялал/ онгоцоор/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 540,000
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 1970-01-01 280,000
Хайлаар-Манжуур аялал /5 өдөр 4 шөнө/ 5өдөр 4 шөнө 1970-01-01 590,000
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01 560,000
Хөх Хот –Ордос аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01 890,000
Токио-Фүжи аялал 5өдөр 4 шөнө 1970-01-01 3,490,000
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 1970-01-01 4,290,000
Бусан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,790,000
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01 2,390,000
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Чэжү аялал / 4өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 1970-01-01
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 1970-01-01 2,390,000
Туркийн аялал 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Истанбул-Паммукалэ-Каппадокиа аялал /7ӨДӨР 6 ШӨНӨ/ 1970-01-01 2.990.000
Истанбул шоппинг 5 өдөр 4 шөнө 1970-01-01
Франц Улсын Парис хот болон Норманди мужийн аялал 7 шөнө 8 өдөр 1970-01-01
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 1970-01-01 6,900,000
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Бали арал-Хонгконг аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01 3.390.000
Бали аялал 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Бали аялал-Ловина эрэг 6 өдөр 5 шөнө 1970-01-01
Сингапур аялал /6 ӨДӨР 5 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Банкок-Паттаяа /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Пүкет арал–Хөх хот аялал 10 ӨДӨР 9 ШӨНӨ/ 1970-01-01
Тайланд-Бангкок-Паттаяа 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг- Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 1970-01-01
Манила-Броакай /5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 1970-01-01
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 1970-01-01
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 1970-01-01
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Дубай аялал 7 ӨДӨР 6 ШӨНӨ 1970-01-01
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 1970-01-01
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 1970-01-01
Хонгконг-Bьетнам усан онгоцны аялал 9 өдөр 8 шөнө 1970-01-01
Хавай аялал-Хонолулу /6 өдөр 5шөнө/ 1970-01-01
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 1970-01-01
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 1970-01-01
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 1970-01-01
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2020-01-01 299000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2019-11-01 3990000
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2019-11-01 1980000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Бали арал 7-6 2019-12-19 3800000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2019-12-20

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved